Эдийн засгийн форумаас төрсөн бодол

Миний хувьд хэлэх бололцоо олдоогүй дараах хэдэн санаагаа энд бичлээ.

Форумд оролцон хүмүүсийн ярьж хэлж байгаа сонсож байхад ойлголтын зөрүү дэндүү хол байгаа нь илт. Ядаж нэр томьёогоо нэг янзаар ойлгох бололцоо олгож байгаа нь форумын нэг үр дүн юм уу даа.

Бизнесынхэн сая 500 мянган төгрөг төлөн оролцож байгаа ч тэр хэмжээний мөнгөө “буцаан олсонгүй” гэж гомдлож байсан юм. Тэр хэмжээний юм сонссонгүй гэж.

Миний хувьд хэлэх бололцоо олдоогүй дараах хэдэн санаагаа энд бичлээ.

  1. Бидэнд хийх ганцхан ажил бий энэ бол ажлын байр бий болгох. Монголчууд ажилтай орлоготой байхад монгол улс урагшлана
  2. Төсвийн алдагдал том “харагдаад” байна гэх юм тийм бол ажилгүйдлээ 17 хувиас 3 болтол буулга, тэгвэл төсөв чинь эрүүл болно.
  3. Бидэнд төсвийн алдагдал боддог биш харин ажлын байр бий болгох тухай боддог сайд хэрэгтэй байна.
  4. Монгол хүний бизнесийг хааж байгаа тохиолдол бүр бидний өрсөлдөгч нарыг бэхжүүлэж байна. Манай аюулгүй байдлыг хэврэгшүүлж байна.

Амаржаргал Р

 

4 Comments

  1. Ммм таалагдаж байна. Ажилын байр бий болгоноо гэдэг бизнес эрхлэдэг хүн бүрийн бодож байх асуудал бөгөөд тэрхүү ажлын байр шинээр бий болголтолтыг дэмждэг Сайд байвал бүүр сайн миний хувьд оролцоогүй болохоор гаднаас нь л харах боломж олдож байна. Юм олж авч чадаагүй гэж байгаа бизнес эрхлэдэг хүмүүсийн хувьд өөрийнх нь буруу л гэж хэлмээр санагдлаа. Өөр олон зүйл бичиж байгаарай. Таны нийтлэлүүдийг уншдаг. Амжилт:-)

  2. Сүүлийнхтэй маш санал нэг байна. Бид өөрсдөө авч идэж уух гэсэндээ бус бидэнд алдаа харьцангуй их байдаг ч цаашлаад улам хөгжинө улам сайжирна шүү дээ. Тиймээс өнөөдөр чадаж байгаа гадныхныг бус цаашид чадах чадамжтай Монгол залуу – компаниудыг дэмжээсэй. Самсунг, ЭлЖи бүгд л цэргийн баазын засвар үйлилгээ ханган нийлүүлэлтээс эхэлсэн шүү дээ. Эхэндээ адрлагдаж дээрэлхүүлж, хавчигдаж л байсан байх, эцэстээ тэд ард нь гараад бүр тэдэнтэйгээ өрсөлдөн манай ТТ-д санал өгч ирүүлж байна бусуу?

  3. 4 санааг бүрэн дэмжиж байна ялангуяа үндэсний аюулгүй байдал талдаа маш чухал. Ажлын байрны хувьд түүнтэй тохирсон амьдралд хүрэлцэхүйц ажлын хөлс олгож байх хэрэгтэй, ажилтай бол ямарч улс хөгжинөөө.

  4. Эдийн засгийн форум үр өгөөжтэй болж чадаагүй гэдэгтэй санал нийлж байгаа. Зангиагүй ярилцлага гэдэг шиг замбараагүй малгайгүй юм болсон. Гол гол асуудлуудыг гаргаж ирээд боломжит шийдлүүдийг гаргаж аваад үлдсэн бол илүү үр дүнтэй болох байлаа.Цаашдаа ч манай будаа идэгч төр засгийнханд хэрэгтэй өгөөш болох байсан. Оролцогч нар саналаа өгөх боломж олгоогүй. Форумыг сэтгүүлч нар биш тухайн чиглэлээр нилээд харьцуулалт хийх чадвартай чадварлаг мэргэжилтнүүд модиратор хийсэн бол гол зүйлээ багцлаад зөв чиглүүлж авч явах боломжтой юм шиг санагдсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *