Default image

Amarjargal Rinchinnyam

2020 оны уналтаас салгалан гарч 2019 оны түвшинд очиж буй нөхцөлд цаашид яах вэ гэдгээ бүрэн мэдэхгүй, тэмтэрсэн төсөв болжээ.

Эцэст нь: Төсөв-эдийн засгийн төвлөрсөн илрэл. Эдийн засаг - улс төрийн төвлөрсөн илрэл. Улс төр бол эрх баригчдын сонголт. Энэ логикоор 2022 оны төсвийг уншаарай.

Эдийн засгийн хямрал ба Засгийн газар

Үнэхээр хямралд санаа зовж байгаа бол ядаж 2007-09 оны хямралын тухай ярих ёстой юм. Тухайн үед би энэ асуудлыг хөндөж байсан. 2005 оноос эхлэн хямралын тухай эрдэмтэн судлаачид бичиж эхэлсэн бөгөөд тэр тухай дурдаж байдал төвөгтөө болж байгаа тухай статья хүртэл бичиж байсан аа санаж байна. Хэн ч тоогоогүй л дээ. Дараа нь 2007 онд намар нь ерөнхий сайдад сануулж байсан бөгөөд 2008 оны хавар Ерөнхий сайд, сангийн сайдад анхааруулж, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хүртэл бичгээр санал дүгнэлтээ хүргүүлж байсан юм. За за гээд л өнгөрсөн. Тэр байтугай хямрал Монголыг тойроод гарна гэж зарим сайд мэдэгдэж байсан л даа. Манайхан болсон хойно ниргэсэн хойно нь залбирсан л даа. Хямралын хөтөлбөр энэ тэр гээд л нэг их сүрхий бужигнаж УИХ-ын тогтоол баталж сүржигнэсэн хэдий ч үнэндээ өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн юм.

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: Туршлагагүй, мэдлэггүй хүмүүс улс орныг удирдаж яваа үед юу ч хүлээгээд нэмэргүй

Сая уг нь ковидод их найдаж байсан юм. Бизнесүүд, ард түмэн, сэхээтнүүд, төр засаг нь ойлгоод нэг цул болоод гарах боломж байгаа болов уу гэж бодсон ч тийм гэгээ харагдахгүй байна л даа.

Одоо боловсролын талбарт юу болоод байна аа?

Боловсрол нь улам бүр прагматик, арилжааны шинжтэй болж байна. Нийгмийн ялгарал мөнхийн сэдэв байсан бөгөөд өнөөдөртөө хөрөнгө мөнгө, албан тушаал, эрх мэдлээр зааглагдаж байгаа бол удахгүй мэдлэг боловсролоор ялгарах нь тодорхой

“Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” шийдэл хайх нь зөв үү?

Гэхдээ наадам хийх -хийлгэхгүй д асуудал нь байгаа юм уу? Эсвэл цар тахлыг тогтоох уу? Тусгаар улсын бэлгэдлээсээ татгалзах уу? Энэ удаад татгалзвал цаашдаа давтагдсаар үндэсний үүх түүх, өв соёл мартагдаж, устаж үгүй болох уу? Төр засгийн арчаагүй байдалтай иргэд бид номхон эвлэрээд байх уу?

Ном уншаад өөрийн болгох тухай

Ном уншаад өөрийн болгох ёстой юм. Энэ нь : хэн бичсэн үндсэн санаа, философи нь юу болох ойлгож өөрийн болгож авсан санаа, ойлголт, гаргалгаа чухам юунд хэрэг болох буюу юунд ашиглаж болохыг маш сайн тэмдэглэх тухай юм. Өөрийн болгож чадаагүй…