Баярлалаа Улаанбаатар ротари

2008.04.03-ны өдөр “Улаанбаатар” ротари байгууллага өөрийн санхүүжилтээр барьж байгуулсан халуун ус, үсчний газрыг хотын захад байрлах 11 жилийн сургалттай 19 дүгээр сургуулийн хамт олонд хүлээлгэн өглөө.

In the school Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны харъяа тус сургуульд хорооны болон СХД-ийн 20 дугаар хороо болох хотын баруун захын оршин суугчдын хүүхдүүд суралцдаг юм. Анх 460 хүүхэд сурах хүчин чадалтай 1956 онд байгуулагдсан уг сургуульд өдгөө 1139 сурагч, 65 багш ажилчид хамрагддаг.

Үүнээс 1025 сурагч, 45 багш гэр хороололд амьдардаг бөгөөд сургуулийн захирал Д.Намгар “манай хамт олон энэ мөчөөс сургууль, ажлын байрандаа тодорхой цагийн хуваарийн дагуу усанд орж, үсээ засуулах боломжтой боллоо” гэж олзуурхан хэллээ.

“Улаанбаатар” ротари байгууллагын тэргүүн С.Бэхбатад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал дээрхи аж байдлыг танилцуулан хүсэлт тавьсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *