Categories
Мэдээ

Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт оролцлоо

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН, АРДЧИЛСАН НАМЫН ДЭД ДАРГА ДОКТОР, ПРОФ. Р.АМАРЖАРГАЛЫН ХЭЛСЭН ҮГ

2019.03.01.                                                                                          Улаанбаатар хот

Эрхэмсэг ноён Элчин сайд Жөн Жэ Нам, 

Эрхэм хүндэт солонгос, монгол нөхөд өө, 

Монгол улсад суугаа БНСУ-ын  Элчин сайдын яамнаас  Солонгосын тусгаар тогтнолын гуравдугаар сарын 1-ний  хөдөлгөөний  түүхт 100 жилийн ойг  хоёр орны улс төр, эдийн засаг, соёл боловсрол, судалгаа шинжилгээ, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн хамтаар Монгол улсад тэмдэглэж, түүнд урьж оролцуулж байгаад ноён Элчин сайд Жөн Жэ Нам Танд болон танай ЭСЯ-ны хамт олонд гүн талархал дэвшүүлье. 

           Өнгөрсөн 20 дугаар зуун бол дэлхийн улс орон, ард түмнүүдийн үндэсний эрх чөлөө,  тусгаар тогтнолын тэмцэлд шинэ эргэлт авчирсан зуун болсон билээ.  Үүнд  хоёр томоохон хүчин зүйл  чухал  нөлөө,  түлхэц үзүүлсэн.  Үүний нэг нь  1919 оны Парисийн бага хурал, уг бага хурлаас батлан гаргасан  Версаллийн Гэрээ (Treaty of Versailles).

            Уг гэрээгээр дэлхийн нэгдүгээр дайны дараа  олон улсын хамтын нийгэмлэг  бүрэлдэн тогтох үндэс суурь  тавигдаж, улс орнуудын  харилцааны шинэ дэг журмын дүр төрх  цэгцрэн  тодорхойлогдсон. Зайлшгүй тэмдэглэгдэх нэг чухал зүйл  бол энэхүү  гэрээнд АНУ-ын Ерөнхийлөгч  Thomas Woodrow  Wilson-ы санаачилга, хичээл зүтгэлээр  үндэстнүүдийн бие даан засан тохинох зарчим (doctrine of national self –determination) т усгагдсан явдал юм. 

            Эдгээрийн үр дүнд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн Европт төдийгүй Ази, Арабын ертөнцөд түгэн дэлгэрсний  нэг нь та бид өнөөдөр   100 жилийнх нь  ойг ёслол төгөлдөр  тэмдэглэж буй Солонгосын 1919 оны гуравдугаар сарын 1-ний  тусгаар тогтнолын хөдөлгөөн юм. 

          Монгол оронд  мөн 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, тусгаар улсын тулгын чулуу тавигдсан билээ.  

 Хоёр дахь нь  колончлолыг эгнэгт  халах тухай  НҮБ-ын тунхаглал.  Энэ тунхаглалын 

үзэл санааны дор 1960-аад онд Ази, африк, Арабын 60 гаруй улс орон  тусгаар тогтнолоо нэгэн зэрэг шахам олсон. 

Ингэж өнгөрсөн зуунд дэлхийн улс төрийн газрын зураг орвонгоороо өөрчлөгдсөн билээ. 

Солонгосын  гуравдугаар сарын 1-ний  хөдөлгөөн бол колончлолын  эсрэг  тэмцсэн Зүүн Ази дахь  тэмцлийн түүчээ  нь болсноороо олон улсын ач холбогдолтой үйл хэрэг  болсон  юм.  

Солонгос Хойгт  өнө бат  энх тайван байдал  тогтож, үндэснийхээ нэгдлийн үйл хэргийг хэрэгжүүлснээр тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулан тэмцэж байсан эх орончдын өмнөө тавьсан зорилт бүрэн хэмжээгээр төгс төгөлдөр  хэрэгжих болов уу гэж бодож байна. 

Эрхэм нөхөд өө, 

Монгол, Солонгос хоёр  улс, манай хоёр ард түмэн олон зуун жилийн  найрсаг харилцаа, хамтын ажиллагааны  гүн уламжлалтай тийм   улс, ард түмэн билээ. 

ХХ зууны эхний хагаст ч энэхүү харилцаа, хамтын ажиллагаа үндэснийхээ  тусгаар тогтнолыг сэргээн мандуулах гэсэн  адил төстэй  улс төрийн зорилго, үндэсний  ухамсар,  үнэт зүйлсээр   бас дахин холбогдож, үргэлжилж ирсэн юм.  1920 –30-аад онд И Тэ Жүн нарын Солонгосын эх орончид улс, үндэстнийхээ тусгаар тонгтнолын төлөө Монголд үйл ажиллагаа явуулж байсан баримт бол үүний нэг тодорхой илрэл юм.

 БНСУ бол  манай улсын хамгийн өргөн харилцаатай орны нэг бөгөөд Монгол улс  энэхүү харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгөхийн сацуу Солонгосын Хойгийн  тогтвортой байдал, цэцэглэл хөгжил, солонгос үндэстний энх тайван нэгдлийг дэмждэг бүс нутгийн орны нэг гэдгийг та бүхэн бэлээхнээ сайн мэдэж байгаа. Ялангуяа  Ерөнхийлөгч Мүн Жэ Иний засгийн газрын тууштай дипломат бодлого, холбогдогч талуудын хүчин чармайлтын дүнд  Пёнчаны өвлийн олимпийн энхийн их наадам  Солонгосын Хойгт хаврын урь оруулж, энхийн процесс үргэлжилж байгаа нь бүс нутаг, түүний дотор манай хоёр орны ирээдүйн харилцаа, хамтын ажиллагаанд бүр ч таатай уур амьсгал бүрдүүлж байгааг онцлон  тэмдэглэхийг хүсч байна.  

Эцэст нь Солонгосын тусгаар тогтнолын хөдөлгөөний   100 жилийн ойн өнөөдрийн та бүхний энэхүү  утга төгөлдөр  арга хэмжээнд амжилт хүсье. 

Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх ноён Элчин сайд Жөн Жэ Нам Таны болон танай ЭСЯ-ны  хамт олны ажил үйлсэд  өндөр амжилт хүсэн ерөөе.  

Баярлалаа. 

Categories
Ярилцлага

Гарцгүй бол Х.Баттулга, У.Хүрэлсүх, М.Энхболд гурав явсан нь дээ

-Монголчуудын хувьд өнгөрсөн он халуухан үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Ялангуяа улс төрийн хүрээнд чамгүй олон үйл явдал өрнөсөн. ЖДҮ-г тойрсон асуудал, МАН-ын хагарал төрийг гацаасан зэрэг улс төрийн талцал үргэлжилсээр л байна. Та өнгөрөгч жилийн улс төрийг өнгийг дүгнэж хэлбэл?

-Өөрийн тань хэлсэнчлэн улс төрийн хувьд хагаралтай жил байлаа. Нөгөө талаас ялангуяа улс төрийн хүрээний болж бүтэхгүй зүйлс ил гарсан гэж 2018 оныг дүгнэж болно. Асуудлыг хэн ямар өнцгөөс харж байна түүгээрээ л дүгнэх байх. Болсон үйл явдлуудыг жагсаагаад харвал өөрийн эрхгүй анхаарал татахаар хэд хэдэн зүйл ажиглагдлаа. Нэгдүгээрт, ард түмний хүлээлгэсэн асар их итгэл найдварыг эрх баригч нам дааж чадсангүй. Төрийг барих том үйл хэрэгт үндсэндээ бэлэн биш байжээ. Удирдлагын хэмжээнд ч тэр, түүнийг хэрэгжүүлж байгаа хүмүүс нь ч тэр бэлэн биш байж. Энэ бүхэн нь МАН төрийн ажилд боловсон хүчнээ бэлтгэж чадаагүйтэй холбоотой. Аливаа сонгуульд улс төрийн намууд боловсон хүчнээ сонгож нэр дэвшүүлдэг. Гэвч энэ ажлаа намууд хийсэнгүй. Улс төрийн намууд боловсон хүчнээ бэлтгэж чадаагүй нь нам өөрөө бүрэн гүйцэд төлөвшөөгүйг харуулж байгаа юм. Шинэ зууны эрэлт хэрэгцээнд дүйцэхүйц ажиллах чадвар алга. Хоёрдугаарт, улс төрийн намуудын үзэл баримтлал тодорхой бус  байна. Намынхаа эрхэм  үнэт зүйл юу вэ гэдгийг өөрсдөө ойлгож ухамсарлаагүй нь дээрхтэй холбоотой.

-Намууд энэ бүх алдаагаа засч, залруулж амжаагүй байтал 2020 оны сонгууль хаяанд ирчихлээ. Дахиад л ийм байдал бий болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр үлдсэн хугацаанд улс төрийн намууд төлөвшиж чадах уу гэдэг нь тун эргэлзээтэй. Нэн түрүүнд юунд анхаарах вэ?

Цааш нь уншихГарцгүй бол Х.Баттулга, У.Хүрэлсүх, М.Энхболд гурав явсан нь дээ

Categories
Мэдээ

АН-ын 20 жилийн өмнөх алдааг МАН давтаж байна

Сайхан өвөлжиж байна уу. Улс төрөөс хэсэг холдож, амарч авав уу?

-Ер нь жаахан холдлоо. Гэхдээ ор тас мартаад, алга болсон гэх нь хаашаа юм. Хааяа чих тавьж л суулаа. 

-Саяхан л АН Р.Амаржаргалыг татвар хураамжаа төлдөггүй, намын ажилд оролцдоггүй гээд ҮБХ-ноосоо хаслаа гэж дуулдсан. Харин өнгөрсөн долоо хоногт намын дэд дарга болголоо. Та намын даргатайгаа уулзаагүй хоёр жил шахам болж байна гэсэн. Гэнэт дуудаад л намын дэд дарга болгочихов уу? 

-Тоглоом шоглоом болгоод хэлэхэд, би намаас хөөгдөөд, буцаж ирэхдээ дэд дарга болдог уламжлал тогтоож байна.

Хоёр дахь удаагаа ийм зүйл боллоо. Энэ удаа намын шинэ удирдлага санасан, төлөвлөснөөрөө ажиллаг, саад болоод яах вэ гэж бодоод намын ажлаас жаахан зай барьсан юм. Сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудыг харж байхад Р.Амаржаргал гэдэг хүнд нэр нөлөө, улс төрийн ямар нэг капитал байдаг бол түүнийгээ АН-д зориулах нь зүйтэй юм гэсэн бодол төрсөн. Тэгж байтал намын дарга энэ албан тушаалд ажиллаач гэсэн санал тавьж, үүнийг нь хүлээн авлаа. Үнэрхэж, элдэв янз болох юу байх вэ. Энэ саналыг хүлээж авахдаа хэн нэгэн хүнд дуртай, сайндаа биш, институцийг л харсан. Намын дарга Дорж, Дондог, хэн байх нь сонин биш. Намын дарга гэдэг институц л гэж харсан гэсэн үг. АН бол нэлээд төлөвшчихсөн, том институц шүү дээ. Тиймээс АН, АН-ын дарга надад санал тавилаа, түүнийг хүлээж авах ёстой гэж ойлгосон. Түүнээс С.Эрдэнэ гэдэг хүн санал тавилаа гэж хараагүй.

-Ийм явдал өмнө нь ч болж байсан тухай дээр цухас дурдлаа. 2004 онд бие дааж нэр дэвшсэний тань шийтгэл болгож, намаас хөөчихөөд, удалгүй урьж дэд дарга болгосон. АН яахаараа таныг хөөж туугаад, ямар үедээ урьж залаад байдаг юм бэ?

Цааш нь уншихАН-ын 20 жилийн өмнөх алдааг МАН давтаж байна

Categories
Мэдээ

БИЗНЕС ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛ УЛС ТӨРӨӨС ХОЛД, УЛС ТӨРД ОРСОН БОЛ ШИЛЭН БАЙ

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал өнөөдөр СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн дарга хийж байна. Тэрээр улстөрчдийн хамаатан бизнес хийх эрхтэй, гэхдээ шударгаар бизнес хийж байвал нийгэм хүлээн зөвшөөрнө. Харин гарын үсгээрээ хөрөнгөжиж байгаа нь төрийг сүйрүүлж байна гэж үзэж байна. Түүний үзэж буйгаар өнөөгийн ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон улстөрчдийн талаар барих бодлогоор У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарын жинхэнэ нүүр царай харагдана гэнэ.

-Сүүлийн үед ЖДҮХС-гаас улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд их хэмжээний зээл авсан талаар нийгэмд шуугиан үүслээ.

-Ний нуугүй хэлэхэд нарийн ширийн юмнуудыг мэдэхгүй. Гэхдээ миний ойлгож байгаагаар манай дээд шатанд эрх барьж байгаа улстөрчдийн завхарлын тод илрэл. Энэ асуудал өчигдөр гэнэт үүсээгүй байх. Нэлээн удаан ужгирч байгаад өнөөгийн байдалд хүрэх шиг боллоо. Эндээс бид төрийн албаа зүгшрүүлж чадаагүй, улстөрийн намууд төлөвшөөгүй, төрийн албанд ажилладаг хүмүүсийн ёс суртахуун, ёс зүй яаж доошилсон, Монгол Улсын банк санхүүгийн тогтолцоо ямар түвшинд очсон, эдийн засгийн бодлого(хир байгаа нь)харагдаж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд цаана нь юу байгааг сайн олж харах хэрэгтэй. Үүнтэй уялдуулаад хэлэхэд нүдэн дээр ил байгаа зээл авсан улсууд: зохион байгуулалттай гэмт хэргийн шинж харагдаад байгаа юм. Бүлэглэж хийсэн хэрэг юм болов уу гэсэн бодол надад төрөөд байна. Хэрэв тийм бол төр засаг, хууль хяналтын байгууллага төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Улстөрчид гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүс хаана, юунд зогсож байгаа гэдгээ харуулах хэрэгтэй. Энэ асуудлыг нэг мөр шийдэж байж л асуудал цаашаа явна.

– Та тэгэж шийдэж чадна гэж бодож байна уу?

Цааш нь уншихБИЗНЕС ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛ УЛС ТӨРӨӨС ХОЛД, УЛС ТӨРД ОРСОН БОЛ ШИЛЭН БАЙ

Categories
Ярилцлага

Монгол төрийн бодлогыг том компани, олигархи, мафиуд боловсруулж байна

-Сүүлийн үед та аль чигийн ном түлхүү харж байна вэ?

-Технологийн хөгжилтэй холбоотой номууд харж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай холбоотой номнууд нэлээд уншиж байна. Орчин цагийн ардчиллын философийн шинж чанартай зүйлсийг судлах гэж оролдож сууна. Ирэх жил бид ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэнэ. Ууж идэх арга хэмжээнүүдээс гадна Монголын ардчиллын сүүлийн 30 жилийн түүхийг үнэлж дүгнэсэн, анализ хийсэн, хийж бүтээсэн маань дэлхийд өрнөж байгаа трэндүүдтэй хэр зэрэг уялдаж буйг харсан, алин дээр нь нэг зүгт, алин дээр нь гажиж явааг анзаарч судалмаар санагддаг юм. Орчин үед ардчиллын үнэ цэнэ, утга учир, агуулга хэлбэрийн тухай асуудал янз бүрээр яригдаад байна л даа. Дэлхий даяар сүүлийн арваад жил ардчилал унтарч, ширгэлээ гэж яригдаж байгаа. Тоталитар шинж чанартай зүйлс газар авч байна. Ялангуяа засаглалын түвшинд. Тэр чигийн асуудлуудыг судалж уншиж явна. Уг нь болдогсон бол ардчиллын 30 жилийн ойгоор  АН болон Монголын улс төрийн хүчнүүд, төрийн холбогдох байгууллагууд энэ чигээр судалгаа шинжилгээ хийж, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгүүд зохион байгуулвал сайнсан.

Цааш нь уншихМонгол төрийн бодлогыг том компани, олигархи, мафиуд боловсруулж байна

Categories
Мэдээ

ТЭЦ4 ба зарим санаа

Р.Амаржаргал 2018-09-20

90 оноос хойш эрчим хүчний салбар, түүний аюулгүй байдлыг хангах чиглэлд чамлахааргүй ажил хийгдэж үр дүнд хүрсэн. Гэсэн хэдий ч асуудал байгаа нь, ялангуяа бодлогын чанартай шийдэл хоцорч байгааг саяхны ТЭЦ4 доголдол харуулав. Үүнд: 

  1. энэ салбар хувийн өмч, өрсөлдөөн бүхий зах зээлийн хэлбэрт бүрэн шилжиж чадаагүй, төрийн монополь, эрх хяналтад инерцээрээ явна
  2. энэ салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжийг байнга алдаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын талаар бодлогын шийдвэр гаргах механизм бүрдсэнгүй
  3. хүчин чадлаа дорвитой нэмэгдүүлэхгүй байгаа нь дээрхтэй холбоотой
  4. үнийн механизм хагас дутуу үйлчилдэг бөгөөд татаастай явж байгаа
  5. эрчих хүчний татаасыг чинээлэг иргэд нь ахиу хүртээд орлого багатай хэсэг нь баячуудаа татааслаж байгаа гунигт дүр төрх
  6. эрчим хүчний үнэ ба бага орлоготой иргэдээ хамгаалах механизм байхгүй
  7. найдвартай байдал асуудал бөгөөд шийдэл нь орчин үеийн тоног төхөөрөмж, хүчин чадал. Эдгээр нь төрөл бүрийн ялангуяа хувийн хөрөнгө оруулалт шаардана
  8. эрчим хүчний системийн технологийн нэгдмэл байдлыг хангаж чадаагүй
  9. технологийн сүлжээг дижитал системд бүрэн шилжүүлэх. Дахиад л хөрөнгө оруулалт шаардана. Гэтэл хувийн хөрөнгө оруулалтыг хаагаад байдаг.
  10. ахуйн түвшинд эрчим хүч хуримтлуулах системийг бий болгох
  11. эрчим хүч нэгэн зэрэг хэрэглэгч үйлдвэрлэгч -prosumer –  өргөжих хандлагыг угтан шийдэл олох
  12. микро генераторуудыг дэмжих 
  13. дамжуулах, түгээх системийг технологийн шинэ трендэд бүрэн хамруулах
  14. түгээх системийн өрсөлдөөнийг дэмжих
  15. төслийн санхүүжилтийг өргөн ашиглах ( аль нэг улсын зээл, хөнгөлөлттэй зээл гм оронд)
  16. одоо байгаа хүчин чадлаа модернизац хийх, эрс нэмэгдүүлэх ( болж өгвөл хулгайлчихгүй) 
  17. сэргээгдэх эрчим хүчний салбарт либералчлал хийх

Гол нь төрийн зүгээс төвлөрөл болон зах зээлийн зохистой хольцыг тогтоох.