С.Ламбаа гуйа ингэж бичжээ

Ардчилсан намын удирдах зөвлөл энэ сонгуульд Ардчилсан нам олонх болсон тохиолдолд Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдаар миний биеийг нэр дэвшүүлэхээр албан ёсоор шийдвэр гаргасантай холбогдуулан С.Ламбаа гуйан бичвэрийг хүргэж байна.

Ардчилсан намын удирдах зөвлөл энэ сонгуульд Ардчилсан нам олонх болсон тохиолдолд Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдаар миний биеийг нэр дэвшүүлэхээр албан ёсоор шийдвэр гаргасантай холбогдуулан С.Ламбаа гуйан бичвэрийг хүргэж байна.

Улс төрийн хүнд ачааг үүрч АН-ын шинэчлэлийн төлөө 4 жил зүтгэсэн АН-ын дарга С.Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцсэн улс төрийн томоохон алхам хийлээ. Ингэснээрээ С.Эрдэнэ дарга улс орныхоо ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө, дэлхийг хамарсан эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарахын төлөө зоригтой алхам хийж, сонгогч түмэндээ төр, засгаа цогцоор нь харж, бодитой сонголт хийх боломжийг олгож, зангаргатай улс төрч гэдгээ харууллаа.

Р.Амаржаргал бол монголын шилдэг улс төрчдийн нэг, МУ-ын Гадаад харилцааны болон Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай, тулхтай улс төрч. Р.Амаржаргал цаг наргүй дэлхийн эдийн засагчдын бүтээлийг уншина, судлана, дэлхийн томчуудтай мэттгэлцэнэ. Ном их уншдаг хүн чимээгүй орчинг хүсэмжилдэг болохоор УИХ-д хамт ажиллаж байх үед түүний өрөөнд хэн дуртай нь орж гарч гүйлдээд байх нь ховор. Тиймдээ ч түүнийг “ааш муутай” гэх хүмүүс ч байдаг. Харин өрөөнд нь хэн ч ороод ирсэн ширээнийхээ араас босч, нүднийхээ шилийг авч тавьчихаад буйдантай жижиг ширээнийхээ дэргэд тухлан сууж, кофе ууж, инээж хөхөрч, улс төр, эдийн засаг ярьж хөөрөлдөх дуртай.

Тэр их уншдаг болохоороо ярих хэлэх гэхээсээ илүүтэй бусдыг сонсож, бас тунгаан бодож, асуудалд нухацтай ханддаг чанар нь надад таалагддаг. Тэр аливаа асуудалд танил тал, нам эвсэл гэхгүйгээр хатуу, гэхдээ “дэндүү хатуу” зарчим баримтлана. Тийм юманд дасаагүй ая тал засагчдын хувьд Амараа зүгээр л “дайсан” нь болох жишээтэй.

Тэр 1998 онд Ерөнхий сайдад нэр дэвшээд УИХ дээр санал хураахад “өөрийнхөө төлөө санал өгөх нь зарчимгүй хэрэг” гэж санал өгөөгүйгээс нэг хүний саналаар унаж байсан удаатай. Бас 2014 онд төр, засгийн бодлого шийдвэр буруу байгааг эсэргүүцэж УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан нэгэн. Түүний үг үйлдэл бодитой байсан гэдгийг 2016 оны сонгуулийн үр дүн харуулсан. Р.Амаржаргал шударга царайлж попрох дургуй, бүр үзэн яддаг.

Тийм учраас өнөөдрийн улс төрд Р.Амаржаргал шиг хүн хэрэгтэй гэж үзэж байна. 4 жилд нэг удаа төрөө эмхлэн байгуулах онцгой эрхээ эдэлж сонголтоо хийх гэж буй сонгогч Таныг Ардчиллын үнэт зүйлээ баталгаажуулахын төлөө АН-д саналаа өгнө гэдэгт итгэж байна. Та бүхний сонголт мэргэн байх болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *