Блиц интервью:

Мэдлэг бол хүч

Жил гаруйн өмнө нэг моодны сэтгүүлд иймэрхүү хариу өгч байсан байх юм.

Аз жаргал гэж юу вэ?

Бие сэтгэл сав шим ертөнцийн эгшиглэнт зохицолдоон

Одоо байгаа хүмүүсээс хэнийг та идеал аа гэж хардаг вэ?

Хүний хувь тавилан өөр өөр тиймээс хэн нэгнийг идеал болгох нь буруу юм. 

Таны хамгийн том хайр юу вэ?

Хайр том жижиг гэж байдаг юм уу?  Миний хүүхдүүд

Таны хамгийн том ололт амжилт?

Гэр бүл, найзууд, миний ажил амьдрал 

Амьдралдаа хамгийн их харамсаж явдаг зүйл?

Эргээд санахад өөр шийдэл олох ёстой байсан зүйл цөөнгүй л байдаг? гэхдээ амьдралдаа баярлаж явдаг. 

Амьдралаа шинээр эхэлбэл та юугаа өөрчлөх байсан бол?

Төгс төгөлдөр гэж хүний хорвоод байхгүй. Энштейн болсонгүй гээд үсээ зулгаагаад  яахав.  Миний амьдрал намайг өнөөдөр ийм л болгосон. 

Ямар мэргэжлийг та сонгохгүй байсан вэ?

Чадахгүй юм надад олон бий. Чадах юмнаас гэвэл шүүгч юм уу даа. Би хэтэрхий өрөвч хүн. 

Дараагийн амьдралдаа та хэн юу болж төрөхийг хүсэж байна? 

Болдог бол шууд л диваажинд очмоор, гэхдээ аргагүй бол дахиад л хүмүүн төрхийг олож төрөөрөөсөй л гэж хүсэх юм

Найз нөхөдынхөө ямар чанарыг та үнэлдэг вэ?

Хэл яриа үйл хөдлөлдөө, өөрөө болон бусдад шудрага хандах чадварыг л үнэлдэг. 

Юунд таны дургүй хүрдэг вэ?

Алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, түүнийгээ далдлах гэж юу ч хийхэд бэлэн байдаг мангарлал. Ичсэн хүн хүн ална гэдэг дээ. 

Таныг уурыг хүргэдэг юм?

Уул нь тэвчээртэй хүлээцтэй чармайдаг. Гэхдээ мэдэхгүй юм аа байхгүй, чадахгүй юм аа болохгүй гэж ярьдаг хүмүүсийг хараад бухимддаг. 

Хэзээ хаана та аз жаргалтай байдаг вэ?

Ном сургаалиар дамжин өмнөх үеийнхэнтэйгээ хүүрнэн суухдаа, уншиж байгаа зүйлээ конспектлэж байхдаа. 

Таны очих дуртай газар?

Би нилээн л аялсан. Буцаад ирэх болгондоо л монголынхоо сайхан, гайхамшигийг улам л илүү мэдэрдэг. 

Танд тохиолдсон хамгийн онцгой адал явдал? 

Дээр үед хилийн заставууд эргэж яаваад төөрсөн явдал. 

Ямар хоол, сархад та сонгодог вэ?

Амтай хоолонд дуртай, сайн виски ч ууна. 

Та ямар машинтай вэ?

Ланд 200 

Таны дуртай уран зохиолын баатар? 

Чингачкуг гэж нэг баатар байдаг юм. Та нар мэдэхгүй байхдаа. 

Таны уриа?

Мэдлэг бол хүч

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *