Шүүх засаглалын тухай

МЭДЭГДЭЛ

Сүүлийн үед шүүх түүний үйл ажиллагаа олны анхаарлыг татаж байна. Манай шүүхийн системд өргөсөн тангарагтаа үнэнч олон зуун шүүгч шудрагаар зүтгэж байгаад би эргэлзэхгүй байна. Гэхдээ эрх мэдэл, өнгө мөнгөтөйд нь үйлчилдэг шүүгч нэг биш байгаа тухай хэн хүнгүй ярьдаг боллоо. Удаа дараагийн судалгаагаар хамгийн их авилгад өртсөн байгууллагаар шүүх нэрлэгдэж байгаа нь эмгэнэлтэй.

“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр” гэгчээр ганц шүүгч л нэг талд үйлчилсэн, иргэдээ үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан, улс төрийн захиалгат хэргийг тулгасан, шүүх үйл ажиллагааны ягштал мөрдөх дэг журмыг зөрчсөн, сонирхлын зөрчилд хөтлөгдсөн, иргэд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хөсөрдүүлсэн шийдвэр гаргавал шүүхэд итгэх итгэл алдарч тэр хэмжээгээр нийгэмд хохирол учирна. Тэр хэмжээгээр нийгмийн ёс суртахуун, эрхэмлэх ариун нандин зүйлс гажуудаж, хоцрогдол, ядуурал, авилга, гэмт хэрэг зэрэг муу муухайн намагт бид улам гүн шигдэх юм.

Шударга, хараат бус, эдийн засгийн хувьд бие даасан шүүх нь чөлөөт ардчилсан нийгмийн амин сүнс юм. Чөлөөт сонгууль, чөлөөт хэвлэл, өмчийн эрх, зах зээлийн тогтолцоо зэрэг Монголын ардчиллын элементүүдийг бэхжүүлэхэд Шүүх хувь нэмэр оруулж байна уу эсвэл харин түүнийг гацаадаг, урагшлах хөдөлгөөнд нь саад болсон хүч болсон уу гэсэн асуулт олны дунд яригдаж байгааг шийдвэр гаргадаг бүх түвшинд анхаарах цаг болжээ.

Шүүх хараат бусын нэг баталгаа нь шударга шүүгч. Гэтэл тэднийг шилж сонгон, томилж, шударга ажиллахыг шаардах, хяналт тавих хуулиар ноогдуулсан үүргээ өөрсдийнхөө онцгой эрх хэмээн ойлгодог эрх дархтнууд байгаа нь нууц биш. Илт шудрага бус шийдвэр гаргаж байгаа зарим шүүгчид хариуцлага тооцохгүй харин ч албан тушаалд нь хадгалан, дараа дараагийн бусармаг санаархалдаа ашиглах зорилгоор өөгшүүлдэг эрх мэдэлтнүүд байж таарахгүй.

Шүүхийн хараат бус байдлыг эдийн засгийн хувьд хангах, материаллаг баазыг бэхжүүлэх, шүүгч нар өнгө мөнгөтөйд нь үйлчлэх, “улс төрчд”-ийн гар хөл болох аливаа нөхцөлийг хаасан эдийн засаг, эрх зүйн цогц арга хэмжээг нэн яаралтай хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.

Монголчууд бид эдийн засаг, улс төр, нийгмийн амаргүй сорилттой тулгарч байна. Эл сорилтыг даван, улс орны хөгжил дэвшлийг хангахад шудрага ёс нэн чухал. Шудрага ёсыг хангах нэн чухал зангилаа нь шүүх, шудрага шүүх билээ.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал

2009.01.25

3 Comments

  1. Таныг дэмжиж байна!Хамгийн гол нь шуугчидийн боловсорол мэдлэгээс их юм шалтгааж байгаа юм гэж би боддог юм.Бидний уе тэнгийнхэн дундаас данаа л 3-ууд хуулийн дундад орсон,оноодор тэд хууль сахиулж байгаа гэж бодохоор байж сууж чадахгуй байна!Зугээр л дунд сургуулийн программ хангахгуй байсан нохдууд оноодор 3дахь засаглал болчихоод байгаад эмзэглээд байдаг юм.Оноо онц сайнууд одоо яасан бэ?гэж ам асуугаад ногоо талд хэдэн тогрог аваад шийддэг шуугчтэй ч уулзаж байсан тэр уед нь ч яахав чи битгий хонзонгоо наймаалаад бай гэсэн боловч суулд олон зуун ийм тэнэгуудийг хуульчид болгосон МАХН ямар хорлонтой юм бэ гэж боддог болсон.Энэ бул хар чулуунуудын уед энэ оорчлолт таарна гэдэг юм ч унэхээр баланстай байдаг юм байна гэж бодоод байгаа юм.Оноодор шуугч оортоо натираттай,омгоологчтэй,прокурортой болсон байна!!!Шуух засаглал харин ард тумнээ хамгаалах биш хэлмэгдуулж хуульд ажилладаг ёс суртахуун гэдэг юм байдаг гэдгийг ч мэдэхгуй тийм улсууд улс нийгмийг солиоруулж байна!!!Оноодор Монгол Улсын Ундсэн Хуулийг биш МАХН-ын дурмийг баримталсан шуугчид ундсэн хуулийг намын дурмэнд нийцуулж байна!!!Оноодор Ундсэн Хуулийн Цэц МАХН-ын мэдэлд ард иргэдээс ирсэн орогдол гомдолыг намын эрх ашгийн ууднээс авч хэлэлцэж байна!!!Ганц худагт олсголон зарлаж байгаагаа мэдэгдэж Ундсэн Хуулиасаа омгоолол эрсэн иргэнийхээ орогдолийг амралтаа авсан цэцийн гишуунд хувиарлаж даапаалж байна!!!Хийсэн хэрэгтэй таарсан ял авч байгаа бол хэн гомдох юм бэ?Харин цагдаа шуух,прокурорын буруутай ажиллагааг шоронд далдалхаар ял аваад явж байгаа иргэд эргээд ирэхдээ инээх тэнхээтэй байх болов уу гэхээс сэтгэл эмзэглэж байна!!!Оноодор мордож байгаа хууль яг л эмчийн жор шиг тодорхой байхад иргэд шуухэд очихын хэрэг юу байгаа юм бэ?Программчилсан компьютор байвал сэтгэл амар байх биш уу???Оноодор гэхэд л та нар УИХ-д Ундсэн Хуулиа зорчоод мэнгэтээр хууль тайлбарлуулаад сууж байна!!!УИХ-ын гишуунийг бид сонгож баталгаажуулж эрхийг нь огдог болохоор гишуун болж байгаа биздээ???Гэтэл танхимаа бурдуулж Монгол Улсын толоо зутгэнэ гэдэг тангаргаа Улсын Их Хурлын Гишууний тангараг оргож жинхэнэ гишуун боллоо гэж эндуурээд байх юм!!!Тангараг оргох танхим чинь 76 гишуунтэй байна гээд заачихсан.Гэтэл аль нэг гишуун нь таалагдахгуй бол нохойтож сонгогчидын толоологч УИХ-д ажиллах бололцоог хаах эрхийг хэн огсон юм бэ???Миний энэ асуулгыг УИХ-ын танхимын хууль бус танхимын гишуудээс асууж хариу огохийг хусье!!!Мон нам намаар чинь огсон саналыг маань ул ойшоон биднээс ямар ч асуулт зовшоорол авахгуй хоорондоо наймаалцаж 60:40-оор тохирохыг хэн зовшоорсон юм бэ???Биднийг хуурч,луйвардаж болно!!!Харин Ундсэн Хуулиа мордохгуй юм бол наанаа сууцгаах ямар хууль эрх зуйн факт байна ???гэдгийг мэнгэтээс асууж огоорэй!!!Танхимаа хууль ёсны болгох гэж байгаа юм бол Эрдэнийг тангарагын нь оргуулж танхимаа Ундсэн Хуулиндаа нийцуул угуй бол 76 болтол хуучин парламентын гишуудийг ажиллуулж торийн ажлын тасалдлыг арилгаж ог!!!Даварсан захиргаагуй шуугч нараа шуух хэрэгтэй!!!Монгол Улсад Хуулиас дээгуур хун байдаггуй юм бол шуугч нар ямар шид олоод УИХ-ыг тоохгуй,бидний сонгосон торийн тушээг шуугээд байна???Буруутай буруугуйг сонгуулийн хугацаа нь дуусахаар ял асуусан ч оройтоно гэж уу???Бидний сонгох,сонгогдох ундсэн эрхэн дээгуур ямарч шуугч,хуульч алхах хуруу дурэх эрхгуй!!!2008 оны 07 сарын 01-ний жагсаалд оролцсон иргэдээ цагаатгаж,нохон олговор олгох хэрэгтэй!!!Сонгуулийн ур дунг зрвшоорохгуй 20000гаруй иргэн байна гэдэг яаавч жир бус!!!Харин хорлон суйтгэх хутган уймуулэх бололцоо боломж ганцхан МАХН-д байгаа!!!Молтов шидсэн гээд солиороод байх юмгуй!!!Оорсдийнх нь зальтай нохдуудийнх нь виски л Молтов болчихсон байгаа биздээ!!!1933оны 01 сарын 13-нд Гитлер яг энэ аргаар оорсдоо Рейхастагаа шатаагаад засгийн эрхийг авсан биздээ!!!Фашизмын ур ундэс наад МАХН-д чинь нахиалчихлаа шуу!!!

  2. Сонгох эрхээ хамгаалаж тэмцсэн иргэдээ хомроглон хэлмэгдуулж байгааг иргэд ойлгохдоо 300-д хун шоронд орж 5хун алтан амиа алдсан гэж ойлгоод эндуурээд байна!!!Цагдаа прокурорын шатанд хичнээн иргэн захиргааны арга хэмжээ,хичнээн иргэ торгуулийн шийтгэл ял авсаныг тооцохгуй байна!!!Миний бодлоор одоогийн хуульчидын туршлага практикаас узэхэд 20000гаруй иргэн дараа ямар нэг ул ялих хэрэг хийлээ гэхэд …доржуудын ЭХ-аар давтан ангилалд орж 10-аас дээш жилийн ял авах хууль эрх зуйн дэгээнд орчихлоо гэж узэж байна!!!Ийм учраас л жагссан иргэдээ цагаатга гээд байгаа юм!!!Оршоол гэдэгийг чинь гэм хийсэн хумууст УИХ-аас Уучлал гэдгийг Еронхийлогчоос иргэндээ узуулдэг хонгололт гэж узэж байна!!!Хааныг нуцгэн явж байна гэдгийг хэлсэнийх нь толоо буюу сонгууль булхайтай боллоо гэснийг хэлж тэмцсэнийхээ толоо ял авж оршоогдож доромжлогдож болохгуй!!!Энэ шудрага ёс суртахуунтай шийдвэрийг УИХ маань Ундсэн Хуулинд заасан 76 гишуунтэй тэнхимээрээ батлаж огохийг хусье!!!Хууль мэддэг тосоолдог бух хун Цагаатгалын Хуулийг хулээж байна!!!Тор нь иргэнээ хэлмэгдуулсэн юм бол нохон олговор олгож нэр торийг нь сэргээн Ардчилсан торт ёсыг хэрэгжуулэхийг та нарт итгэл хулээлгэн,мон хуурагдаж сонгосон сонгогчидоос шаардаж байна!!!Ард тумний элчийн уургээ хуулийн хурээнд шудрагаар биелуулэхийг хусье!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *