2013 оны төсөв хэр жендэрийн мэдрэмжтэй вэ?

2013 оны төсөв хир жендерын мэдрэмжтэй вэ?

Бяцхан дасгал: Хэвлэлийнхэн, оюутнуудад за тэгээд сонирхосон хэн ч оролдоод үзэж болно доо.

2013 оны төсөв хэр жендэрийн мэдрэмжтэй вэ? Энэ асуудал огт шинэ зүйл биш л дээ, 1980 оны дундуур яригдаж байсан юм. Манайд энэ өнцөгөөс төсвийг шинжилж байсан удаагүй. Энэ асуудлыг анхааралдаа байлгадаг яам байхгүй, эл чиглэлд мэргэшсэн хүн бараг байхгүй байх аа.

Жишээ нь: хүүхдийн мөнгө, алдарт эхийн мөнгө г.м маш тодорхой жендэрийн чиглэлтэй хөтөлбөрүүд байдаг. Харин нүдэнд тэр болгон ил харагдахгүй ч хүйсийг ялгаварлан гадуурхасан санхүүжилт бишгүй байдаг.

Төсөв нь нийгмийн үнэлэмжийг тусгадаг учраас өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал хэн “үнэд хүрч” байгаа, хэн хамгийн их бялуу хүртэх  зэрэг харагдах ёстой юм.  Агрегат тоог задлаад үзвэл эмэгтэйчүүдэд зарцуулж байгаа хөрөнгө мөнгө жишээ нь: газар зүйн байршилаасаа хамааран харилцан адилгүй байх юм. Түүнчлэн, эдийн засгийн аль салбарт ажлын байр шинээр нэмэгдэх, хаана хорогдох, хэн хэдий хэмжээний татаас авах г.м эл бүгд нь эмэгтэйчүүдэд ноогдох эсэх асуудлыг задлан шинжлэх, улмаар дүгнэлт хийх оролдлого хийгээд үзээрэй.

2 Comments

  1. үнэхээр дүгнэлт хийж үзлээ эмэгтэйчүүд илүү зүйл хүртэж байнаа гэхдээ эрчүүдийг ч бас урамшуулах хэрэгтэй шүү

  2. яагаад энэ сэдвийг хөндөв гэж асуугаад байна л даа
    1. Охидын боловсролын төлөө тэмцэж явсан 14 настай охиныг талибанчууд толгой руу эь буудсан тухай мэдээ сүүлийн 2 өдөр тасарсагүй
    2. Дэлхийн банк World Development Report: Gender Equality and Development гэсэн илтгэлт гаргаж. сайн илтгэл болжээ.
    3.УИХ 2013 оны төсөв хэлэлцэж эхэлсэн бөгөөд хэлэлцээд байх юм алга. Арга аа ядаад эл сэдвийг хөндсөн гэх үү дээ

Leave a Reply to Amarjargal RCancel Reply

Your email address will not be published. Required fields are marked *