Сидней хотыг зорив

Азийн Хөлбөмбөгийн Холбоо нь жил бүр шилдэгүүдээ тодруулах ёслолын арга хэмжээг 1994 оноос хойш албан ёсоор тэмдэглэж ирсэн билээ.

МХБХ-ны Ерөнхийлөгч Р.Амаржаргал, МХБХ-ны ЕНБ Дарга Б.Ганболд болон бусад албаны хүмүүс, Монгол орноо тэр дундаа хөлбөмбөг сонирхогчидоо төлөөлөн, Азийн Хөлбөмбөгийн Холбооны 2007 оны ёслолын арга хэмжээнд оролцохоор энэ сарын 27-ны Мягмар гаригийн өдөр Австрали улсын сидней хотыг зорив.

Ази тивийн хөлбөмбөгийн шилдэгүүдээ шалгаруулах ёслолын арга хэмжээний хүрээнд, Азийн улс орнуудын хөлбөмбөгийн холбоод харилцан туршлага солилцох, хамтран ажиллах гэрээ хэлэлцээр хийх зэрэг ажил төрлийн уулзалт явагдах нөхцөл давхар бүрддэг байна.

5 Comments

  1. Sain baina uu,
    Nadad neg huselt baina l daa. Amarjargalguaitai shuud hariltsah e-mail hayagiig ni oloh gesen yum. Nadad tuslaach! Bi neg tosol hiih sanaatai bga yumaa. Tegeed tuuniigee zamhraagui baigaa deer ni buulgaj, bodit bolgomoor baina. Minii blogoor zochilood uzeerei!
    http://e-ball.bblog.mn —-Street Football—-

  2. Эрхэм Амаржаргал ахад хандаж хэлэхэд та өөрөө дажгүй вэб саиттай юм байна. харин таны тэргүүлдэг Хөлбөмбөгийн холбоонд ядаж мэил хаяг байхгүй байна ш дээ. Ер нь тэр холбоогоор юу болоод байгааг та мэдэж байж, ямар нэг хариу хэлэх цаг болсон баймаар юм. Уурссан хөлбөмбөгийн фэнүүд цугларвал юу болох вэ

Leave a Reply to adminCancel Reply

Your email address will not be published. Required fields are marked *