Чуулга уулзалтад оролцов

2009 оны 7 дугаар сар 24-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ховд аймгийн Булган сумыг 2009-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө – хөрөнгө оруулагчдын анхдугаар чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал оролцов.

Арга хэмжээний хүрээнд: хүүхэд залуучуудын урлаг, спортын ордон шинээр барих; М.Пүрэвжав агсны нэрэмжит торгуудын дуу, биелэгээ, урлагийн наадмыг 3 жилд 1 удаа зохион байгуулах; хүнс, хөдөө аж ахуйн дагнасан үйлдвэрүүд байгуулах; Булган сумын брэнд бүтээгдэхүүнийг тодруулж, эрх зүйн баталгаажуулалтыг хийх зэрэг 24 үндсэн чиглэл боловсруулж, их бүтээн байгуулалтад Булганчуудыг уриалан дууджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *