Ховд аймгийн зарим сум, багаар ажиллаа

Монгол Улсын макро эдийн засаг, аюулгүй байдал, гадаад бодлого болон нийгмийн чухал асуудлуудын хүрээнд өөрийн хийсэн ажлаа тайлагнаж, УИХ-ын 2010 оны Хаврын чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, сонгогчидтой харилцан санал солилцож, тэдний санал бодлыг сонсов.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нь 6 сумын удирдлагуудтай уулзаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй зарим төсөл, хөтөлбөр, барилга байгууламжтай танилцаж, цаашид анхаарах асуудлаар санал солилцохын зэрэгцээ Ховд аймгийн хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай танилцав.

Иргэдээс банкны зээл, бүсийн нэмэгдэл, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, малгүй болсон айл, өрхийг малжуулах төсөл, өргөн хэрэглээний барааны үнийн нэмэгдэл зэрэг тулгамдсан асуудлаас гадна дараах 2 үндсэн асуудлыг хөндлөө.

Үүнд:

  • Иргэний шинэчилсэн бүртгэл – энэ хүрээнд 1960 оноос өмнө төрсөн төрсний гэрчилгээгүй иргэд архивын лавлагаа авах, хурууны хээгээ бүртгүүлэх гэж аймаг, сумын төв зайлшгүй орох нь зардал мөнгөний хувьд хүндрэлтэй байгаа талаар
  • Оюутны төлбөр – энэ хүрээнд хүний хөгжил сангаас их, дээд сургуулиудын оюутнуудын төлбөрийг төлөх эсэх, үүнд магадлан итгэмжлэгдээгүй хувийн их, дээд сургууль хамрагдах эсэх

гэсэн асуудлуудыг хөндөж, УИХ-ын гишүүнээс мэдээлэл сонсож, энэ асуудал дээр анхаарч ажиллахыг захилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *