Vл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр тvгшvvрийн дохио хангинаж байна

stock chart

А. 1929-1939 оны дэлхийн эдийн засгийн уналт БНМАУ-д нөлөөлсөн болов уу?

Х. Миний ойлгож байгаагаар манай эдийн засгийн бvтэц туйлын примитив байсан болохоор цочрохуйц нөлөөлөл vзvvлж чадаагvй байх.

А. Дэлхийн санхvvгийн хямралыг 1929 оны эдийн засгийн их уналттай харьцуулахад хамрах хvрээ, хэмжээний хувьд ямар ялгаатай вэ?

Х. Одоогийн санхvvгийн хямрал 1929 оны хямралын дараа орох том уналт. Хамрах хvрээ, нөлөөлөл vр дагавар нь хамаагvй илvv. Хямрал даяаршсан улс орнуудын эдийн засгийн харилцан хамаарал маш их эрчимжсэн нөхцөлд өрнөж байгаа. Санхvvгийн хvчирхэг компаниуд дампуурахаас гадна улс орнууд хvртэл хоосроод эхэллээ.

А. Яг одоо vvсээд байгаа хямрал манай улсын аль салбарт илvv нөлөөлж байгаа вэ?

Х. Засгийн газар Монголбанкнаас анхаарал хандуулахгvй бол бараг бvх салбарт нөлөөлнө. Ер нь ний нуугvй хэлэхэд байдал эвгvй байгаа шvv. Уул уурхайн болон банкны салбарт нэн тvрvvнд мэдрэгдэж эхэллээ. Vл хөдлөх хөрөнгийн зах зээл ч хэдийнэ тvгшvvр зарласан. Манайхан л хараагvй мэт яваад байгаа юм.

А. Даяаршсан санхvvгийн хямралын vргэлжлэх хугацаа хэр удаан байх вэ. Монголд хэр удаан хугацаанд vргэлжлэх бол?

Х. Хямрал хэзээ дуусахыг хэлж мэддэг хvн гарцаагvй тэрбумтан болно доо.

ЭХ СУРВАЛЖ: “Зууны мэдээ” сонин, 2008.10.22-ны Лхагва гариг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *