Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Да.Ганболд, Баабар зэрэг “Ардчилсан хувьсгалын автор”-ууд АН-ын 28-ийн жагсаалтыг манлайлна

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал саяхан МҮДН (Монголын үндэсний дэвшлийн нам гэж байсан Г.Д) фракцийг Ардчилсан нам дотор зарласан юм. Тэд намын удирдах байгууллага дотроо цөөнх ч гэсэн “барууны чиглэлийн” улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогын баримт бичгийг боловсруулан ойрд идэвхтэй ажиллаж байна. Р.Амаржаргалтай уулзлаа.

Чи дуугүй л байдагсан, уурлаад л, фракц марагц зарлаад л, хэвлэл мэдээллээр том том ярилцлага өгөөд юу болчихоов?

-Алийн болгон аясыг харж явах вэ хө. Хорин жил дуугүй явлаа. Тэсэхээ байсан. Улс төр эдийн засгийн бүх систем яг хотын замын түгжрэл шиг таг зогслоо. Бүх систем гацчихсан. Ардчиллын нэр хүнд төдийгүй, үнэт зүйлсийг ч алдчихжээ. Ер нь нам доторхи фракц гэдэг чинь хагарал биш юм. Том нам фракцтай байх ёстой. Харин фракцийн ахлагч нар нь бүлэглэлд орсон гишүүдээ яг шагай шиг атгаж нэг кноп дээр байлгах ёс суртахуун, сахилгатай байж нам төлөвшдөг.

Тэгээд бүх, системийн гацаа, таг түгжрэлээс гарах арга замыг олов уу?

-Олсоон олсон. Бодлогын баримт бичиг байгаа.

Ардчиллын үнэт зүйлс гэдэг чинь юу юм бэ. Намын байр мөнгө төгрөг, албан тушаал юм уу?

-Юуны чинь мөнгө төгрөг байшин сав албан тушаал. Монголын дэлхийд гайхуулах ганц зүйл бол “Монгол улс бол Азидаа ганц ардчилсан орон болсон явдал байхгүй юу. Тэгэхээр ардчиллын үнэт зүйл бол хүн, үзэл бодол, ялангуяа Ардчилсан намын үнэт зүйл бол “Ардчилсан хувьсгал” мөн. Түүнийг эхлүүлсэн “Ардчилсан хувьсгалын авторууд нь одоо ч амьд байна. Тэднийгээ парламентад намын хүндэт суудалд суулгах боломж гарсан гэж хэлж болно.

Хүндэт суудал гэж намын жагсаалтын 28 суудлыг хэлээд байна уу?

-Тэгэлгүй яах юм. Ардчилал маань аюулд орчихлоо гэж Э.Бат-Үүл байнга үглэж явдаг юм. Э.Бат-Үүл бол Сэлэнгийн хэмжээний улс төрч, Р.Гончигдорж Архангайн хэмжээний улс төрч биш. Да.Ганболд Хэнтий аймагт очоод л (Арвинд унадаг)  унадаг, нийслэлийн орлогч төдий биш шүү дээ. Тэднийг ингэж доош нь хийж болохгүй. Баабар бол ардчилсан хувьсгалын үзэл суртлын фронт дээр ганцаараа тулалдсаар байгаа хүн. Ардчиллын хийгээд ардчилсан намын үнэт зүйл бол тэгэхээр хүн байгаа биз. Тэр мөнгө төгрөг чинь юу юм. Ямар ч их мөнгөтэй аавын хүү эдний урд жагсах гээд үзэг л дээ. Ичих л байхгүй юу.

Тэгвэл Ардчилсан намын жагсаалт буюу намын хүндэт суудал Э.Бат-Үүл баатараар эхэлж Гончигоо, Халзан Ганболд, Баабар нараар үргэлжилж, дараа нь намын дарга, генсектэйгээ жагсаж сонгуульд орно гэж ойлгож болох уу?

-Яагаад болохгүй гэж. “Ардчилсан хувьсгал Монголын нэр төр, бахархал юм бол тэр авторуудад нь эдийн засгийн хувьсгалаар үргэлжлүүлэх, гажуудсаныг нь засах, хамгаалах, төгөлдөржүүлэх, боломж олгох хэрэгтэй. Жишээ нь ардчилсан Ерөнхийлөгч ч ардчилсан хувьсгалын үнэт зүйлсийг тээж яваа хүн бол Элбэгдорж юм. Хэзээ нэгэн цагт сонгуульт хугацаа нь дуусахаар намынхаа хүндэт суудлын эхэнд ордог байх ёстой. Энэ бол Ардчилсан, парламентын засаглалтай, сонгуулийн пропорциональ системтэй олон улсын тогтсон жишиг.

Бат-Үүл нэр дэвшихгүй гэж байна билээ. Баабар би парламентад орохгүй гэнэ дээ?

-Амьд л байгаа бол ирцгээ. Ардчиллын үнэт зүйл бүхэн чинь аюул нүүрлэлээ гэхээр тэд партизануудаа, фенүүдээ дагуулаад яваад ирнээ.

Тэгвэл ху нам жагсаалтаа яаж хийх бол?

-Би яаж мэддэг юм. Тэд нэгэн цагт нам, иргэдийнхээ итгэлийг хүлээж Монгол Улсын бүх өндөр албан тушаал хашиж байсан хүнээ албан тушаалтай байхад нь бурханчилж байгаад тушаалаасаа буухаар нь  зүгээр л гудамжинд хаячихдаг. Тэгэхээр тэдний нам үнэт зүйлсгүй юм уу, эсвэл намын үнэт зүйлсийг яг чам шиг (намайг хэлж байна Г.Д) байшин барилга, алт мөнгө, албан тушаал нь гэж боддог юмуу бүү мэд.

Багабандийг, Энхбаярыг гудманд хаясан гэж ойлгож болох уу?

-Тийм. Тэгээд баларч байгааг харж байгаа биз. Энхбаяр МАХН-ын итгэлийг хүлээж, төрийн гурван өндөрлөгийг бүгдийг нь дамжсан. 2009 оны сонгуульд унасан ч Монголын нийт сонгогчдын 47 хувийн мандаттай хүн шүү.

Өөрөө 48-д орж тойрогт нэр дэвших үү бас хүндэт суудалд морилох уу?

-Би Ховд аймагтаа нэр дэвшинэ. 1990 оноос Ардчилсан хувьсгалын томчуудтай мөр зэрэгцэн үзэж тарж явсан ч эрэмбээ мэднэ. 28-ын жагсаалтад оруулбал тэр л биз, байвал тэр л биз.

За хоёулаа нэг сайхан тамхилчихъя. Би явлаа.

                            Эх сурвалж: Нийслэл таймс 2012.01.27 сэтгүүлч Г.Дашрэнцэн

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

6 Comments

  1. Ta chadval Gonchigdorj guaid “Naad usee aytaihan toriin alban tushaaltnii hem hemjeend zasaa!! Geed manai blog unshigch damjuulj baina!” Geed heleed ogohgui yu!! Delhiin yamar ch standart hogjiltei ulsad turiin alban tushaaltan us huvtsasaa office-iin standartaar zassan baih yostoi baidag. Toonii doktor Gonchigoo guai suuliin uyed jaahan munginaad baigaa yumuu “Heeriin/rok stiliin” us n parlamentiin tanhimd het avtsaldaagui haragdaad baina. Ene bol hen ch gesen hend ch tavih yostoi standart shaardlaga bolovuu.

  2. Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Да.Ганболд, Баабар зэрэг “Ардчилсан хувьсгалын автор”-ууд АН-ын 28-ийн жагсаалтыг манлайлна. sedviig unshilaa. Bolomjiin niitlel b.a bayar hurgie. SAR SHiniin mend devshuulie Khovd I surguuli. Gantulga

  3. Хөгжилтэй ярилцлага болжээ. Ялангуяа “-За хоёулаа нэг сайхан тамхилчихъя. Би явлаа.” гэдэг хэсэг. :-))

  4. Амаржаргал нэр шиг даруухан нэр цэвэр, үнэн зөв сэтгэлтэй улс төрчдөө гаргацгаая. 90 жил төр барьсан ХУ намыг сонгоод бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгчийн үлгэр болж байна . Бие даагч юм уу, ганц нэг намаас цөөн хэдүүл Их хуралд гараад мөрийн хөтөлбөр нь хэрэгжих боломжгүй, эвсээд нэмэргүй юм байна. Алтай, Оюун нарыг хар, АН-д энэ удаа саналаа өгч бүх шатны сонгуульд ялуулъя. 4 жилд 100% харуцлагаа дангаар үүрч ажиллаад дүнгээ тавиулаг., ард түмэн бидний амьдрал дээшилбэл бидэнд л хэрэгтэй, 90 оны морин жилд ардчиллаа байгуулсан шигээ одоо бусдын гажуудуулсан гацсан нийгмийг тэд өөрийн гараар өөрчлөн хөгжүүлэг, эрхийг нь өгье!!!!!

  5. Амаржаргал нэр шиг даруухан нэр цэвэр, үнэн зөв сэтгэлтэй улс төрчдөө гаргацгаая. 90 жил төр барьсан ХУ намыг сонгоод бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгчийн үлгэр болж байна . Бие даагч юм уу, ганц нэг намаас цөөн хэдүүл Их хуралд гараад мөрийн хөтөлбөр нь хэрэгжих боломжгүй, эвсээд нэмэргүй юм байна. Алтай, Оюун нарыг хар, АН-д энэ удаа саналаа өгч бүх шатны сонгуульд ялуулъя. 4 жилд 100% харуцлагаа дангаар үүрч ажиллаад дүнгээ тавиулаг., ард түмэн бидний амьдрал дээшилбэл бидэнд л хэрэгтэй, 90 оны морин жилд ардчиллаа байгуулсан шигээ одоо бусдын гажуудуулсан гацсан нийгмийг тэд өөрийн гараар өөрчлөн хөгжүүлэг, эрхийг нь өгье!!!!!

  6. Амаржаргал нэр шиг даруухан нэр цэвэр, үнэн зөв сэтгэлтэй улс төрчдөө гаргацгаая. 90 жил төр барьсан ХУ намыг сонгоод бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгчийн үлгэр болж байна . Бие даагч юм уу, ганц нэг намаас цөөн хэдүүл Их хуралд гараад мөрийн хөтөлбөр нь хэрэгжих боломжгүй, эвсээд нэмэргүй юм байна. Алтай, Оюун нарыг хар, АН-д энэ удаа саналаа өгч бүх шатны сонгуульд ялуулъя. 4 жилд 100% харуцлагаа дангаар үүрч ажиллаад дүнгээ тавиулаг., ард түмэн бидний амьдрал дээшилбэл бидэнд л хэрэгтэй, 90 оны морин жилд ардчиллаа байгуулсан шигээ одоо бусдын гажуудуулсан гацсан нийгмийг тэд өөрийн гараар өөрчлөн хөгжүүлэг, эрхийг нь өгье!!!!!

Leave a Reply