Өнөөдөр

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаан хуралдав. Хуралдаанаар Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцэх эсэх тухай асуудлаар хуралдлаа. 10:30-13:00

Улаанбаатар хотын Эрчим Хүч Хэмнэлтийн Төв, SELAVIP олон улсын хүмүүнлэгийн сантай хамтран Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа орон гэргүй зарим айл өрхийг гэржүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа болно. Энэхүү төслийн хүрээнд БГД-ийн 9, 20-р  хороодын оршин суугчдаас 2004 -2006 онд нийт 30 орчим гэр хүссэн өргөдөл, хүсэлт ирүүлснээс сонгон шалгаруулж:

  • БГД, 9-р хороо – Д.Одгэрэл, Ч.Аажим, Д.Доноров, Б.Золжаргал, Л.Амарсанаа, Э.Түмэнбаяр
  • БГД, 20-р хороо – О.Сумъяа, Ч.Даваацэрэн, С.Норьсүрэн нарт дуулаалгатай, 4 ханатай гэр олгохоор шийдвэрлэсэн юм.

Төсөлд хамрагдаж буй өрхүүдэд, мөн тус хороодын оршин суугчдад монгол гэрийг дулаалах арга, дулаалах ач холбогдол, гэрийг дулаалснаар түлшний хэрэглээгээ хэрхэн багасгах талаар сургалтыг Эрчим Хүч Хэмнэлтийн Төвөөс зохион явуулах юм.

Энэ өдөр Ялалтийн талбайд  дээрх 9 айлд гэр олгох арга хэмжээ болж, “Батламж” гардуулав. 12:20-12:40

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаан хуралдав. 14:30-15:10

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *