Сонирхолтой сэдвүүд

Улс төр бол эдийн засгийн төвлөрсөн илэрхийлэл гэдэг.

Сонирхолтой сэдвүүд

Улс төр бол эдийн засгийн төвлөрсөн илэрхийлэл гэдэг. Үүнээс ургуулан өнөөгийн улс төрийг аживал анхаарал татахуйц бишгүй олон сэдвүүд байна. Жишээ нь

  1. Засгийн газрын шинэ бүтэц, агентлагуудын бүдүүвч,
    эрх үүргийн хуваарилалтын цаана ямар улс төр байна вэ?
  2. Засгийн газрын гишүүдийн сонголтын цаана ямар улс төр байна вэ?
  3. УИХ дэхь МАН-ын бүлгийг  “хясах” үйлдэлийн цаана ямар улс төр байна вэ?
  4. УИХ-ын дарга томилохдоо яарч сандарсаны цаана ямар улс төр байв?
  5. Н.Алтанхуягийн олон удаа давтаж буй “дундын зовлон шүү” гэсэн үгны цаана ямар улс төр байна вэ?
  6. УИХ-ын гишүүдийг “дан дээлтэй болгоно” гэж байсан мэдэгдэл юу болов, засгийн газрыг “гаднаас” бүрдүүлэх тухай асуудал замхарч буй улс төр.
  7. Шинэчлэлийн төлөө засгийн газар бүрдлээ гэж хэвлэлээр шуугиулж байгаагийн цаана ямар улс төр байна вэ?
  8. Орон нутгийн сонгуулийн хуулийг баталсаны дараа МАН-ын бүлэг байгуулахыг “зөвшөөрөх” нь ямар улс төр вэ?
  9. Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын мэдлээс гарган чиглэлийн сайдын мэдэлд шилжүүлж байгаагийн цаана ямар улс төр байна вэ?
  10. Засгийн газрын дотор “мини засгийн газар” байгуулах гэсэн зарим сайдын оролдлого юунд хүргэх вэ?
  11. Биокомбинат, дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагын асуудал Ерөнхий сайдын анхаарлыг яагаад татаад байна вэ?
  12. Засгийн газрын бал сар гэгдэх эхний 100 хоногт ямар реформ хийх бололцоотой вэ?
  13. УИХ-ын байнгын хорооны шийдвэр 6 гишүүний ирцтэй, 4 гишүүнээр шийдэгдэх дэгтэй болсон нь дэвшил үү, ухралт уу?
  14. Таван толгой, Оюу толгой асуудлаар “эх оронч” царай гаргаад байсан эвсэл байр сууринаасаа ухрах чиглэл, аргументууд ямар байх бол?
  15. МАН конструктив сөрөг хүчин байх магадлал бий юу?

г.м маш олон сэдэв байна.

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

11 Comments

  1. олон сонирхолтой асуудлуудыг хөндсөн нь надад ихэд таалагдаж байна. 100 жилийн дараах монгол улсыг төсөөлвөл ямар дүр зураг харагдах тухай сэтгэгдэлээ бичихийг алсыг харагч хэмээн танаас хүснэм.

  2. эхний 4 асуултны хариултыг хэлий Засгийн газрын шинэ бүтэц, агентлагуудын бүдүүвч,эрх үүргийн хуваарилалтын цаана мөн Засгийн газрын гишүүдийн сонголтын цаана миний бодлоор ямарч тийм хэтийн төлөв энэ тэр харсан төлөвлөгөөтэй зүйл огт харагдахгүй байна харин намуудын бялуу хуваасан зүйл л харагдаж байна бодит үнэнийг хэлэхэд.3 дахь асуулт бол тодорхой дарлуулж байсан хүн өс санаад хариугаан авлаа энэн дээр МАН-ын өөрсдийнх нь ч буруутай үйлдэл бий. 4 дэх асуулт бол тодорхой хуулинд заасан 45 хоног болчих гээд тулгамдсан байсан шүү дээ МАН хэдийгээр бага хурлынхаа дараа хуралд орно гэсэн ч дахиад нэг шалтаг хэлээд хойшлуулж мэдэх л хүмүүс шүү дээ.

  3. Mash sonirholtoi asyydlyyd bna…dotor ni bgagiin hyvid hvmvvst iim sedel ogch bga ni olzyyrhyyshtai bna.Manai yls torchdod zorig hergtei bna gj bodoj bna

  4. Chukhal sedev khondjee.

  5. Сайн уу. Чи ардчилсан нийгэмд зайлшгүй байх ёстой улс төр, засаглалын зарчмын асуудлуудыг хөндсөн асуудал болгож байгаа чинь үнэхээр зөв, зохистой, цагаа олсон байна. Манай зарим ардчиллын үнэт зүйлсийн асуудлаар амаа цангатлаа ярьдаг, хоолоо олж иддэг байсан журмын нөхөд энэ талаар ус балгасан мэт дуугай байгаад харамсаж байнаа.

    Аливаа сонгууль бол хүний эрхийн асуудалтай нягт холбоотой. Тэр тусмаа ард түмэн төрийн эрхээ эдэлж байгаа үйл ажиллагаа юм шүү дээ. Гэтэл манайхан үүнийг тэмцэл, тулалдааны ойлголт болгон хувиргаж, өөр хоорондоо ялсан ялагдсан гэх мэт зүй зохисгүй үгээр тэмцэлдэж байгаа нь жирийн иргэдийн амьдралыг там болгож, айл өрх, хамаатан, найз нөхдийг хагалан бутаргаж бие биенийх нь дайсан мэт болгож байна. Одоо байсаар байгаад нэг айл, нэг улс 2, 3, 5 хэсэгт талцан хуваагдаж байдаг болсон нь Монголчуудад ашиггүй байдлыг манай л улс төрчид өөрсдөө бий болгож байна. Сонгох, сонгогдох эрхээ эдэлсэний төлөө дайсан болдог, Үндсэн хуулиар баталгаатай эдлэх ёстой гэж хуульд заасан атал энэ энэ өөрөө “сөнөх, сөнөөх” нам, улс төрийн хүчин болгодог, арай олон суудал авсанаа бусдыг хүчирхийлэх хэрэгсэл болгодог ийм дарангуйлал ардчилсан намын нүүрэн дээр үзэж байгаа нь лав л миний хүссэн, хүний эрх, ардчиллын төлөө зүтгэсэн олон нөхдийн маань мэддэг ардчилал биш байна.

  6. Amar Chutnai on Facebook
    Amar Chutnai on Facebook

    Saihnaar tusuulbul, manai uls 100 jiliin daraa, odoogiin Yapon shig hemjeend hursen baih bolov uu? Odoogiin yaponii sain tal n yu geheer tur zasag n ulsiinhaa ded butsiig hamgiin sain hyanaj shiidwerlej chaddag. Ted tsetserleg surguuli, zam, metro, hot tohijilt, ulsiin ayulgui bdl zergee deed zergeeer hangaj bas hyanaj chadaj bna. Ug n bid ene ulsaas suraltsah yum bol mash hariutslagatai humuus bolj chadna. Manaid hariutslaga bolon guitsetgel gedeg asuudal ih sul doroi bdg. Zugeer ursgalaar ajlaa hiideg, hyanalt baga,. Jihsee n Japand tsetserleg, surguuliin zahiraliig hotiin zahirgaanaas shiidwerlej 2-4 jild zaawal shineer oor huneer solidog, gehdee soligdloo ch oor tsetserleg surguulid ocjij bagshilna eswel zahiral bno. Surguuliin zahiral bol ooroo bagsh mergejiltei hun bh yostoi. Surguuli tsetserlegiin bolovsroliin systemiig Bolovsroliin yamnaas shiidwerlene. Ingej bagsh zahiraluudiig solih n yamar neg daramt huuhded suragchdad ogohgui bh zorilgotoi. Bagsh etseg ehiin holboo sain ajilladag geh met. Herew manaih bas iim boloh yum bol, nuguu avilga n bas gaigui bno sh de. Surguuliin gazar shoroog zahiral dur medej zarah zereg asuudal arilna.
    Hot , duurgiin zahirgaa- s uuniig hyandag bh heregtei, yumaa burtgeed ergeed hyanadag tal ih sul ajiglagddag. Neleed salan zadgai da. japand neg shirheg modiig hurtel toolood burtgeed hyandag yum bn lee.

  7. Amar Chutnai on Facebook
    Amar Chutnai on Facebook

    Japanii ard tumen yamar ch ornii humuusees iluu niiteeree mash saihan soyoltoi bolj chadsan humuus, ted hamgiin chin setgeliin humuus gej helj bno. Hund chin setgeleesee tusaldag, handdag. Hund sadaa boliyo gsn bodolgui. High civilized people are Japanese in the world, i guess. Yagaad geheer tsetserlegees n huuhduuded niigemd , humuustei yaj handah talaar zaaj ogdog. Hunii yumiig asuuj guij avch bno gedgees ehelj zaadag. Etseg eh n chbtegj surgana, oorsdoo tegj osson bolohoot yag l tiim soyol zaadag. Manai Mongold etseg eh n ch oorsdoo humuujilgui, surguuli tsetserlegiin bagsh nar ch humuujilgui bdg. Niigem hugjino gedeg bol ehleed humuus oorsdoo hugjih- g shaarddag m bn gej bi oilgoson.

  8. Amar Chutnai on Facebook
    Amar Chutnai on Facebook

    Herew olon Mongolchuud gadagshaa garch suraltsaad ergeed Mongoldoo irj amidrah yum bol manai uls hugjinoo. Odoogiin Yaponoos ch iluu hugjih bh gej naidaj bna

  9. Bagshaa shavi baina uu. Ih zuv sain yum helsen baina. Ta medne dee. Bi bagsh geed doligonodogguig.

  10. Sain bn uu Amarjargal gishuunee. bi SBD.n 1,r horoonii orshin suugch buguud ug horoond vvseed bgaa asuudald tuslamj huseh gesen ym. Manai 1,r horoond bairlakh BOLOR MELMII geh emnelegig nuraaj orond n MAX grupp 17 davhar 2 oron suuts barihaar shuniin tsagaar hurs huulaltiin ajil hiij hvvhed hugshindiin salhilah bagahan talbaig suitgej bn. Hotiin darga Batvvl tuhain bused orshin suugchid esergvvtsvel barilgiin ajiliig ter darui zogsooh tuhai hevlel medeeleliin heregseleer medeelj bsan. manai 1,r horoonii 5000 garui irgediin eserguutssen gariin usgiig hotiin dargad hurguulsen bgaa bolno. L.Gantumur gishuun bolon taniig ene asuudal deer ach holbogdol ugch nen darui zogsooj ugnu gedegt itgej ene setgegdeliig bichsen ym. mun ergej hariu ugnu gedegt naidaj bn.

  11. Mash ikh bayrlalaa.. Manai ulsad neg ch atugai ekh ornoo gesen ireeduin toloo zurkh setgeltei khun baigaad mash ikh bayartai bna. Bid ooroo oorsdoo l oorchloltiig khiij chadna.. Bid busad uls ornoos suraltsakh kheregtei bnaa. Uls toriin kharyalal, aimag, sum nutgaaraa bie bienee demjikh bus chadaltai negnee demjmeer um shigee. Ardchilal garch ireed suuliin 20 jiliin khugastaand bidend ololt ch bna bas dutuu dulimag asuudal ch bna. Nileedgui zaluus gadaad dotood yabj um uzej nud tailj bas suraltsaj bna. Irgeed ekh ornoo geed bustaad irekhed demjikh, avch ajluulakh gazar algaa. Ted bustaad l khunii nutag ruu yabj bna daa. Manaikh bolovsroliin togtolstoogoo oorchilj bagaas ni ekhlebel amjiltand khurne gej bi khuvi khunii khuvid boddog. Tegeed tsaashid ulam gegeelgeer kharj niigemd shinejlel oorchlolt irekh tsag aisui gedegt itgej bna. Tanii tsaashdiin ajild amjilt khusye!

Leave a Reply