Инээхэд ч хэцүү, уйлахад ч хэцүү юм болж байна

Өдрийн сонины сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай хийсэн ярилцлага

УИХ-ын гишүүн Р.Амар­­жаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

А. Өнөөгийн улс төрийн байдлыг та ер нь юу гэж дүгнэж байна вэ?

Х. Ирэх дөрвөн жилд маш том төслүүдийн хувь заяаг шийдвэрлэх  гэж байна. Үнэн­дээ, сүүлийн үеийн улс төр­ийн өрнөлт нь эдгээр төс­лүүдтэй, тодорхой хэлбэл, уул уурхайн төслийн хэрэг­жилтийг хэн, улс төр, эдийн засгийн аль бүлэглэл, улс төрийн аль хүчин гардан хэрэгжүүлэх вэ гэдгээс үүдэл­­­тэй.Хэн энэ эрхийг эдэлнэ тэрээр нэн түрүүнд өөрийн ашиг сонирхлоо гүй­цэлдүүлэх, хэнтэй ч хуваал­цахгүй улс төр, эдийн засгийн хяналтыг Монголд тогтоох эрхийг олж авах бөгөөд харин иргэдийн амьдралыг дээш­лүү­лэхээр иргэн бүрд 1.5 сая төгрөг өгнө гэх мэт амлалт нь дайвар чанартай, иргэдийн амыг таглаж, улсын баялгийг дун­даа хуваахад нь саад бо­лохгүй байлгах арга л даа. Энэ нь зөв бурууг би шүүхгүй, гэхдээ эл “тулалдаан”-д С.Баяр болон түүний бүлэг­лэл, МАХН ялалт байгуулаад байгаа фактыг дурдах л үлдэж байх шив дээ.


А. Улс орны эрх ашгийн үүднээс эвслийн Засгийн газар байгуулах саналыг С.Баяр дэвшүүлсэн шүү дээ. Энэ хэдий стандартын бус ч гэсэн цорын ганц зөв шийдэл гэж яриад байгаа?

Х. Амьд явсан хүн янз бү­рийн л юм үзэх юм даа. Р.Гончигдорж манай намын дарга байхдаа УИХ дахь МАХН бүлгийн орлогч дарга гээд л 62-ын бүлэг гэгчийг байгуулаад  нэг хэсэг гүйсэн. Одоо дахиад л АН-ын дарга МАХН-ын даргын шууд удирд­лага дор ажиллах юм гэнэ ээ. Н.Алтанхуягийг “Чи Засгийн газарт орохгүй бол эвслийн асуудал байхгүй гэж С.Баяр хэлсэн юм байх. Нө­гөө нь бажгадаад л гүйж бай­даг. Одоо АН-ын дарга Н.Алтан­хуягаар дамжуулж, эвслийн засаг гэгчээр барь­цаалан манай намыг С.Баяр тол­гойлох юм байна л даа. Инээхэд ч хэцүү, уйлахад ч хэцүү юм болж байна. С.Баярын хувьд өөрийн бү­лэг­лэл, намынхаа эрх ашгийн үүднээс тун уран “нүүдэл” хийж албан тушаалд хэнээтэй хүмүүсээр яаж тоглох ёстойг бараг удирд­лагын ухааны сурах бичигт оруулмаар ажил­лаж байна. Түүний буруу биш харин АН дэндүү арчаа­гүй харагдаж байгаа нь гуниг­тай.

ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин, 2008.09.11, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply