Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Монгол Улсын Анхны Үндсэн хууль батлагдаж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр зарлиг гарган, улс орны хөгжилд онцгой гавъяа байгуулсан хүмүүст “Төрийн шагнал”-ыг олгодог билээ .

Энэ жилийн арга хэмжээн хүрээнд Ерөнхийлөгч Н.Энхбаяр ард түмэн, төр нийгмийнхээ төлөө өндөр үр бүтээл, бодит ач холбогдолтой ажилладаг хэмээн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг <<Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон>>–гоор шагнаж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Арга хэмжээний дараа УИХ-ын дарга Д.Лүндээжанцан УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг хүлээн авч уулзан, баяр хүргэсэн юм.

Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс орны бүтээн байгуулалтад өндөр ололт амжилтыг нэвтрүүлсэн техник технологи, үйлдвэрлэлийн салбарынхан тэр дундаа олон талын зориулалт, ач холбогдол бүхий экологийн цэвэр түүхий эд, бүтээгдэхүүн “Хөөсөн перлитен элс үйлдвэрлэх арга технологи” боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа инженер, Баярс Констракшн ХХК-ын ерөнхий захирал Н.Баянсайхан, уул уурхайн үйлдвэрийн ажлын арга зүй, технологи, шинжлэх ухааны үндэслэлийг боловсронгуй болгож, АНФО шинэ (тэсрэх бодис) төрлийн бүтээгдэхүүн зохион бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ШУТИС-ийн профессор Б.Лайхансүрэн, Монгол улсын шилдэг зохион бүтээгч, инженер Ж.Жаяъян болон бусад салбарын тэргүүлэгч хүмүүст “Төрийн шагнал” олгосон юм.

“Төрийн шагнал”-ын эздэд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал баяр хүргэж, эрүүл энхийг хүсэхийн ялдамд цаашид их ололт амжилт гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа илээрхийлж байна.

2007 оны 11 дүгээр сарын 23-ны Баасан гариг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *