www.amarjargal.org сайтыг дэмжигч нарт

хувь хүний эрх чөлөө, хувь хүн өмч хөрөнгөтэй байж түүнийгээ өсгөн үржүүлэх эрх боломжоор хангагдсан байх, төрийн элдэв хүнд суртал, болохгүй бүтэхгүй байгааг шүүмжлэх эсэргүүцэх эрхтэй байх ёстой гэдэг итгэл үнэмшилтэй иргэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн ёсолсон Р.Амаржаргал

Р.Амаржаргал миний бие санаачлан энэхүү сайтыг 2000 оноос ажиллуулж эхэлсэн бөгөөд соён гэгээрүүлэх, эдийн засаг, улс төр-нийгмийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлэх зорилготой юм.

Сайтын агуулга, баяжуулалт зэргийг үндсэндээ би өөрөө гүйцэтгэж ирсэн бөгөөд аль болох эрээн мяраан юм багатай, тогтуун, сенсаци хөөцөлдөхгүй байхыг удирдлага болгож ирсэн.

Энэ хугацаанд 525 (үүнээс 482 нь миний өөрийн бичсэн) материал байршуулсан бөгөөд нэг материалыг дунджаар 2000 гаруй хүн сонирхож үздэг статистик гарч байна. (жишээ нь https://www.amarjargal.org/2014/11/100-асуулт-100-хариулт/ 21311хүнд хүрсэн рекорд тогтоосон байна. )

Үндсэн ажил төрлийн ачааллаас хамааран сайтаа тогтмол сайжруулахыг орхигдуулж ирсэн “нүгэлтэй” гэдгээ хүлээн зөвшөөрье. Одоо харин цаг завын боломж бүрдэж байгаа учраас энэхүү сайт аа идэвхжүүлэх санаа өвөрлөн бизнесийн түнш спонсор эрэлхийлж буйгаа дуулгая.

Энэхүү сайтын патрон нь болоод эрдэм дэлгэрүүлэх, иргэдийн эдийн засаг, нийгэм – улсын төрийн мэдлэгийг дээшлүүлэх, critical thinking буюу шүүмжит сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг үйлсийг дэмжин туслах хувь хүний эрх чөлөө, хувь хүн өмч хөрөнгөтэй байж түүнийгээ өсгөн үржүүлэх эрх боломжоор хангагдсан байх, төрийн элдэв хүнд суртал, болохгүй бүтэхгүй байгааг шүүмжлэх эсэргүүцэх эрхтэй байх ёстой гэдэг итгэл үнэмшилтэй иргэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн ёсолсон Р.Амаржаргал

2021-11-20

Холбоо барих:

e-mail: [email protected]

Утас: 93119387

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *