Ядуурлын тухай статистикийн мэдээний талаар

Миний бодлоор Монгол улс өөртөө тохирсон, хөгжлийн өнөөгийн онцлогоо тусгасан өөрийн гэсэн аргачлалтай болох ёстой.

Миний бодлоор Монгол улс өөртөө тохирсон, хөгжлийн өнөөгийн онцлогоо тусгасан өөрийн гэсэн аргачлалтай болох ёстой.  Энэ нь  албан ёсны аргачлал байх бөгөөд төрийн шийдвэр гаргахад ашиглах ёстой.

Статистикийн газар Дэлхийн банкны хамтарсан судалгааны дүнгээр монголд ядуурал 40-с 29.8 хувь хүртэл буурсан тухай мэдээлэл цацагдаж байгаа бөгөөд энэ үнэн үү? гэж надаас олон хүн твиттер, ФВ асуусан байна. Хариу болгож хэлэхэд:

  1. Статистикийн байгууллага мэдээ үнэн зөв гаргах учиртай, эс бөгөөс хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тиймээс хариуцлага аа бүрэн ухаарч байгаа гэж ойлгож байна.
  2. Аргачлалын асуудал хамгийн чухал. Нэгэнт дэлхийн банктай хамтарсан болхоор тэдний аргачлалыг ашигласан байх гэж тааж байна. Дэлхийн банк нь өдөрт 2 ам долларын орлого ба түүнээс бага бол ядуу гэж үздэг. Тиймээс ч “…Тус банкны мэргэжилтнүүд ядуурал буурсан хэмээн дүгнэсэн шалтгаанаа хөдөөд малын тоо толгой өссөн, түүхий эдийн үнэ ханш тогтвортойгоор байнга өсч байгаа, иргэдийн банкин дахь хадгаламж нэмэгдсэн, дэлгүүрийн лангуун дээрх барааны үнэ өсөж байсан ч иргэдийн орлого буураагүй гэдгээр тайлбарлаж буй.” (http://economy.news.mn/content/104299.shtml)
  3. Эл үзүүлэлт, аргачлал шүүмжлэлд их өртдөг, ялангуяа өдөрт 2 доллараас дөнгөж дээгүүр байгаа (жишээ нь 3 доллар) хүмүүсийг хамруулдаггүй тэд бас л ядуу.
  4. Өдөрт 2 доллараар хязгаарласан учраас манайх шиг улсад өнтөй өвөл болоход ядуурал ганцхан жилийн дотор бараг 10 пунктээр буух мэтийн хэлбэлзэл ихтэй
  5. Түүнчлэн зөвхөн мөнгөн орлогоор тооцдог учраас бусад биет болон биет бус орлогын эх үүсвэр тусгалаа олдоггүй. Сүүлийн үед дэлхийн банк аргачлалдаа биет болон биет бус орлогын эх үүсвэр тооцох гэсэн оролдлого хийж байгаа ч үндсэн философи нь өөрчлөгдөөгүй

Тиймээс

  • Дэлхийн банкны аргачлалаас гадна OECD-ын  улсуудад хэрэглэдэг аргачлал нилээн бодитой гэж үздэг – өрхүүдийн орлогын median -ийг  тодорхойлох замаар тогтоодог. Энэ аргачлалыг манайхан ашиглаж үзэх ёстой юм.
  • Мөн зарим нэгэн судалгааны байгууллага өрхийн мөнгөн орлогоос гадна мульти хэмжүүрт аргачлал ашиглаж байна.  Эрүүл мэнд боловсрол, нийгмийн суурь халамж, хүнсний талон зэргийн хүртээмжийг харгалзан ядуурлыг тооцож байгаа юм. Эдгээрийн хүртээмж чанар нь улс орнуудад харилцан адилгүй нь ойлгомжтой. Эрүүл мэндийн хүртээмж талаас нь үзвэл АНУ-ын хүн амын бараг тал нь (50 хувь) ядуу болж таардаг.
  • Миний бодлоор Монгол улс өөртөө тохирсон, хөгжлийн өнөөгийн онцлогоо тусгасан өөрийн гэсэн аргачлалтай болох ёстой.  Энэ нь  албан ёсны аргачлал байх бөгөөд төрийн шийдвэр гаргахад ашиглах ёстой. Гэхдээ би бусад судалгааг үгүйсгэж байгаа юм биш. Тэдгээрийг академик зорилгоор болон хүн амын аль давхрага ядууралд өртөх магадлалтай, нийгмийн стратагийн эмзэг байдлыг тодорхойлоход өргөн ашигламаар.

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

One comment

  1. ene chin l unen baina daa : Миний бодлоор Монгол улс өөртөө тохирсон, хөгжлийн өнөөгийн онцлогоо тусгасан өөрийн гэсэн аргачлалтай болох ёстой. Энэ нь албан ёсны аргачлал байх бөгөөд төрийн шийдвэр гаргахад ашиглах ёстой. Гэхдээ би бусад судалгааг үгүйсгэж байгаа юм биш. Тэдгээрийг академик зорилгоор болон хүн амын аль давхрага ядууралд өртөх магадлалтай, нийгмийн стратагийн эмзэг байдлыг тодорхойлоход өргөн ашигламаар.

Leave a Reply