Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хуралд оролцож байна.


Тайланд улсын Бангкок хотноо энэ сарын 11-ээс 13-ны өдрүүдэд “Нөхөн үржэхүйн эрүүл мэнд /НҮЭМ/-ийн эм, хэрэгслийн тогтвортой байдлыг хангах талаар ухуулга, нөлөөллийн ажлыг сайжруулах нь” сэдэвт бүс нутгийн хуралд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал  оролцож байна.

НҮБ-ын Хүн Амын Сангаас зохион байгуулж буй тус хуралд Зүүн өмнөд Азийн 9 орны парламентын гишүүд, мэргэжлийн хүмүүс өөрийн орноо төлөөлөн оролцож байна. Манай орноос УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Б.Цэвэлмаа нар хуралд оролцож байгаа бөгөөд энэ сарын 12-ны өдөр Р.Амаржаргал хуралд оролцогчдод хандан “Харилцаа холбооны арга хэрэгслээр дамжуулан НҮЭМ-ийн эм, хэрэгслийн тогтвортой хангамжийг сурталчилах нь” сэдэвт илтгэл тавина.

НҮЭМ-ийн аюулгүй, чанартай эм, хэрэгсэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх; Мянганы хөгжлийн зорилт болон эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нөлөөлөх НҮЭМ-ийн эм, хэрэгслийн янз бүрийн элиментүүдийн талаарх харилцан ойлголтыг боловсронгуй болгох, НҮЭМ-ийн талаарх улс төрчдийн болон иргэдийн дэмжлэгийг бий болгохын тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах, түүнчлэн НҮЭМ-ийг бэхжүүлэх нөлөө бүхий төвүүдтэй нягт хамтран ажиллах, үр дүнтэй мэдээллийг бий болгох зэрэгт ухуулга, нөлөөллийн гүйцэтгэх чадамжийн талаар, НҮЭМ-ийн талаарх төрийн дэмжлэг болон иргэдийн ухамсар, мэдлэгийг дээшлүүлэхэд нөлөөлөхүйц хэрэгслийг ухуулга, нөлөөлөлд ашиглах; зэрэг асуудлуудыг хурлын хүрээнд ярилцана.

Монгол улсын Засгийн газар Эхийн эндэгдлийг бууруулах стратеги төлөвлөгөө, Нөхөн үржэхүйн эрүүл мэнд Үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө, НҮЭМ-ийн эм хэрэгслийн тогтвортой хангамж үндэсний стратеги зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин, хэрэгжүүлж байна.

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply