Why do you always change your electorate every election ?!?

Why do you always change your electorate every election ?!?

Why do you always change your electorate every election ?!? гэсэн асуулт олон удаа гарсан учраас товчхон ч гэсэн хариулах ёстой гэж үзлээ.

Хаа яв гэсэн газар л явдаг юм. Тойрог голж шилэх г.м занг 90 оны “партизанууд” даанч сураагүй юм даа.

2008 онд би СБ дүүрэгт нэр дэвших хүсэлт гаргасан хэдий ч цаана чинь ховд гэж 18 жил час улаан өнгөө солиддоггүй газар бна чи л очвол чадах байх гээд л явуулсан. очсон. сонгогдсон. үнэндээ баруун 5 аймагаас ганцаараа л гарсан. би ямар ч болсон намын даалгавараа биелүүлсэн.

Дашрамд хэлэхэд Ховдчууд намайг маш сайхан өөриймсөг хүлээн авч АН, намайг дэмжсэнд баярлаж байдаг. нэгэнт Ховчууд намайг ингэж дэмжиж байхад би ч гэсэн хариу барих учиртай гээд 2 зорилт өмнөө дэвшүүлсэн. 1. Ховдчуудынхаа нүүрийг улайлгахгүй 4 жил ажиллах юмсан, 2. Ховдыг дэмжсэн шиг дэмжих юмсан гэж.

4 жил ажиллаад саяхан очиж тайлангаа тависан. Би та нарын нүүрийг улайлгасан уу гэж асуухад нэгэн дуугаар үгүй, сайн ажилласан гэж дүгнэсэн.

2 дугаар зорилтын хувьд нэг баримт хэлье – намайг очидог жил Ховдод оруулсан хөрөнгө оруулалт жилдээ 6.9 тэрбум төгрөг байсан харин энэ жил 71 тэрбум хүрсэн. 10 гаруй дахин нэмэгдсэн. энэ 4 жилийн хугацаанд монголын эдийн засаг 10 дахин өсөөгүй гэдгийг өөрөө мэдэж байгаа байх. 4 жилийн нийлбэр дүнгээрээ ховдод 158 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн дээ. ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн аймаг монголд, энэ 21 аймаг дотор байхгүй. ийм л дүнтэй. ямарч болсон би намынхаа өмнө, ховдчуудын өмнө үүргээ биелүүлсэн. энэ удаагийн сонгуульд АН намайг СБ дүүрэгт томилсон юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *