Categories
Мэдээ

Аун Сан Су Читэй хийсэн уулзалт

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын YII бага хурал Төрийн ордонд болсонг та бүхэн мэдэж байгаа. Тус хурлын үер Аун Сан Су Читэй уулзсан талаар та бүхэнд сонирхуулж байна.

Дууны шаардлага хангаагүйд хүлчэл өчье!

Та бүхэн http://community-democracies.org/ хаягаар АОХН талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Categories
Нийтлэл

NTV – Болзоо нэвтрүүлэг

NTV – Болзоо ярилцах цаг нэвтрүүлэгт оролцон ярилцлага өглөө.

Categories
Нийтлэл

Ном унших миний арга барил

“Ном унших миний арга барил” нийтлэл маань “Алтан Гадас” сэтгүүлийн 36 дугаарт хэвлэгдсэн юм.

Уншмаар ном зохиол олон байдаг ч бололцоо хязгаарлагдмал юм. Тиймээс энэ их мэдээллийн урсгалыг үр ашигтай зохицуулж байхын тулд надад нэг систем хэрэгтэй болдог. Би өөрийн гэсэн системтэй бөгөөд түүнийгээ та бүхэнтэй хуваалцъюу гэсэн юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, миний ном унших арга барил бүрэн төлөвшсөн гэвэл үгүй л дээ, тодорхой нөхцөл байдлаас хамааран би үе үе өөрчлөлт оруулдаг.

Миний хувьд ном хэрхэн унших арга барилын асуудал бараг 20-иод жилийн өмнөөс босож ирсэн. Тухайн үед зөвлөлтийн бараг бүх хэвлэлийг захиалан уншдаг, номын дэлгүүрт гарч байгаа, сонирхол татсан бараг бүх номыг худалдан авдаг байлаа. Ном ч хямд байж дээ. Оюутан байхдаа цуглуулсан номын тоо бараг 3 мянга хүрч байлаах. Харин Г.Поповын хувийн зохион байгуулалтын тухай номыг уншаад номтой харьцаж байгаа арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм гэдгийг ухамсарласан юм. Дараа нь амьдрал өөрөө ч шахаж эхэлсэн. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор тэр болгон харагдсан номоо авах санхүүгийн чадвар ч хомсдож, цаг зав ч багасаж, өөрийн эрхгүй сонголт хийх хэрэтэй болсон. Тэгээд л хамгийн гол асуудал болох ҮР АШИГТАЙ УНШИХ асуудал босч ирсэн дээ.

Цааш нь уншихНом унших миний арга барил