Beautiful Plants For Your Interior
Тамгатай ч Шалдан Хаан

Beautiful Plants For Your Interior







Уламжлал ёсоор, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эсрэг ээлжит шуугиан эрс нэмэгдлээ. Тэдний үйл ажиллагаанд харамсах, сэтгэл дундуур байх, шүүмжлэх тэр ч байтугай огцруулахад хангалттай шалтаг шалтгаан байгаа. Энэ фон дээр, яагаад монголчуудын хувьд сайн лидер, сайн мөрөөдөл төдий зүйл болоод байгаагийн учир шалтгааныг хайх, нухацтай хэлэлцэх ёстой юм.

Бидний амьдралыг тодорхойлж буй тодорхойгүй байдал, полиперма хямрал хэвийн үзэгдэл болж байгаа нөхцөлд ид шид, үлгэр гэж байхгүй, энэ хорвоод үнэ төлбөргүй зүйл үгүй гэдгийг өнөөгийн инфляц харуулж байна. Ийм учраас л Монголбанкинд найдан хандаж туйлын хариуцлагатай байгаарай, улс төрийн савалгаа, популизмд бүү автаарай гэж сануулан захиж, энэхүү ил захидлыг илгээлээ.
Үнэхээр хямралд санаа зовж байгаа бол ядаж 2007-09 оны хямралын тухай ярих ёстой юм. Тухайн үед би энэ асуудлыг хөндөж байсан. 2005 оноос эхлэн хямралын тухай эрдэмтэн судлаачид бичиж эхэлсэн бөгөөд тэр тухай дурдаж байдал төвөгтөө болж байгаа тухай статья хүртэл бичиж байсан аа санаж байна. Хэн ч тоогоогүй л дээ. Дараа нь 2007 онд намар нь ерөнхий сайдад сануулж байсан бөгөөд 2008 оны хавар Ерөнхий сайд, сангийн сайдад анхааруулж, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хүртэл бичгээр санал дүгнэлтээ хүргүүлж байсан юм. За за гээд л өнгөрсөн. Тэр байтугай хямрал Монголыг тойроод гарна гэж зарим сайд мэдэгдэж байсан л даа. Манайхан болсон хойно ниргэсэн хойно нь залбирсан л даа. Хямралын хөтөлбөр энэ тэр гээд л нэг их сүрхий бужигнаж УИХ-ын тогтоол баталж сүржигнэсэн хэдий ч үнэндээ өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн юм.
Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо манай ард олон Засгийн газрын мэргэн удирдлага дор гялалзсан амжилтаар угтах гэж байна. Саяхан нийгэм эдийн засгийн ололт амжилтын талаар Статистикийн газар ээлжит, бурам шиг сайхан мэдээгээ танилцуулжээ.