Р. Амаржаргал

Энэ сайт/блогын тухай

Монгол улсын хөгжил дэвшлийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий энэхүү сайт нь толилуулж буй асуудлаар зөвхөн миний байр суурийг илэрхийлэх бөгөөд дотоод, гадаадад өрнөж буй анхаарал татсан болон миний хувьд сонин хачин, олон түмэнд хүргэх дуулгах ёстой гэсэн сэдвүүдийг хөндөх болно.

Түүнчлэн Монгол улсын эдийн засгийн хөгжлийн асуудлыг онол практикийн хүрээнд судлах, судалгаа шинжилгээний үр дүнг хэрэгцээт байгууллагуудад хүргэх, манай нийгэмд нийгэм – улс төрийн хүрээнд өрнөж буй өөрчлөлт шинэтгэлийн асуудлаар дотоод гадаадын байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллах, гадаадын зээл, тусламж болон хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, судалгаа шинжилгээний материалыг олон нийтэд хүргэх, иргэдийг нийгмийн амьдралд оролцох идэвхжилийг өрнүүлэх, нийгэм эдийн засаг, улс төр, эрх зүйн чиглэлийн судалгаа шинжилгээний ажил хийж буй хүмүүст, ялангуяа залуучуудад дэмжлэг үзүүлэх, ШУТехник, технологийн тэргүүний ололтыг Монголд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү сайтыг хамтран ашиглах боломжтойг онцлон тэмдэглэж Та бүхнийг урьж байна.


Бидний хаяг

Сүхбаатарын талбай-9, Энхтайвны өргөн чөлөө, Ш/Х-558, Улаанбаатар-15160Утас: (976) 7711-9387
https://www.facebook.com/amarjargalfoundation/
Имэйл хаяг:
[email protected]