Сүхбаатарын одон хүртэв

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан нэр бүхий хүмүүст шагнал гардууллаа.Сүхбаатарын одон

Үүнд УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнав.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Өнөөдөр Монгол Улсад ардчилсан хувьсгал ялсны түүхт Хорин жилийн ой тохиож байна. Энэ түүхэн өдөр бол Монгол хүн бүрийн бахархал, үнэт зүйл бөгөөд хойч үедээ газар шороо, тусгаар тогтнолтойгоо хамт өвлүүлэн өгөх хамгийн нандин баялаг билээ” гээд шагнал гардаж авсан хүмүүст болон Ардчилсан хувьсгалын төлөөх үйлсэд зүтгэсэн хүн бүрт Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

One comment

  1. Баяр хургэе!

Leave a Reply