Ричард Фейнманы арга гэж сонссон уу?

Мундаг хүн л дээ: (1918-1988) америкийн эрдэмтэн, онолын физикч, 1965 онд Нобелын шагнал хүртсэн. Биологийн чиглэлд судалгаа хийж байсан гэдэг.Энэ хүн их сургуульд физикийн хичээлийг заах аргад реформ хийсэн гэж үздэг бөгөөд тэр хүрээнд “Фейнманы арга” гэж яригдах болсон юм. Сурах аргад суралцах тухай юм даа.Заагаад буй сэдвийг ойлгосон мэт боловч эргүүлээд тайлбарлах гэхээр “хөвөөд” байдаг нь тухайн сэдвийг сайн ойлгоогүй, өөрийн болгоогүй, тун нимгэн мэдлэгтээ байгаа байдал юм.Энэ нөхцөлд Фейнманы аргыг хэрэглэж байгаарай. Арга нь тун амар: Сонссон, уншсан зүйлээ ойлгосон эсэхээ шалгаж байх ёстой юм.Үүний тулд сонссон уншсан зүйлээ, тухайн сэдвээс хөндий хүнд, тайлбарлах хэрэгтэй. Заавал хажуудаа нэгийг суулгаад яриад залхаагаад байх албагүй.Зүгээр л цаас үзэг аваад:

  1. Сэдвээ бич
  2. Тайлбарлаж бич
    1. Уг сэдвийг огт мэдэхгүй хүнд (эсвэл 8-10 настай хүүхдэд) хандаж бич
    2. Тэдэнд тайлбарлахад сүрхий нэр томьёо ашиглах боломжгүй
    3. Өөрийн үгээр тайлбарлахаас өөр аргагүй
  3. Ингэж бичээд эхлэхээр, энгийнээр тайлбарлаж чадахгүй байгаа юм аа олно
  4. Тэр энгийнээр тайлбарлаж чадахгүй байгаа зүйлээ эргээд сайн судал, ойлгож ав, өөрийн болго.
  5. Зогссон газраасаа үргэлжлүүлэн тайлбарлан бич
  6. Бичсэн зүйлийг чинь уншаад, ойлгохгүй байгаагаа асуух хүн байвал тун сайн.

Энэ тун энгийн дасгал боловч энгийн учраас хүмүүс нэг их тоодоггүй л дээ. Нэг хэсэгтээ тогтмол хийгээд сурчихвал суралцах тун амархан, тун зугаатай байдаг юм.

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

One comment

  1. Тэгээд л уншсанаа гэрийнхэндээ ярьмаар болоод байдаг байж, өөрөө илүү ойлгох гээд.

Leave a Reply