Ардчилсан орнуудын парламентчдын форумд оролцов.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн парламентын форум 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Бельгийн Вант улсын Бруссель хотод зохион байгуулагдаж, тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол – (АОХН)-тэй харьцах бүлгийн дарга Р.Амаржаргал эх орноо төлөөлөн оролцлоо.

Форумаар АОХН-ийн парламентчдын Форумын Ерөнхийлөгч Эмануэлис Зингерис, Европарламентын дэд Ерөнхийлөгч Эдвард Макмиллиан–Скот  нар “Ардчиллыг дэмжих нь ЕХ-ны гадаад харилцааны бодлогын тэргүүлэх чиглэл мөн” гэсэн үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Форумын хуралдаанд Европарламентын Ерөнхийлөгч И.Бузек, Европарламентэд ЕХ-ны гишүүн 27 улсыг төлөөлөн суугаа гишүүд түүнчлэн Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид, АНУ-ын Конгресс,  Молдов, Украйн, Гүрж, Беларусийн төлөөлөл оролцжээ.

Ардчиллыг дэмжих,  ардчилсан институцийг бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг  түгээх, баталгаажуулах зорилго бүхий тус хамтын нийгэмлэгийг дэлхийн 106 орны төлөөлөгч нар анх 2000 онд байгуулсан цагаас манай улс идэвхитэй оролцож ирсэн төдийгүй 2005 оноос зохицуулах бүлгийн 17 гишүүн улсын нэг болсон бөгөөд Ардчиллын боловсролын асуудлаар шинэ Ажлын хэсэг байгуулах Польш улсаас гаргасан саналыг манай тал дэмжиж, хамтран даргалах саналаа илэрхийлээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *