Түр хорооны гишүүд ажлын айлчлал хийв.

УИХ-ын төр-хувийн хэвшлийн түншлэл PPP-ийн түр хорооны дарга Р.Амаржаргал, гишүүн Ц.Баярсайхан, Р.Буд, Л.Гантөмөр, Х.Наранхүү нарын УИХ-ын гишүүд болон ажлын албаны зөвлөхүүд энэ оны 4 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийв.

Дэлхийн банкны Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын санхүүжилтээр зохиогдож буй тус айлчлалын гол зорилго нь Түр хорооноос УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөөд буй “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, “Концессийн тухай” хуулийн төслүүдийг боловсронгуй болгох асуудлаар БНСУ-ын Санхүү, стратегийн яамны төр-хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын хэлтэс, Нисэх буудал, төмөр замын компани, Төр- хувийн хэвшлийн дэд бүтцийн менежментийн төв, Дэд бүтцийн зээлийн баталгааны сан зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүдтэй уулзаж, харилцан санал солилцох, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах явдал байлаа.

Дашрамд дурдхад БНСУ нь дэд бүтцийн салбарт төр-хувийн хэвшлийн түншлэл РРР-ийг хэрэгжүүлэгч тэргүүний туршлагатай орон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *