LinkedIn, Twitter, Facebook, Google+

Уул нь google+ их дажгүй санагдаад байх юм.

LinkedIn, Twitter, Facebook, Google+ зэрэг социал сайтуудад би данс бүртгэлтэй юм.

Сүүлийн үед эдгээрийг нэгэн зэрэг аваад явах улам бүр хүндрэлтэй “цаг зав их шаардсан” болж байна.

Эдгээр данснууд хавсран ажиллах боломжтой. Жишээ нь Facebook дээр бичсэн зүйл твиттерт бас давхар хөтлөгдөөд байх боломжтой гм, хэдий ч тус тусад нь орж, бас уншиж харж байх шаардлага гараад байх юм.

Тэхлээр аль нэг дансыг авч үлдээд түүн дээрээ төвлөрөх ёстой юм боловуу гэж бодож байна.

Уул нь Google+ их дажгүй санагдаад байх юм.

Мэргэн санаа оноо, ажил хэрэгч зөвлөлгөө хүсч байна.

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

7 Comments

  1. Bat-Orgil Altankhuyag on Facebook
    Bat-Orgil Altankhuyag on Facebook

    Монголчууд твиттер, фэйсбүүкийг түлхүү ашигладаг байх. Тиймэрхүү судалгаа харж байсан санагдана. Тэгэхээр твиттер дээрээ бичээд тэрийгээ фэйсбүүк дээрээ давхар гаргах замаар төвлөрч болох юм. Ер нь хүмүүс твиттерт улс төрийн сэдвээр илүү идэвхитэй бичдэг. Харин фэйсбүүк арай хувийн талруугаа болов уу.

  2. iOS deer bol IM-PRO hiine

  3. нандинбаатар ц. набар
    нандинбаатар ц. набар

    хэрэглээ буюу ашиглахад хялбар байдал болон хүртээмж буюу мэдээлэл түгээх давхрагын аль алийг нь бодолцох хэрэгтэй байх. Цаашлаад мэдээлэл түгээх давхрагыг 1жил, 3жил, 5жил гэсэн үеэр бодож үзэхэд аль давхрага нь нэмэгдэх вэ гэдэг нь ч тань шиг массд мэдээлэл түгээх хүнд чухал болох байх.

  4. nandinbaatar ts. nabar
    nandinbaatar ts. nabar

    хэрэглээ буюу ашиглахад хялбар байдал болон хүртээмж буюу мэдээлэл түгээх давхрагын аль алийг нь бодолцох хэрэгтэй байх. Цаашлаад мэдээлэл түгээх давхрагыг 1жил, 3жил, 5жил гэсэн үеэр бодож үзэхэд аль давхрага нь нэмэгдэх вэ гэдэг нь ч тань шиг массд мэдээлэл түгээх хүнд чухал болох байх. , .

  5. нандинбаатар ц. набар
    нандинбаатар ц. набар

    Таны блог тань андройд таблетнаас сэтгэгдэл бичихэд, орохгүй гээд алдаазаасан хирнээ цаанаа бүртгэгдчихдэг юм бна. Блогд ашиглаж бгаа wordpressээ update хийвэл зүгээр байх. Засахгүй бол адилхан комэнт хэд хэдээрээ давхардаж ороод бх юм бна.

  6. Би Фэйсбүүкээ Твиттертэйгээ, Твиттерээ Линкед-интэйгээ холбочихсон болохоор ганцхан Линкед-Индээ бичихэд л нэг сумаар 3 туулай буудчихдаг.

  7. Энэ ангиллынхан нөгөө хоёроо бодвол давуу тал олонтой. Байр худалдан авах, унаа тэрэг сонгох, хүүхдээ сургууль соёлд оруулах зэрэг амьдралын олон талт шийдвэрт тэд гар бие оролцож чадна. Тэгснээр өрх гэрт түшиг болоод байх чадвартай. Мөн хүүхдүүд эцгийн элбэрэл хайрыг бага ч болов хүртэж өсдөг. Энэ ангилалд наймаанд шогшдог хүмүүсийг ч хамруулж болох талтай. Бараа татан авахаас бусад тохиолдолд наймааныхан байран суурин суудаг учир тэд азтай аавууд юм. Дараагийн ангилалд багтсан аавууд бол томилолтоор явдаг буюу голдуу уул уурхай, усны хайгуул, судалгаа шинжилгээний компанид ажилладаг эрчүүд орно. Тэд ихэвчлэн 2-3 сар хөдөө ажиллаад, цөөн хоног үр хүүхэд, хань ижил, гэр орондоо үзэгдэнэ. Бараг л нүүдлийн шувуу. Нэг ирэхэд хүүхэд нь төрчихсөн байна, нөгөө ирэхэд хүүхэд хэлд эсвэл хөлд орчихсон байх жишээтэй. Хүүхэд эхийн арчилгаа тордлогоонд хүн болдог болохоор багачуудын үгийн сан нь нэлээд хожуу аав гэдэг үгээр баяжигдах жишээтэй. Тэд бас ч хамгийн сүүлийн ангилал дахь аав нарыг бодвол гэртээ ирэх хугацаа нь жил, оноор биш сар, өдрөөр хэмжигдэх тул наанатай цаанатай.

Leave a Reply