Шударга vнэний ганцаардал

1982 онд ЗХУ-ын Москва хотын Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль, 1995 онд Их Британийн Брэд Форд их сургууль тус тус тєгссєн эдийн засагч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй хувь ганц улстєрч єнєєдрийн парламентад бий. Бий гэснээс тэрбээр сvvлийн хоёр жилд шударга ёс алдагдсан, чадамжгvй хэмээн vнэлгээ єгсєн З.Энхболд даргатай ангийнхаа хуралд болж л єгвєл суухгvй санаатай, тэр ч байтугай 2013 оны арваннэгдvгээр сарын 11-нд Vндсэн хууль зєрчсєн энэ удаагийн парламентаас чєлєєлєгдєх єргєдлєє єгч, АН-ынхны даралтыг ихэсгэж байв. АН-ын VЗХ-ны гишvvн хэмээх АН-ын сул гишvvдийн хувьд “мєрєєдлийн мест”-ээс ч сайн дураараа татгалзсан шалтгаан нь ерєєсєє л “Шударга ёсны ганцаардал”-аас vvдэлтэй.

Тvvнийг Монголын хамгийн нєлєє бvхий прагматик улстєрч, аливаа асуудлыг “том зургаар” нь хардаг нэгэн гэдгийг єнєєдєр ч ойлгоогvй яваа, зориудаар ойлгохыг хvсэхгvйчvvд одоо ч тохой залгаад сууцгааж л байгаа.
Тэрбээр ардчилсан холбоо эвсэл УИХ-д олонхи болсон ч дєрвєн Засгийн газрын нvvр vзсэн 1996-2000 онд буюу 1999 оны долоодугаар сарын 30-нд Монгол Улсын 21 дэх Ерєнхий сайд болж яг жилийн дараа, 2000 оны долоодугаар сарын 26-нд тєрийн тамгыг Н.Энхбаярт гардуулан єгч байв. 2000 оны УИХ-ын сонгуульд ардчиллын тєлєєх намууд МАХН-д ёстой л далаараа цэвэр тавиулж, 76 суудлаас бие даагч Л.Гvндалайтай нийлээд дєрєвхєн суудал авсны дараа “Ардчиллын тєлєєх намууд нэгдэх ёстой” гэсэн нийгмийн захиалгыг манлайлан явж, таван намыг нэгтгэн 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны єдєр АН-ыг байгуулсан гавьяа яах аргагvй тvvний нэртэй холбоотой.

Тиймдээ ч сvvлийн гурван жил “Чадамжгvй, мэдлэггvй” намынхантайгаа vг хэлээ ойлголцохоо больж, намынхаа даргын толгойлсон Засгийн газрыг огцруулахаар хамгийн идэвхтэй тэмцсээр санасандаа хvрч, АН-ын бодлого, vйл ажиллагааг хамгийн бодитойгоор эсэр­­гvvцсээр байгаа ч Монголын толгой эдийн засагчдын нэгэн, “Шударга vнэний ганцаардагч” тvvнийг яаж ч чадахгvй тэсч тэвчиж, аргадаж тойгдсоор л байгаа. Тvvнтэй ярилцах бодолтой байгаагаа туслахад нь дуулгавал єрєє рvv нь орсноо удалгvй гарч ирээд “За та ор” гэсэн юм. Єрєєнд нь орвол эрхэм гишvvн нvднийхээ шилний дээгvvр нэг сvрхий харснаа “Сvvлийн vед сэтгvvлчид яагаад намайг онилж, байсхийгээд л шалаад байх болов оо. Та нар ер нь ямар санаатай намайг эргvvлдээд байна” гэж сvрхий ноцтой асуудаг юм байна. Би ч олон юм бодолгvй “2016 оны тєсєв гэж олон хvний эрх ашиг хєндсєн, бас ард тvмний нуруун дээр хvндхэн ачаа vvрvvлэх бодлоготой асуудлуудыг ид хэлэлцэж байгаа vед єєрєєс чинь л vг сонсъё гээд ороод ирлээ” гэвэл “Vнэндээ ийм тєсєв дээр би олон юм ярихыг огтхон ч хvсэхгvй байна” гээд урдаас дахиад л сvрхий хардаг юм байна. “Улс орны хєгжлийн тодорхой vе шатуудад ямар асуудлууд гарч ирнэ, тvvнийг шийдэх зорилт, бодлогоо л бид хамгийн гол нь авч vзэх ёстой юм” гэсэн нь бид хоёрын ярианы эхлэл, ер нь ч эдийн засагч, прагматик улстєрчийн хувьд єнєєдрийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт єгч байгаа vнэлэлт, дvгнэлт нь гэж ойлгогдсон юм. Тэр цааш нь “Том, жижиг тєр гэж ярих нь утгагvй.Тэгвэл єндєр, нам, єргєн бvдvvн тєр гэсэн тодорхойлолт удахгvй гаргаж ирчихээд тойроод маргалдаад байх юм байна л даа” гэсэн. Тэрээр Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газрыг “Ард иргэдийнхээ ємнє хvлээсэн vvргээ биелvvлэх чадамжгvй, Ерєнхий сайд нь хариуцлага хvлээж огцрох ёстой” гэсэн байр суурин дээрээ хатуу зогсоор Н.Алтанхуягийн нvдэнд гомдол, гайхшралын нулимсыг нь гялтагнуулсаар огцруулж дєнгєсєн “тэрслvv” нэгэн. Хоёр жил хагасын дотор Монгол Улсын гадаад єрийг 2.1 тэрбум ам. доллараар нэмэгдvvлж дєнгєсєн Шинэчлэлийн Засгийн газрын гол алдааг Улаанбаатарыг аймгуудтай холбосон хатуу хучилттай зам бус “2012 онд 100 тєгрєгєєр авдаг байсан зvйлийг 2015 онд талыг нь авч чадахгvй болсон”-той холбон тайлбарласан нь аргагvй л эдийн засагчийн дvгнэлт байв. Тvvний хувьд тєрийн албан хаагчдын тоог 3000-аар байтугай 30 мянгаар нэмсэн ч тийм сонирхолтой зvйл биш аж. Хамгийн гол нь тvvний халаасанд байсан 100 тєгрєгийн vнэ цэнийг хэрхэн яагаад шалчийтал нь унагасан нь л хамгийн гол асуудал гэв.

Шийдлийн Засгийн газраас оруулж ирсэн 2016 оны улсын тєсвийн тєслийн талаар “Сvйдтэй яриад байх юм байхгvй, сонирхол ч алга” гэснийгээ “Безграмность” хэмээх vгээр тайлбарласан юм. “Бичиг vсэггvй, мэдлэггvй, чадамжгvй” хэмээн хєрвvvлж болох энэхvv vгийн цаана эрхэм гишvvний сvvлийн хоёр ч Засгийн газарт єгч байгаа vнэлгээ явж байгааг ойлгож цєхєєд байх юм байсангvй. “Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг” гэж ярьсаар гарч ирсэн шинэ Ерєнхий сайд элгээрээ хэвтчихсэн Монголын эдийн засгийг хєл дээр сэвхийтэл єргєєд босгоод ирж чаддаггvй юм гэхэд хийж байгаа ажил, шийдвэрлэж байгаа асуудлуудынх нь vр дvн олигтой нvдэнд vзэгдэж, гарт баригдах зvйл бага байгаа талаар асуувал “Ажлаа хийж чадахгvй байгаа хvнд арга хэмжээ авч, хариуцлага тооцох л ёстой” гэсэн юм. Харин тvvний тєрєлх чанар болох “Худлаа хэлэхгvй, хамгийн гол нь чигч шударга байх” зарчмаа баримтлан намынхаа Ерєнхий сайдын эсрэг хэлсэн, дуугарсан болгоныг буруутгаж “Улстєрийн тогтвортой байдал, намын эрх ашиг”-аар далайлгаад байдгаас залхаж байгаагаа ч нуусангvй. Ємнєх Засгийн газар дэлхийн зах дээрээс 2.1 тьэрбум ам. доллар босгож ирээд бас ч гэж зам тавилаа, хэдэн vйлдвэр шинээр байгуулчихсан шvv дээ гэвэл “Єнєєдрийн сонин дээр 30 жилийн настай замыг шинэчиллээ” гээд бичсэнийг уншсан уу. 30 жилийн настай зам нь нэг жилийн дараа засварт орж байгааг миний хувьд хорлон сvйтгэх vйл ажиллагаа гэж vзэж байгаа” гэсэн юм.

Тэрслүү эрхэм маань өнөөдрийн эрх баригч АН-ын өлгийдөн авч, идэр насанд хүргэлцсэн нь маргашгүй үнэн ч төдийгөөс өдий хүртэл аль нэг фракцаас хамааралгүй явж, хэлэх гэсэн үгээ хэнбугайд нь ч тасхийтэл хэлчихдэг. Тиймдээ ч “Алтангадас, МоАХ, Шонхор, Нэг ардчилал, МҮДН” гээд АН-ын хүчирхэг фракциудыг төдийлөн сонирхолгүй, ганцаархнаа тэс хөндлөн алхсаар ирсэн. Ямар сайндаа л 2014 оны хавраас УИХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцолгүй бойкот зарласан эрхэм оны төгсгөл арванэгдүгээр сард Шинэчлэлийн Засгийн газар огцорсны дараахан буюу дараагийн Ерөнхий сайдыг тодруулах хуралдаанд морилон ирж байсан түүх нь хэвлэлийн шарласан хуудсанд дурайгаад үлджээ. Бүтэн зургаан сарын дараа 2014 оны арваннэгдүгээр сарын 11-нд болсон АН-ын бүлгийн хуралд хүрэлцэн ирэхэд нь өөрийг нь Ерөнхий сайдын суудлаас мулталсанд тун ч их гомдол тээсэн Н.Алтанхуяг “ЗГ-г огцруулахыг дэмжсэн АН-ын гишүүдээс би Ерөнхий сайдад хэнийг ч нэр дэвшүүлэхгүй, ялангуяа Р.Амаржаргал” хэмээн нэр цохсон байдаг. Тэгээд ч эрх баригч АН-ынхан хөшигний ард хэрхэн тохиролцоо хийдэг, наймаалцаж чаддагаа нотолж, огцорсон Засгийн газарт ЗГХЭГ-ын дарга байсан нэгнийг хүчлэн зүтгүүлсээр Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр өргөмжилж дөнгөсөн. Харин болж л өгвөл өөрийн болон өөр бусдын Засгийн газарт ихэд шүүмжлэлтэй ханддаг “Шударга үнэний ганцаардагч” маань шинэ тутам байгуулагдсан Шийдлийн Засгийн газрыг анхнаас нь тэгтэл шүүмжлэхгүй, аясыг нь харж, хийх ажлыг нь чимээгүйхэн ажиглан суусан. Өнгөцхөн дүгнэвэл ганцаардмал, хэтэрхий чигч, шулуухан шаардлагатай энэ улстөрч өнөөдрийн Монголын улстөрд “Шударга л байж чадахгүй бол, 1000 юм бүтээж байгуулсан ч хэн ч байгаад хэрэг алга” хэмээсэн хатуу зарчим баримталдгаараа Шийдлийн Засгийн газарт боломж олгож, цаг хугацааны цензур тавьсан байхыг үгүйсгэхгүй.

АН-ыг хамтран байгуулж, дуу нэг, хүч нэгтэй явсан журмын нөхөд нь түүний итгэл зориг руу ус цацаж, тун ч муухай урмыг нь хугалсан нь цөөнгүй. Өнгөрсөн сонгуулиар ард түмэн АН-д ямар их итгэл, сэтгэлээ өгч, УИХ-д ялимгүй олонх болгосон ч анхнаасаа л мордохын хазгай болсныг өнөөдөр тэрбээр харамсан дүгнэж сууна. 2012 оны сонгуулийн дараа өнөөдрийн УИХ байгуулагдсан цагаасаа л Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж, УИХ-д хүчтэй сөрөг хүчний хэмжээний суудал авсан МАН-ын гишүүдийг байнгын хороодод хуваарилахгүй, бүлгээ байгуулах боломж олгохгүй байсныг эрх баригч АН-аас тэр л ганцаараа эсэргүүцэж, шударга хатуухан үгээ хэлсээр явсан. Харин бяцхан амжилтандаа бялуурсан журмын нөхөд нь түүний үнэн үгийг даанч нэг ойшоож үзээгүйгээс парламентын хямрал анхнаасаа л нүүрлэж эхэлсэн. Тэр үеэс “Амаржаргал МАН-ынхантай сүжрээд байна” гэх хардлага, сэрдлэгийг санаатай, санамсаргүй аль нь мэдэгдэхгүй тарааж “Хүчлэн ганцаардуулах” компанит ажлыг өрнүүлсэн нь яах аргагүй үнэн билээ. Харин тэрээр журмын нөхдийнхөө тэрхүү хорлонтой компанит ажлыг хүний урманд авч хэлэлцээгүй. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараахан өнөөдрийн МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав “Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болговол одоо байгаа макро төвшний асуудлуудыг шийдэхэд их үүрэгтэй оролцож чадна. Яагаад гэвэл, тэр хүн эдийн засгийнхаа өвчинг зөв оношилж чадна. Бусад хүмүүс яаж ч хичээгээд оношоо гадарлахгүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг удирдаж чаддаг хүндээ эрх мэдэл өгөх хэрэгтэй” гэж байсан. Жил жилийн төсөв батлахад тэрбээр ёстой л хэлэх үггүй мухардаж, улам л ганцаардаж байх мэт санагддаг. Ямар сайндаа “Арай ч дээ. 2015 оны төсөвт гурван удаа тодотгол хийлээ. Засгийн газар, Сангийн яаманд гайгүй шиг эдийн засагч, тоо бодож чаддаг хүн байна уу” гэж суух вэ. 2016 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа энэ үед “Шударга үнэний ганцаардагч” УИХ-ын эрхэм гишүүн Р.Амаржаргал дахиад л аргаа барж, хэлэх үггүй болчихоод сууж байгаа. Тиймдээ ч “Уг нь хэзээ ч худлаа ярьж, хоосон амалж болохгүй. Харин одоо цагт үнэнийг 100 хувь палхийтэл нь хэлж болохгүй цаг ирж” хэмээв.

2016 оны хавраас хоёр бондын төлбөрт 3.4 их наяд төгрөг төлнө. Эдийн засагт тэр хэмжээний дарамт ирнэ. Өнөөдрийн хүндрэл бэрхшээлийг бага ч болтугай сааруулах, эдийн засагт ялимгүй ч гэсэн өсөлт авч ирэх ямар арга байна гэвэл Р.Амаржаргал гишүүн “Давын өмнө дотоодын зах зээлээ тэлэх, дэмжих бодлогыг яаравчлан хэрэгжүүлэх ёстой. Дотоодынхоо хэрэглээг нэмэгдүүлж, дэмжиж байж өнөөдрийн хямралыг бууруулах, улмаар даван гарах бололцоотой. Одоо гадаадын хөрөнгө оруулалт гэж хөл алдан гүйгээд байдгаа болих хэрэгтэй. Хүний юм бол хүнийх л байдаг” гэсэн. Тэрбээр эцэст нь “Засгийн газар, эрх мэдэлтэй хүмүүс гагцхүү шударга ажиллаж, дотоодын 50-60 томоохон аж ахуйн нэгжээ маш зоригтой бодлогоор дэмжиж, бүр тодорхой хугацаанд бордох ёстой. Тэгж байж Монголын эдийн засаг хөл дээрээ босч ирнэ” гэв. “Шударга үнэний ганцаардагч” Монголын урдаа барих эдийн засагчдыг нэг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гэж ийм л нэгэн эрхэм бидний дунд ажиллаж, амьдарч, санаж, зүтгэж явна.

 

Эх сурвалж:

Өглөөний сонин Дугаар 144 2217 ба 145 2218

Сэтгүүлч Д.Түвшин

http://morningnews.mn/modules.php?name=News&file=article&sid=24223

http://morningnews.mn/modules.php?name=News&file=article&sid=24246

 

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply