Хүүхэд багачууд оюутан залуусийн сурч мэдэх гэсэн хүслийг одоо л дэмжих цаг!

Сургуулиуд онлайн сургалтыг өрнүүлж, чадах чинээгээрээ туршлага хуримтлуулан, алхам алхмаар урагшлаж байгаа нь дэмжүүштэй.

Маш тодорхой дэмжлэгийг Мобиком, ЖИ-мобайл, Скайтел, Юнивишнээс хүлээж байна.

Дата багцаа эрс хямдруулаач.

Бүх шатны сургуулиудад хүргэж буй интернетийн үнэ хөлсөө бууруулаач, хурдыг нь нэмээч. (Жич: эдгээр компаниуд монополь байдлаа ашиглан олон жил “өрөм хураасан”, одоо хариу барих цаг болсон).

Хүүхэд багачууд, оюутан залуусийн сурч мэдэх гэсэн хүслийг одоо л дэмжиж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа гэдгээ бодитой харуулаач гэж уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *