Пролетарийн хувьсгалаа гэж.

Ёстой, юу болоод байгаа юм, чөтгөр бүү мэд гэлтэй. Эргэн тойрноо харахад.

Эелдэг зөөлөн, өгөөмөр, шударга, чин үнэнч байх ёстой байх ёстой л гэнэ. Бас ажилсаг, хөдөлмөрч, ухаалаг байх ёстой л гэнэ.

Гэтэл аз жаргалтай бас баян чинээлэг баймаар байдаг. Болохгүй. Баян чинээлэг байх нь ичгүүртэй. Учир нь хагас өлсгөлөн хүмүүсийн дунд цатгалан байх, шоовдорлогдсон хүмүүсийн дунд аз жаргалтай байх жаахан тийм, эвгүй ч юм шиг. Ер нь гэмт хэрэг бөгөөд нүгэл.

Тиймээс бүгд л адилхан байг: бүгд л адилхан хөрөнгө чинээтэй байх боломжгүй учраас бүгд л адилхан ядуу, хоосон байг.

Ард түмэн зэвсэг барин босно. Экспроприация экспроприаторов буюу хувийн өмчийг устгаж бүгд л адилхан люмпен болно. Пролетарийн хувьсгалаа гэж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *