info-overwhelming

Мэдээллийн далайд живж байна

Хэрвээ анзаарсан бол Та бид

  1. Мэдээллийн далайд живж байна. Хөлгүй далай юм. Айхаас өөр аргагүй, яах аа мэдэхгүй.
  2. Тулахтай хүлээн зөвшөөрөгдсөн Хүн үгүй болжээ. Бүгд л бүгдийг үгүйсгэсэн, дайрч давшилсан. Найдаж түших хүн өдрийн од мэт.
  3. Үнэн худлыг ялгах аргагүй учир нь бидний тархийг угаадаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь маш тодорхой ашиг сонирхлын бүлэглэлийг хүрээлэн буй болсон. Тэдний л боол, хамжлага.

Ийм нөхцөлд төөрөх эргүүтэх нь, замхрах хуурмагт автагдах хэвийн үзэгдэл. Яах уу? Хэнд ч найдах аргагүй нөхцөлд өөртөө л найдах, өөрөө л бүх юм аа гардан хийх хэрэгтэй боллоо.

Юуны өмнө critical thinking буюу шүүмжлэлт сэтгэлгээ, “бүхнийг эргэлзээнд өртүүлэх” ур чадвар эзэмших хэрэгтэй юм. Би мэдээллийг яаж хүлээн авч байна гэдгээ анзаарах, дүгнэх, засаж залруулах. Ятгах тусам нягтлах. Эс бөгөөд төөрөгдөл, хий хоосон, хуурмагийг бодит байдал гэж ойлгоод буруу замаар будаа тэгээд эхэлнэ.

Би хувьдаа энгийн боловч ямар ч болсон надад тус болдог, гэж ойлгодог дараах аргыг хэрэглэдэг.

  1. Хөндөж буй сэдэвтэй холбоотой мэдээ, мэдээлэл эсэхийг нягталдаг. Бараг бүх мэдээллийн 80-90 хувь нь хэрэггүй байдаг.
  2. Мэдээллийг хэрэгтэй үгүйгээр нь дүгнэж үнэлнэ. Үлдсэн мэдээллийн талаас илүү нь бас шигшигдэнэ.
  3. Мэдээллийг бусадтай хуваалцан санал солилцох. Өөрийн хараагүй, ойлгоогүйг мэдэж авна. Утга учир, агуулга, гол санааг өөртөө тусгаж аваад цаашилна.

Сэтгэн бодох чадвар гэдэг (амар)жаргал шүү дээ гэж Далай лам хэлсэн байдаг. Сэтгэн бодохын тулд унших, бичих, ярих чадвар нэн чухал л даа.


• Уншихын хувьд: нэг ном нийтлэл гм бариад авдаг. Осолгүй л таних үсэг, холбоод үзэхээр таних мэддэг үг, залгаад үзэхээр ойлгомжтой өгүүлбэр. Гэсэн хэдий ч утга агуулга нь ойлгомжгүй. Яах уу? Тэвчээр туршлага, ерөнхий эрудици хөрс нь байх хэдий ч чухам ямар юм “ургах” нь хир тунгаан бодох, хир анхааралтай, хир тэвчээртэй удаан уншихаас хамаарна.


• Бичихийн хувьд: өөрийн бодол, оюу дүгнэлтийг буулгах чадвар бөгөөд энэ талаар надад өгөх зөвлөгөө алга. Би өөрөө маш муу бичдэг.


• Ярихын хувьд: мэдээлэл мэдлэг нь цэгцтэй бол цэгцтэй ярьдаг. Бэлтгэл хэрэгтэй л дээ.

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply