Рио Тинто шинээр томилогдох Монгол Улсын Ерөнхий сайдад итгэж байна уу?

Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Сэм Уолш Монгол Улсын Ерөнхий сайд огцорсон нь Оюу Толгойн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж болохыг дурджээ.

Үүгээр ч зогсохгүй тэрээр Хятадын Блүмберг телевизд өгсөн ярилцлагадаа дараагийн удирдагчид итгэж буйгаа илэрхийлээд, нөхцөл байдал илүү дээрдэх байх гэсэн байна. Мөн төслөө хэрэгжихийг хүлээж буй олон хүмүүст боломж нээгдэж байна гэдгийг онцолсон.

Оюу Толгой төслийг хэрэгжүүлэгч  Туркойз Хилл Ресурсын хувьцааны ханшид өчигдөр буюу АН-ын бүлэг УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг урьдчилсан байдлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчээр сонгосны дараа эерэг үзүүлэлт гарчээ.

Засгийн газар огцорсонтой холбоотой өнгөрсөн долоо хоногт Туркойз Хилл Ресурсын хувьцааны ханш  6.5 хувиар унаж байсан бол одоогийн байдлаар 6.27 хувиар өссөн байдалтай байна.

Туркойз Хилл Ресурсын хувьцааны ханш 11.06-11.12-ны байдлаар: 

Энэ нь Монголын улс төрийн зүтгэлтнүүд Засгийн газраа огцруулсны дараа ямар нэгэн хямрал дагуулахгүй дараагийн удирдагчийг сонгосонтой холбоотой гэж гадны хэвлэлүүд дүгнэжээ.

Урьдчилсан байдлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчээр сонгогдоод буй Р.Амаржаргал нь туршлагатай эдийн засагч гэдэг утгаараа тэдэнд илүү найдвар төрүүлсэн байна.

Эх сурвалж: Mining, SMH

http://www.ikon.mn/n/c2j

 

Leave a Reply

Your email address will not be published.