Британийн парламентын төлөөлөгчид айлчилна

Британийн парламентын гишүүн, Олон Улсын Парламентын Холбооны Британийн бүлгийн дарга ноён Жон Баттл тэргүүтэй төлөөлөгчид 2008 оны аравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд манай оронд айлчилна.

Төлөөлөгчдийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга Р.Амаржаргал нар хүлээн авч уулзах юм. Британийн парламентын зочид айлчлалынхаа өдрүүдэд Гадаад харилцаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Байгаль орчин, аялал жуулчлал, Эрдэс баялаг, эрчим хүч, Эрүүл мэнд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нартай уулзахын зэрэгцээ уул уурхайн баяжуулах “Эрдэнэт”, ноолуурын “Говь” үйлдвэр, Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, Дархан-Уул аймагт зочлох юм.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Британийн парламентын таван гишүүн, Олон Улсын Парламентын Холбооны Британийн бүлгийн Ерөнхий нарийн бичгийн дарга багтсан болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *