Эдийн засгийн өсөлт 2 оронтой тоо болжээ гэж шуугих юм

Эдийн засгийн өсөлт 2 оронтой тоо болжээ гэж шуугих юм. Баярлахаасаа илүү болгоомжлох ёстой юм биш үү?

Эдийн засгийн өсөлт 2 оронтой тоо болжээ гэж шуугих юм. Баярлахаасаа илүү болгоомжлох ёстой юм биш үү? Учир нь:

  1. жилийн 15-20 хувийн өсөлт өөрөө эрүүл үзэгдэл биш харин 100 км\цаг хурдалж буй машин тормозгүй  болсонтой адил. Эдийн засаг ямар ч удирдлагагүй, хэзээ хагарах нь мэдэхгүй томорч буй хөөстөй ижил.
  2. Гадаад капиталын цутгалт, түүхий эдийн үнийн өсөлтийг шүтсэн өсөлт нь тун ч богино настай л даа.
  3. Хамгийн гунигтай нь манайд түүхий эдээс хараат бус нөхөн үйлдвэрлэлийн суурь, ялангуяа аж үйлдвэрлэлийн бааз тун ядмаг
  4. Үйлдвэрлэл биш юм аа гэхэд IT, бизнес сервис зэрэг орчин үеийн салбарууд бүрдсэн билүү
  5. Гадаад худалдааны баланс ямар байгаа билээ
  6. Дотоод зах зээлийн багтаамж тэлэлт нь орлогын дахин хуваарилалтаар дамжин нийгмийн ялгаралыг өдөөж байгаа
  7. хөдөлмөрийн бүтээмж, үр ашиг талаас нь хэлэх зүйл бага
  8. Хөдөлмөрийн бүтээмж өсөхөд нөлөөлдөг зам харилцаа, эрчим хүч гм ямар бүтээн байгуулалт байна.
  9. Бодлого тэдгээрийг хэрэгжүүлдэг институтууд ямар билээ (Макро тогтвортой, нээлттэй байдал, ардчилал гм өсөлтийн хөдөлгүүр биш шүү дээ)
  10. Диверсификацийг хангах тодорхой бодлого, үйл ажиллагаа алга
  11. Ажиллах хүчний хөдөлгөөнт чанар ялангуяа (технологийн шинэтгэл шинэчлэл дагасан) салбар доторхи илт үгүйлэгдэж байгаа
  12. Дундаж давхрага бүрдэж чадахгүй байна
  13. Бизнесийн мөнгө, хөрөнгө оруулалт бодит сектор гэхээсээ илүү үнэт цаас гм спекулятив салбарт орж эхэллээ.

тоочоод байвал барагдахгүй бололтой.

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

2 Comments

  1. tiim shu hodolmoriin buteemj tuund noloolj bgaa huchin zuilsiin neg boloh zam hariltsaanii talaar neg yum heleh gesen yumaa. ene bol zamiin tugjrel mongol ulsiin hogjliig asar ahraaj bui gol huchin zuiluudiin neg. bidnees hamaarahguigeer bidnii hodolmoriin buteemjind noloolj hiij buteej hogjild zoriulj bh, ur huuhed ger bulteigee bh tsagaas min humsalj bgaa hulgaich. ergej nihigdohgui hairan tsag hugatsaagaa ingej hulgailuulsaar bh u!

  2. гадаад үг хэргэлсэн бол тайлбараа сайн бичиж баймаар байна

Leave a Reply