Батлан хамгаалахын их сургуулийн 95 жилийн ой

БХИС-ийн үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярын өдрүүд тохиож байна.

Миний бие уг сургуульд 1983 оноос 1990 оныг хүртэл багшилж байсан билээ. Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын мөнхийн манаа батлан хамгаалах хүчний мэргэжилтнийг бэлтгэх хүндтэй үүргээ 95 жил тасралтгүй биелүүлж яваа уг сургуулиар овоглуулан яваадаа би үргэлж баяртай байдаг. Баярын өдрөөр үе, үеийн багш шилдэг сонсогч, шавь нартайгаа уулзлаа. Үе, үеийн Батлан хамгаалахын их сургуулийн ажилтан, төгсөгч нартаа 95 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Монгол улсын 21 дэх Ерөнхий сайд, Бэлтгэл ахмад Р.Амаржаргал

 

Leave a Reply