Дугуй ширээний ярилцлагад оролцов

Монгол улсын төр засгийн удирдлагууд, Дэлхийн өсөлт олон улсын байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн дугуй ширээний уулзалт, ярилцлага өнөөдөр Төрийн ордонд болов.

Монголын талаас УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, ЗГХЭГ-ын дарга Н.Энхболд нар уригдан хурал удирдаж, УИХ-ын гишүүд, засгийн газрын гишүүд, “Дэлхийн Өсөлт” олон улсын байгууллагын Монголын төслийн шугамаар ирсэн Элчин сайд Нэнси Содерберг нарын албаны хүмүүс оролцсон тус хурлаар эдийн засаг, аюулгүй байдал ба Монгол, Америкийн харилцааны асуудлыг хөндөн ярилцав.

Оролцогч нар Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэхэд уул уурхайн салбарын гүйцэтгэх боломжийн талаар, түүнчлэн Монгол, Америкийн харилцааны асуудлын хүрээнд “Мянганы сорилтын сан”-гийн хөрөнгө оруулатад манай улсаас хамрагдсан төсөл, хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцов.

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply