Нэгдүгээр багц уулзалт

УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Р.Амаржаргал, Л.Гантөмөр мөн НИТХ-д нэр дэвшигч Д.Баттулга, С.Соёмбобаатар, Д.Бадарсан, О.Отгонбаатар, С.Очирбат нар иргэдтэй уулзаж, АН-ын мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.

Энэ сарын 7-ны өдрөөс иргэдтэй хийх уулзалтаа эхлүүлсэн бөгөөд 2012.06.10-ний өдөр Циркийн нүүрэн талбайд нэгдүгээр багц уулзалтыг амжилттай өндөрлүүллээ.

Уулзалтын үйл явцыг тоймлон хүргэвэл:

Хаана Хэзээ
2010.06.07 Сүхбаатар дүүрэг. 16, 18, 20 дугаар хороо
Товч: Уулзалтад 350 орчим иргэд, сонгогчид оролцож нэр дэвшигч нартай үзэл бодлоо солилцов. 17 иргэн асуулт тавьж, хариулт авлаа.
2010.06.08 Сүхбаатар дүүрэг. 1, 2, 3 дугаар хороо
Товч: 200 гаруй иргэд, сонгогчид уулзалтад оролцож нэр дэвшигч нартай үзэл бодлоо солилцов. 6 иргэн асуулт тавьж, хариулт авлаа.
2010.06.09 Сүхбаатар дүүрэг. 10, 11, 12 дугаар хороо
Товч: Уулзалтад 240 гаруй иргэд, сонгогчид оролцож нэр дэвшигч нартай үзэл бодлоо солилцов. 10 иргэн асуулт тавьж, хариулт авлаа.
2010.06.10 Сүхбаатар дүүрэг. 7, 8 дугаар хороо
Товч: Уулзалтад 180 орчим иргэд, сонгогчид оролцож нэр дэвшигч нартай үзэл бодлоо солилцов. 13 иргэн асуулт тавьж, хариулт авлаа.

Тулгамдаж буй нийтлэг асуудлууд: Агаарын бохирдол, газрын маргаан, хог хаягдал, хуулийн хэрэгжилт, мах болон бусад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, шударга ёсны асуудлуудыг хөндөж байв.

 Мөн:

  • эх орны хишиг 1.5 сая төгрөгийн бэлэн мөнгөний амлалт болон хувьцааны асуудал
  • Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн тогтолцооны шинэчлэл
  • Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл
  • Ажлын байр, ажиллах хүчний оролцоог зөв зохион байгуулах, гадаад улсаас ажилтан авах тал дээр хязгаарлалт тогтоох
  • Жижиг, дунд үйлдвэр ба татварын тогтолцоо
  • Боловсролын тогтолцоо
  • Төрийн албаны тогтолцоо, хүнд суртлыг халах болон бусад асуудлаар иргэд, сонгогчид саналаа илэрхийлсэн юм.

Эдгээр өдрүүдэд цаг агаар сэрүүн төлөвтэй байсан ч уулзалтанд идэвхитэй оролцсон нийт иргэд, дэмжигчдийн тэвчээр хатуужлыг нэн магтууштай.


One comment

Leave a Reply

Your email address will not be published.

  1. Yalagdah erhgui songuuli gej Baabar helsentei sanal neg bgaa shuu, ene uls orniig neg saihan bolgomoor bna.