Компанийн засаглал

Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар (ЭЗБШӨЧ) төсөл Санхүү эдийн засгийн дээд сургууль (СЭЗДС)-тай хамтран “Компанийн засаглалын үүрэг, хариуцлага” сэдвээр сургалтын хөтөлбөр боловсруулахаар харилцан ойлголцлын санамж бичигт 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны гол зорилго нь: СЭЗДС дээр компанийн захиралуудад заах компанийн засаглалын эрх, үүргийн талаарх сургалтын хөтөлбөр боловсруулах, энэ төрлийн сургагч-багш бэлтгэх, энэ хөтөлбөр нь туршилтын байх ба түүнийг өргөжүүлэн Монголын бусад их, дээд сургуулиудад заах, улмаар компанийн засаглалын асуудлаар өөрийгөө санхүүжүүлэн үргэлжүүлэх чадвартай сургалтын бүтэц бий болгох зорилготой юм.

Энэ талын мэдлэгийг түгээснээр компанийн хамтын удирдлагын шилмэл арга барилууд нэвтэрч, байгууллагын ил тод байдал, ажлын тайлагнал, хариуцлагын тогтолцоо сайжирч, хувьцаа эзэмшигч бүртэй тэгш харилцах нөхцөл бүрдэх юм. Мөн санхүүгийн боломж нь өсч, хүнд суртал хээл хахууль байх нөхцөл арилж, өрсөлдөх чадвар дээшлэх нь хүлээгдэж буй бодит үр дүн мөн.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал уг хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санаачлан, 2008 оны 11 дүгээр сарын 22-нд Монгол дахь ЭЗБШӨЧ төслийн удирдагч ноён Фернандотай дээрх асуудлаар уулзаж, санал солилцож байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *