УИХ-ын гишүүдийн цалинг нэмэх нь зөв

“Өглөө орой” сонинд ѳгсѳн ярилцлага

Удахгүй УИХ-аар төрийн өндөр албан тушаалтны цалинг нэмэх асуудлыг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас цөөн асуултад хариулт авлаа.

А. Та Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа төрийн албан хаагчид болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмэх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

Х. Засгийн газраас ийм асуудал оруулж ирж байгаа юм байна. Засгийн газрын оруулж ирсэн асуудлыг нь байнгын хороогоор хэлэлцээд сая УИХ-ын нэгдсэн чуулганд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Ямар юм оруулж ирж байгааг мэдэхгүй ээ!

А. Гол асуудал нь ирэх онд НХХЯ-наас төсвийн ажилчдын цалинг 300 мянган төгрөгт хүргэж нэмнэ гээд байгаа?

Х. Төрийн албан хаагчдын цалинг ингэж нэмсэнээр давхар ямар асуудлыг нь шийдэх гэж байгаа юм. Авлига буурах юмуу, төсвийн ажилчдын сахилга бат сайжрах юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа.

А. Төрийн өндөрлөгүүдийн цалинг нэмэхийг та дэмждэг үү?

Х. Нэмэх нь зөв гэж боддог. Одоо Ерөнхийлөгч гэхэд л 400 мянган төгрөгний цалин авдаг юм билээ. Одоо хэлэлцэх төрийн өндөр албан тушаалтны нэмэгдлээр хамгийн өндөр нь гэсэн чинь Ерөнхийлөгч 800 мянган төгрөг авах юм билээ. Тэр чинь 800 ам.доллар л гэсэн үг биз дээ.

А. УИХ-ын дийлэнх гишүүд нь цаанаа бизнестэй байдгаас цалинг нь нэмэх шаардлага байна уу гэх хүмүүс байна л даа. Таны хэрэгцээнд УИХ-ын гишүүний цалин чинь хүрдэг үү?

Х. Энэ УИХ-д чинь ардаа бизнестэй хүмүүсээс гадна бизнесгүй хүмүүс байдаг юм шүү дээ. Би зүгээр өөрийнхөө өрхийн төсвийг тооцоод үзэхэд 800 мянгаас 900 мянган төгрөгний цалинтай байхад нэг их дутагдаад байхгүй л юм шиг байна лээ. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн цалинг ийм хэмжээнд хүргэх нь зөв. Одоо бол 200-гаад л мянган төгрөгийн цалин авч байгаа шүү дээ. Одоо энэ нэмэгдлээс хэд болж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: “Өглөө орой” сонин, 2007.10.19, №15/015

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

One comment

  1. boldsaikhan.com
    boldsaikhan.com

    MP-uudiin tsaling hangalltai nemeh heregtei gej boddog. Magadgui sariin 3000$ bolgochihvol iluu ur dun garah baih. MP gedeg bol uls ornii hugliin ROAD/MAP-iig hiij suuh yostoi humuus. Getel unuudur ihenhi ni morin del deer ganzagiin naimaand tolgoi ni ajilsan sumiin zartai panzchin shig sanagdaad baidag. Osoltgui erunhii said hiij yavsan hed ni arai tulhtai handah umdaa.

    Amarjargal gishuun PM baihdaa Selengiin Nairamdaliin SAA-d namaig shinehen agronomych bolood NAsanjargal saidtai ajillaj baihad, manai tarian talbaid ailchlan nadad ikh ikh uram ugch bilee. Ter ercheer neleed yavsan shuu.

Leave a Reply