Алслагдсан бүс нутгийнханд нэмэгдэл олгодог болно

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Р.Амаржаргал, Х.Баделхан, Д.Балдан-Очир, Ж.Батсуурь, Я.Батсуурь, Ц.Дашдорж, Ц.Даваасүрэн, Х.Наранхүү, Д.Оюунхорол, Р.Раш, Ч.Хүрэлбаатар, Ц.Шинэбаяр нар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив.

Нийслэлээс алслагдсан аймгуудад амьжиргааны өртөг төвийн бүсийн аймгуудаас 1.5-2.5 дахин өндөр, дэд бүтэц муу хөгжсөн, иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй зэргээс шалтгаалан хүн ам хот, суурин газар руу шилжин нүүдэллэж, хот, хот орчмын нутагт хэт их төвлөрөл бий болж байгаа нь бүс нутгийн амьжиргааны даац хэтрэх, ажилгүйдэл, ядуурал ихсэх зэрэг олон сөрөг үр дагаврыг үүсгэж байна.

Иймд алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих, бодит орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн орон нутагт ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авсны үндсэн дээр хүн амын хэт төвлөрлийг сааруулах, дэд бүтэц, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд “Энэ хуулийн 28.2.2, 28.2.4-т заасаг алслагдсан болон говийн бүс нутгийг тухайн орон нутгийн эдийн засгийн хөгжил, байгаль, цаг уурын нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр тогтооно” гэсэн 28.11 дэх хэсгийг нэмэх, 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь заалтын “докторын зэргийн”, 28.2.4 дэх заалтын “ур чадварын” гэсний дараа “алслагдсан болон говийн бүс нутгийн” гэж тус тус өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Алслагдсан болон говийн бүс нутагт амьдарч байгаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчид өндөр насны тэтгэврийн 10 хувиар бодож нэмэгдэл олгоно” гэсэн гурав дахь хэсгийг нэмэх, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн зургаа дахь хэсгийн хоёр дахь өгүүлбэрийн “Монгол Улсын Засгийн газар” гэснийг “Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал” гэж өөрчлөх хуулийн төслүүдийг хамдатган өргөн барьсан юм.

Дээрх хуулиудад өөрчлөлт орсноор алслагдсан болон говийн бүс нутгийн иргэдийн амьжиргааны орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин нэмэгдэх, хэт төвлөрлийг сааруулна. Мөн бүсийн нэмэгдэл олгодог болсноор алслагдсан болон говийн бүс нутагт багш, эмч нэр болон төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, тухайн бүс нутагт үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Дээр дурьдсан алслагдсан бүс нутагт баруун бүс Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн нийслэлээс 1000, түүнээс дээш км алслагдсан сумдыг, говийн бүс нутгийн Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн хувьд доогуур, байгаль цаг уурын хувьд онцлог, дэд бүтэц, үйлдвэрлэл сул хөгжсөн сумдыг оруулахаар тооцсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

One comment

  1. Амаржаргал гишүүнд юуны өмнө ажлын амжилт хүсье. Танд дуулгах хэдэн санал байна.
    1.Багш нарын нийгмийн асуудал өнөөдөр заялшгүй тулгамдсан асуудлын нэг болоод байна. эмч, цагдаа, шүүх гээд бүгд л цалингийн асуудал харьцангуй сайжирлаа. гэтэл багш нарын нэмэгдэл хөлсүүд байхгүй болгосноос хойш цалин 180000-250000 болж буурлаа. бас илүү цаг заалгахаа болихоор хэдэн багш нар үндсэн цалингаараа л амьдарч байна. тиймээс багш нарын ажлын хөлс, урамшууллыг дахин маш яаралтай эргэж хармаар байна.
    2, ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, соёлын төвийн эрхлэгч нарыг сонгон шалгаруулдаг журамдаа өөрчлөлт хийх цаг болжээ. Одоо болтол энэ байдал хуучин хэвээрээ, улс төрийн албан тушаал мэт байсаар байна.
    3, Мөн ТЗ ангиллын төрийн албан хаагчидын цалинг нэмэгдүүлэхгүй бол энэ албан тушаалд чадварлаг боловсон хүчнүүд ирэхээ байлаа.
    Товчхон санал бичлээ. Маш олон зүйлийг тайлбарлах гэсэн боловч таны цагийг хэмнэх үүднээс ингээд өнөдрлөе. Эцэст нь хэлэхэд хөдөө орон нутагт ажиллаж байга сайд дарга нар аймгийн удирдлагуудын өмнө биш жинхэнэ ажлын байран дээр нь уулзалт хийж баймаар байна. орон нутгийн удирдлагуудаас эмээдэг хуучин сэтгэлгээ хэвээрээ байгаа шүү. таны сайт л арай ажиллагаатай нь юм шиг байна. тэр вип76 гэдэг сайтанд юу ч бичээд хариу өгдөггүй юм билээ.
    таны цаашдын ажилд амжилт хүсье

Leave a Reply to chineeCancel Reply

Your email address will not be published. Required fields are marked *