УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ГИШҮҮДЭД

Өнгөрсөн Намрын чуулганы явцад УИХ-ын үйл ажиллагаанаас ажиглагдсан, анхаарал татсан зарим асуудлаар санал бодлоо хуваалцаж байна.

2013-02-25

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ГИШҮҮДЭД

Өнгөрсөн намрын чуулганы явцад УИХ-ын үйл ажиллагаанаас ажиглагдсан, анхаарал татсан зарим асуудлаар санал бодлоо хуваалцаж байна.

1. УИХ нь нэгэн бүхэл юм. Түүний зарим “үе мөчийг” салгаад хаячихаар их л аймшигийн “юм” харагдаж байлаа. Жишээ нь, УИХ нь олонхи цөөнхөөс бүрдэх учиртай гэтэл цөөнхийн бүлгийг байгуулах бололцоог санаатайгаар хааж байсан нь УИХ-ын үйл ажиллагааг доголдуулсан. АН том эрх ашиг бодож, сэтгэлийн хөөрөлд автагдалгүй, буурьтай хөдөлсөн бол цөөнхийн бүлгийг байгуулах гэж түрүүлж хөөцөлдөх байсан. Энэ бол хүлээн зөвшөөрөх ёстой алдаа. Энэ алдаа хол үргэлжлэх сөрөг үр дагавартай гэж бодож байна. Жишээ нь:

а. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг баталсан. Тэрхүү хууль нь төгс төгөлдөр болсон ч гэлээ сөрөг хүчний оролцоогүй баталсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн легитимность чанарыг үгүй хийсэн хууль болсон. Учир нь “АН хуулийг өөрсдийн эрх ашигт төдийгүй Ц.Элбэгдоржийн эрх ашигт нийцүүлэн баталлаа” хэмээн шүүмжлэх хүмүүс зөндөө гарч ирнэ. АН энэхүү үйлдлээрээ Ц.Элбэгдоржид тус биш ус л болж байна.
б. Байнгын хорооны тоог нэмэгдүүлж нэг гишүүн гурван байнгын хооронд харьяалагдахаар болгосон нь ёстой “жонхуу” гэгч болов. УИХ-ын нэрийн өмнөөс дөрөвхөн гишүүн шийдвэр гаргадаг болчихож. Энэ бол арай хэтэрсэн зүйл.

2. УИХ-ын нэр нөлөө дундарсаар л байна. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар гүйцэтгэж байгаа нь:

а. УИХ-ын ирц хүрэхгүй байх, хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа бөгөөд Үндсэн хуулийн нэн чухал субьектын нэр хүндийг сулруулж байна.
б. Сүүлдээ УИХ, Засгийн газар хоорондын харилцааны асуудал учир нь олдохоо болив. Үндсэн хуулийн хоёр гол субьект болох УИХ, Засгийн газар хоорондын харилцаа хууль номын дагуу явах ёстой атал “найзан дундаа”, “нам дундаа”, “хэтэвч дундаа” орж эх зах нь олдохгүй байна.
в. Тухайлбал, сайд нар нь өөрсдийнхөө хариуцаж буй асуудлыг хянах үүрэгтэй УИХ, намын бүлгийн ажлын хэсгийг ахалдаг нь энгийн үзэгдэл боллоо.
г. Мөн УИХ-ын гишүүн хэрнээ УИХ-аа төвөгшөөн, үл тоомсорлох хандлага сайд нарт ажиглагдаж байна. Засгийн газрын гишүүн яам аппаратаа удирдахдаа УИХ-д хүндэтгэлтэй хандаж, түүний үүрэг даалгаврыг цаг тухайд нь ягштал гүйцэтгэх үлгэрлэлийг бусдад биечлэн харуулах ёстой юм. Ийм хэмжээний шаардлага Засгийн газрын гишүүдэд тавих чадвар УИХ-ын удирдлага, намын бүлэгт байх ёстой.

3. УИХ-ын сонгууль анх удаа шинэ хуулийн хүрээнд явагдаж намын “жагсаалт” гэдэг зүйл буй болсон. Яах гэж? Уг нь тэдний гол үүрэг бол олонхийг бүрдүүлж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдүүлэх гэж ойлгож байлаа. Гэтэл тэд даргын суудал аваад алга болсон. Намын жагсаалтаар орсон хүмүүсд УИХ байх уу, Засгийн газрын гишүүн байх уу? сонголтоо хий гэж хэлэх цаг болсон байх аа.

4. УИХ-д анх удаа орж ирсэн хүнийг намын бүлгийн удирдлагад тавьж болдоггүй юм байна. Парламентад сууж байсан туршлагатай хүнийг сонгох учиртай юм байна. Мөн байнгын хороодын удирдлагыг улс төрийн хариуцлага хүлээх субьектид даалгах ёстойгоо мартсан байна. Өмнөх парламентуудын туршлага ч ийм байсан. 2016 онд АН, МАН-аас л сонгогчид хариуцлага нэхнэ.

5. УИХ гишүүнийхээ бүрэн эрхийг захиргааны арга хэрэгслээр хязгаарлах гэсэн оролдлогыг илт явуулж эхэллээ. Ер нь иймэрхүү хандлага өмнөх олон УИХ-д ажиглагддаг ч энэ удаа илт, ичгүүр сонжуургүй боллоо. АН-д үнэхээр ардчиллын үнэлэмж гэж байдаг л юм бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хязгаарлах зүйл хэзээ ч хийхгүй байх ёстой.

6. УИХ, АН бүлэг Төрийн алба-г бэхжүүлэхэд ихээхэн анхаарах ёстой юм. Төрийн албаны босго алхасан хэн боловч “намынхаа гэх” бүхнийг хаалганы цаана үлдээж Монгол төрийн “Хар Хүн” боллоо гэж гүнээ ухамсарлан төрийн албыг залгуулах учиртай. Гэтэл төрийн албанд орчихоод намын зүтгэлтэн мэт аашилж, төрийн албаны уламжлал жудгийг хөсөрдүүлж байна.

а. Жишээ нь, УИХ-д таниулж байгаа асуудал, хууль тогтоолын төсөл бусад баримт бичгүүдийн боловсруулсан байдал ямар байна? Миний л мэдэхээр баримт бичгийн агуулгын алдааг хэлэхгүй юм аа гэхэд үг үсгийн алдаагүй ганц ч хуулийн болон тогтоолын төсөл өнгөрсөн УИХ-ын чуулганы явцад орж ирсэнгүй. Монгол төрийн сульдаа сулрал эндээс л эхлэж байгаа шүү.
б. Шантаажлагчидад зориулж хууль гаргадаг боллоо. Нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх гэж л хууль баталдаг болохоос биш шантаажлагчидад зориулж хууль батлаж таарахгүй. Өмнө нь төрийн албыг данхайлгалаа гэж АН-ынхан ихэд эсэргүүцдэг байсан. Иргэд өөрсдөө Засгийн эрхийг барихдаа хэлсэн ярьснаасаа ухарч, төрийг төрлийн алба болгож буйг баримт гарган шүүмжлэж буйг эрх биш анзаарч байгаа биз дээ. Үнэндээ Монголын төр хэдхэн хүний тоглоом болж байна.
в. 2013 оны төсвийг хэлэлцэн батлах гэж бас л “гурилдсан” зүйл хийсэн. Жишээ нь Засгийн газар нь юунд зарцуулах гэж буй нь мэдэгдэхгүй, задаргаагүй 50 тэрбум төгрөг УИХ-аар батлуулах гэж улаан цайм зүтгэж байж батлуулсан. Уг нь УИХ төсвийн төгрөг тутамд маш чанд хяналт тавьж байх учиртай. Энэ эрх үүргээ Засгийн газартаа “найзархан намчирхан шилжүүлдэг” УИХ байж таарахгүй.
г. Төсвийн гадуур хөрөнгө мөнгө эргэлдэж эхэлсэн нь санаа зовоож эхэллээ. Засгийн газраас “тогтворжуулах, бэхжүүлэх, хөгжүүлэх, бондын, хөгжлийн банкны” гм халхавч ашиглан УИХ-ын ямар ч хяналтгүй мөнгө эргүүлэх болов. Үүнийг УИХ тоохгүй яваад байвал маш том гэмт хэрэг үүсч магадгүй.
д. Уг нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Түүнд тэмдэглэхдээ төсвийн алдагдал хоёр хувиас хэтрэхгүй гэсэн. Энэ ч талаар болов. Төсвийн алдагдал хэд хүрчихээд байгааг мэдэх ч хүн алга.

i. Ямар нөхцөлд төсвийн тодотгол хийх ёстойг эргэж харахгүй бол болохгүй болжээ.
ii. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг өргөтгөсөн хэрнээ, орон нутгийн удирдлагуудад хүлээлгэх хариуцлагын тогтолцоо байхгүй учраас авилга хээл хахууль орон нутагт шилжлээ гэж түгшүүрт дохио тасрахаа болив.

Намрын чуулганы явцад УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой нүдэнд ил харагдаж байсан алдаа, гажуудлын заримаас дурьдахад нэг иймэрхүү байна. Энд хөндөгдсөн асуудлууд цаг тухайд нь шийдэхгүй яваад байвал Тавантолгой нь дампуурч, МИАТ нь сөнөж байгаад гайхах зүйлгүй. Монгол төр ийм сул дорой байхад хэн ч ирээд эзэгнээд дээрэлхэх нь гайхах зүйл огт биш болоод байгаа юм.

Та бүхэн эрх биш нэгийг бодно биз дээ гэж гүнээ хүндэтгэн ёсолсон

 Р. АМАРЖАРГАЛ

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

2 Comments

  1. ta mash zorigtoi shudarga dugarch oorinhoo namiinhaa gishuudiig neelttei shuumjilj bna. ene zan chanar ANd bdagsan daanch Batzandan, Magnai met nohduud shar tos ogonguut shudarga yosnosoo uhraad duugui bolchih yum. ene hatuu helmegduuleltiin ued ta ingej dugarahaas aihgui bna gedeg n manaid bas ireedui bna gsn ug. duu hooloi negtgej ta seheeten bulgee duudaj manlailj namchirhadaggui irgediin negtgel baiguulachee. zorilgo n tor barih bish harin irgen tatvar tologchiin hyanalt. gantshan sedvees l ehelmeer bna. tosviin zartsuulltiin il tod bdal, toriin ediin zasag deh oroltsoo geh met. jisheelbel, jijig tavantolgoi toriin kompanii mongiig yagaad ashig sonirhliin zrchiltoi ajnai bugdiig n avaad bna. erdenetiin hangamj, hotoliin managementiin geh geree, darhanii tumurlug, tumurte ordiig nuutsaar huvchilsan geree geh met. nar mandana gj baachkaa duulaad bsan yasan be bur haranhui bolood bna

  2. Amarjargal gishuun uneheer zuv zuiliig hundsun bn. Yalangya ter tusviin asuudal bn. Quasi-Fiscal Activities buyu tusvuus gaduur asar ih mungu ergeldej bn. Tuhailbal, 1.5 terbumiin bond bn. Ene GDP-iin 17 huvi. Tegeheer tusviin aldagdal 2 huvi gedeg ni hudlaa gesen ug. Mun Hugjliin banknii zeel, Mongolbanknaas olgoj bui zeel geed tusvuus gaduur asar ih mungu ergeldej bn.

    Ter Oyutolgoigoos avah 450 terbum tasrahaar bolson. Ingeed tusviin huuli heregjih bolomjgui bolson.

    Tusviin huuliin daguu alivaa uil ajillagaa, obekt tuunii sanhuujilt ni tusuvt todorhoi suuh yostoi baital ter 50.0 terbum bol zugeer l huuli bus zuil bolson.

    Oron nutagt odoo heden jil yostoi hul tolgoi ni medegdehgui yum bolno doo. Tanii durdsanaar avilga bol zamaa aldah baih. Baahan mungunii erh medeltei humuus oron nutagt bii bolno.

    Negent iim ih zardal turuus sanhuujuuleh bol aldagdlaa bas l zeeleer bondoor sanhuujuulne, Dahiad baahan ur tulbur uusne. Ingeed hurungu oruulalt, hereglee usuud ireheer Mongolbanknii 8 huviin inflation yu boloh bilee. Esvel tomoohon hyamral manai ulsiig huleej bn uu….

Leave a Reply