Монгол: Инжаннаш – газар хөдлөлт

Энэ 10 зүйлийг нэгтгэн “ЯРШИГГҮЙ” амьдрал гэж тодорхойлсон юм.

Бичгийн их хүн Инжаннашийн Хөх сударт монгол нутгийн 10 муу, 10 сайн ангийн зүйлийг нэрлэсэн байдаг бөгөөд 10 сайн дотор нь:

  1. Зургаан ужидын бүрэлгэн дуусгах жаргал цэнгэлийг мэдэхгүй
  2. Зуун түмээр үхэж буснихын өвчин ирэхгүй
  3. Мянга түмэн харь харь цэрэгт гишгэгдэх аюул үгүй түгшил үгүй
  4. Их үер Хатан мөрөн сэтрэх зэргийн цочил эндэл үгүй
  5. Хот зээл залгалдан шатах, тэнгэрийн галын аюул хуйхлаа, газар хөдлөх зэрэг аюулгүй
  6. Тэргүүлсэн эздэд нь их  зальхай, их харгисын гэм чанаргүй, доорд ардад нь нууц хор, далд дайсны битүү хохирол үгүй
  7. Эд агуурс нь үлэмж цуглараад, зуун түмийг өдөөн хөдөлгөх шалтгаан барилдлагын ховдог хорлол үгүй
  8. Муу хорт таван зүйлийн хорхойн, санаандгүйгээр хатгах ба зуугдаж бие бусних зовлонгүй
  9. Муу уур, хорт манан гэнэт тохиолдвоос зайлахуйяа бэрхийн тийм аюул үгүй
  10. Жил сараар үргэлж таван тарианд оролдож, он дуусан зүтгэн чармайхын зүдгүү үгүй гэсэн байдаг.

Энэ 10 зүйлийг нэгтгэн “ЯРШИГГҮЙ” амьдрал гэж тодорхойлсон юм.

Орчин үеийн нийгэм, ахуй амьдралын хэм хэмнэл улам бүр хэврэгшин давжаарсаж (хүн малгүй) байхад шинжлэх ухааны хэллэгээр бол anti-fragility чанараа харьцангуй хадгалан оршин буй цөөн тооны улсын нэг нь Монгол юм. Цаашид ямар замаар явах вэ, яршиггүй амьдралаа  яршигтай болгох уу?  Хөгжлийн Монгол загвар гэж байх ёстой гэж би мунхаглан бодох юм.

3 Comments

  1. Монголоо Азтай гэх үү хувь заяатай гэх үү.Миний хувьд аль аль байгаа байх. Курдууд 30 сая,Квебек 7,5 сая гээд манайхаас хэд дахин илүү хүн амтай үндэстэнгүүд одоо хэрнээ тусгаар тогтнож,улс болж чадаагүй байхад манайх дэндүү азтай ч гэмээр ч юм шиг,харийн түрэмгийлэлд орсон ч эзлэгдээгүйг нь бодохоор хувь заяатай гэмээр ч юм шиг…Яг зөв Таны хэлдгээр Монгол загвар л гэж байх ёстой. Орос ах нараар л хөгжлийн загвараа заалгасан болохоос уг нь түүхэндээ бол манайх өөрсдөө л хөгжлийн бодлогоо тодорхойлдог байсан юм шиг уншаад байхаар… Гаднаас авахыгаа аваал,хаяхыг нь хаяаал хэхэ

  2. Нэг талаас азтай гэж хэлж болох ч нөгөөтэйгүүр өвөг дээдэс маань цусаа урсган, тусгаар тогтнолоо хадгалахын төлөө баатарлагаар тэмцэж явсны ач тус ч бас байгаа байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *