Сансарт нисэх шанс надад байгаа

Жич: Branson 70 настайг тооцвол надад ч бас сансарт нисэх шанс байгаа юм шүү.

Улсын наадмын өдөр буюу 7 сарын 12 нд  Британы тэрбумтан  Richard Branson хувийн хөлгөөрөө сансарт нисэх гэж байна.

Би анх АНУ-д очоод хүмүүсийн онгоцоор зорчиж буйг хараад гайхдаг байж билээ: манайхан автобусаар зорчиж буй мэт л чөлөөтэй. Гэтэл тун удахгүй хүмүүс сансарт автобусанд суугаад баянхошуу ороод ирэх мэт л айдасгүй, чөлөөтэй зорчих цаг ирж байна.

Учир нь, дэлхийн хамгийн баян хүн, Amazon компанийг үүсгэн байгуулагч  Jeff Bezos, дөнгөж сая ажлаа өгөөд 7 сарын 20 нд  Blue Origin New Shepard пуужингаар мөн сансарт гарах юм байна.

Хувийн секторт чөдөр тушаа бололгүй дэмжээд өгвөл ямар гайхамшигт ололт, бололцоог бидэнд олгож, урьд өмнө бүтэшгүй, сайндаа л мөрөөдлийн хэмжээнд байх зүйлийг бидний өдөр тутмын амьдралд нэвтрүүлж, хэвийн үзэгдэл болгох ямар их потенциалтайг бэлхнээ харж байна. Тиймээс л хувийн өмч, өмчийн эрхийг хамгаалан баталгаажуулах, бизнес эрхлэгчдийг дэмжих ёстойг ухуулан, өөрийн бүх л боломжоо дайчлан дэмжиж ирсэн билээ.

Хувийн секторын талд зогсдог миний энэ байр суурь, итгэл үнэмшил зөв гэдгийг нотлон Branson, Bezos нар авьяаслаг, бүтээлч, чөлөөт сэтгэлгээтэй антерпренер бизнесменүүд, эрдэмтэд мэргэд, инженер менежерүүдийн оюун ухаан, ур чадвар бүхнийг дайчлан, зөв зохион байгуулан, хувь хүний мөрөөдлөө хэрэгжүүлж, улмаар хүн төрөлхтний хөгжлийг урагшлуулж байна.

Жич: Branson 70 настайг тооцвол надад ч бас сансарт нисэх шанс байгаа юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *