Category Нийтлэл

Ном унших миний арга барил

ншмаар ном зохиол олон байдаг ч бололцоо хязгаарлагдмал юм. Тиймээс энэ их мэдээллийн урсгалыг үр ашигтай зохицуулж байхын тулд надад нэг систем хэрэгтэй болдог. Би өөрийн гэсэн системтэй бөгөөд түүнийгээ та бүхэнтэй хуваалцъюу гэсэн юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, миний ном унших арга барил бүрэн төлөвшсөн гэвэл үгүй л дээ, тодорхой нөхцөл байдлаас хамааран би үе үе өөрчлөлт оруулдаг. Миний хувьд ном хэрхэн унших арга барилын асуудал бараг 20-иод жилийн өмнөөс босож ирсэн. Тухайн үед зөвлөлтийн бараг бүх хэвлэлийг захиалан уншдаг, номын дэлгүүрт гарч байгаа, сонирхол татсан бараг бүх номыг худалдан авдаг байлаа. Ном ч хямд байж дээ. Оюутан байхдаа цуглуулсан номын тоо бараг 3 мянга хүрч байлаах. Харин Г.Поповын хувийн зохион байгуулалтын тухай номыг уншаад номтой харьцаж байгаа арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм гэдгийг ухамсарласан юм. Дараа нь амьдрал өөрөө ч шахаж эхэлсэн. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор тэр болгон харагдсан номоо авах санхүүгийн чадвар ч хомсдож, цаг зав ч багасаж, өөрийн эрхгүй сонголт хийх хэрэтэй болсон. Тэгээд л хамгийн гол асуудал болох ҮР АШИГТАЙ УНШИХ асуудал босч ирсэн дээ.

Ил Захидал

Ардчилсан Нам салаа замын уулзварт Ардчилсан нам 90 оноос хойш Монголын нийгмийн дvр тeрхийг тодорхойлогч хvчин байлаа. Нийгмийг ардчилал, эрх чeлeeний замд хeтeлж авчирсан улс тeрийн хvчин eнeeдeр нэгэнт салаа замын уулзварт тулжээ.

Ядуурал

Хүн төрөлхтөний ялан дийлээгүй ганц дайсан бол ядуурал. Ийм заналт дайсантай Монгол Улсын Засгийн газар дайн зарлаад хагас жилийг ардаа орхив. Ерөнхий сайдын тунхагласан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ядуурал гээч дайсныхаа мөн чанарыг таньж байж тэмцлийн оновчтой стратеги боловсруулах учиртай. Ѳнөөдөр…

УИХ-д ардчилал хэрэгтэй байна

Ѳнѳѳдѳр сонины сэтгүүлч Б.Индратай хийсэн ярилцлага АН УИХ-Д БҮЛЭГТЭЙ БАЙХ ЁСТОЙ А. УИХ-ын ирц бүрдэхээ байлаа. Ямар бодолтой байна? Х. УИХ-ын менежментийн асуудал юм даа. Тиймээс нэлээд юм бодмоор, анхаармаар, засч залруулмаар, шинэчилмээр байна. Ирцгүй байгаагаас болж УИХ-ын гишүүн бүрэн…