МАХН Тавантолгойг яагаад түрүүлж сонирхов?

УИХ дахь МАХН-ын бүлэг, МАХН-ын удирдах зөвлөлийн хурлаар Тавантолгойн орд газрыг ашиглаж эхлэх талаар өнгөрсөн долоо хоногт яаралтай хэлэлцсэн билээ. Тэд яагаад Ардчилсан намын бүлгээс түрүүлж уг асуудлыг сонирхож буй талаар ямар байр суурьтай байгааг нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүнээс тодрууллаа.

Гишүүн Р.Амаржаргал:

Тавантолгойг бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулах нь Монголын эдийн засгийн хөгжлийг тодорхойлох нэг гол хүчин зүйл. Түүнийг нэн яаралтай ашиглалтад оруулах, үр шимийг нь ард иргэддээ хүртээх чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж гишүүд үзэж байгаа. Засгийн газар асуудлыг түргэн шуурхай УИХ-д оруулж ирж хэлэлцүүлнэ гэж хүлээж байна. Ороод ирвэл манай намын бүлэг дэмжихэд бэлэн байгаа. Гэхдээ төслийг албан ёсоор шинээр өргөн барих ёстой юм. Өмнөх Засгийн газраас өргөн барьсан төслийг дараагийн УИХ хэлэлцдэггүй дэгтэй. МАХН-ын одоо яриад байгаа хувилбар бол өргөн барьсан субъект нь байхгүй болчихсон тийм зүйл. Шинэ Засгийн газар шинээр өргөн барьж оруулж ирэх ёстой байсан. Хуучин төслөө МАХН яриад байх шиг байна. Нэгэнт хамтарсан Засгийн газар ажиллаж байгаа учир Эх орны хишгийг Ардчилсан намын дэвшүүлсэн Эрдэнийн хувьтай хамтатгаад шинээр өргөн барьж хэлэлцүүлэх ёстой гэж бодож байна.

Эх сурвалж: www.news.mn, 2009.06.16-ны Мягмар гариг, сэтгүүлч Д.ОЮУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *