Хувьсгалын давалгаа чухам хаа хүрэх бол?

Мубарак огцрох эсэх нь цаг хугацааны асуудал бөгөөд ирэх есдүгээр сарын сонгуульд дахин нэрээ дэвшүүлэхгүй хэмээн тэрээр мэдэгдсэн. Гэхдээ эл бүс нутгийг хамарсан гарцаагүй анхаарал татахуйц үйл явдал өрнөж байгаа юм.

Египетэд хувьсгал өрнөж байна:

Мубарак огцрох эсэх нь цаг хугацааны асуудал бөгөөд  ирэх есдүгээр  сарын сонгуульд дахин нэрээ дэвшүүлэхгүй хэмээн тэрээр мэдэгдсэн. Гэхдээ эл бүс нутгийг хамарсан гарцаагүй анхаарал татахуйц үйл явдал өрнөж байгаа юм.

1.Тунист эхэлсэн ард олны хөдөлгөөн үр дүнд хүрсэн, одоо Египет, залгаад Иемен, Иордан. Магадгүй Ливан, Сири ч өртөх магадлалтай.  Ардчиллын давалгаа чухам  хаа хүрэх бол?

2.Израил яах учраа олохгүй байна. Уул нь хамгийн гайгүй түнш нь энэ бүс нутагт Египет байсан.

3.Тунисын эдийн засгийн өсөлт жилийн 5 хувьд хүрч байсан. Өндөр үзүүлэлт. Египет бүр ч илүү хурдацтай хөгжиж байсан. Тиймээс цэвэр эдийн засгийн учир шалтгаантай гэж хэлэх аргагүй. Гэхдээ Эрнандо Де Сато, Египетийн эдийн засгийн бараг 90 хувь нь албан бус хэмээсэн бол зарим сонинд Хосни Мубарак 30 жил засаглахдаа  40 тэрбум доллар “идсэн” гэж бичсэн байна.

4. Египетэд болж буй уг үйл явц үндсэндээ тайван замаар өрнөсөн  хувьсгал бөгөөд цаг хугацааны хувьд сонгуультай давхцаж байгаа юм. Сонгуулийн нэрээр эрх мэдлээ авч үлдэж байсан өмнөх практикийг тэвчихгүй гэдгээ ч иргэд тодорхой илэрхийллээ.

5.Хойд Африкийн бүс нутагт өрнөж байгаа энэхүү үйл явдалд орчин үеийн мэдээллийн хэрэгсэл-интернет, твиттер, фэсбүүк  онцгой үүрэг гүйцэтгэж байна.

6.АНУ-ын байр суурь хэт бөөрөнхий байгаа нь Арабад олны дургүйцлийг  хүргэсэн.

7.Тогтвортой байдал эсвэл ардчилал гэх сонголтоос тогтвортой байдлыг АНУ  илүүд үзэж  ирсэн. Яваандаа өөх ч биш булчирхай ч биш байх боломж АНУ-д хумигдсаар  байна.

Анхаарал татаж буй асуудлууд:

  1. Хэрхэн  тайван замаар засаг шилжүүлэх вэ
  2. Мубаракийн дараа лалын фундаменталистууд  гарч ирээд Иран шиг болчих вий
  3. Дэлхийн эдийн засагт нөлөөлөх эсэх. Эдийн засаг талаасаа доргиох нь юу л бол
  4. Египет өөрөө нэг их нефтьгүй:
    1. дэлхийн өдрийн үйлдвэрлэлийн 1 хувьд ч хүрэхгүй
    2. Суэцийн суваг: стратегийн чухал байрлал мөн хэдий ч дэлхийн нийт нефть тээвэрлэлтийн 1.8 хувь нь үүгээр дамждаг

One comment

  1. Amarjargal guai, sain baina uu? I hope you don’t mind but I would like your help to establish who are the current chairmen of the Great Khural sub-committees. I cannot find this information on the Great Khural site. I list eight: 1 budgetary expenditure control, 2 ethics, 3 human rights, 4 regional management., 5 special control, 6 SME development, 7 Millennium development goals, and 8 Khural members’ immunity. Could you please supply the names against the numbers? Thank you. Alan Sanders, Mongolist

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *