reading-habit

Ном унших миний арга барил

ншмаар ном зохиол олон байдаг ч бололцоо хязгаарлагдмал юм. Тиймээс энэ их мэдээллийн урсгалыг үр ашигтай зохицуулж байхын тулд надад нэг систем хэрэгтэй болдог. Би өөрийн гэсэн системтэй бөгөөд түүнийгээ та бүхэнтэй хуваалцъюу гэсэн юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, миний ном унших арга барил бүрэн төлөвшсөн гэвэл үгүй л дээ, тодорхой нөхцөл байдлаас хамааран би үе үе өөрчлөлт оруулдаг. Миний хувьд ном хэрхэн унших арга барилын асуудал бараг 20-иод жилийн өмнөөс босож ирсэн. Тухайн үед зөвлөлтийн бараг бүх хэвлэлийг захиалан уншдаг, номын дэлгүүрт гарч байгаа, сонирхол татсан бараг бүх номыг худалдан авдаг байлаа. Ном ч хямд байж дээ. Оюутан байхдаа цуглуулсан номын тоо бараг 3 мянга хүрч байлаах. Харин Г.Поповын хувийн зохион байгуулалтын тухай номыг уншаад номтой харьцаж байгаа арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм гэдгийг ухамсарласан юм. Дараа нь амьдрал өөрөө ч шахаж эхэлсэн. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор тэр болгон харагдсан номоо авах санхүүгийн чадвар ч хомсдож, цаг зав ч багасаж, өөрийн эрхгүй сонголт хийх хэрэтэй болсон. Тэгээд л хамгийн гол асуудал болох ҮР АШИГТАЙ УНШИХ асуудал босч ирсэн дээ.

“Ном унших миний арга барил” нийтлэл маань “Алтан Гадас” сэтгүүлийн 36 дугаарт хэвлэгдсэн юм.

Уншмаар ном зохиол олон байдаг ч бололцоо хязгаарлагдмал юм. Тиймээс энэ их мэдээллийн урсгалыг үр ашигтай зохицуулж байхын тулд надад нэг систем хэрэгтэй болдог. Би өөрийн гэсэн системтэй бөгөөд түүнийгээ та бүхэнтэй хуваалцъюу гэсэн юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, миний ном унших арга барил бүрэн төлөвшсөн гэвэл үгүй л дээ, тодорхой нөхцөл байдлаас хамааран би үе үе өөрчлөлт оруулдаг.

Миний хувьд ном хэрхэн унших арга барилын асуудал бараг 20-иод жилийн өмнөөс босож ирсэн. Тухайн үед зөвлөлтийн бараг бүх хэвлэлийг захиалан уншдаг, номын дэлгүүрт гарч байгаа, сонирхол татсан бараг бүх номыг худалдан авдаг байлаа. Ном ч хямд байж дээ. Оюутан байхдаа цуглуулсан номын тоо бараг 3 мянга хүрч байлаах. Харин Г.Поповын хувийн зохион байгуулалтын тухай номыг уншаад номтой харьцаж байгаа арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм гэдгийг ухамсарласан юм. Дараа нь амьдрал өөрөө ч шахаж эхэлсэн. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор тэр болгон харагдсан номоо авах санхүүгийн чадвар ч хомсдож, цаг зав ч багасаж, өөрийн эрхгүй сонголт хийх хэрэтэй болсон. Тэгээд л хамгийн гол асуудал болох ҮР АШИГТАЙ УНШИХ асуудал босч ирсэн дээ.

Хамгийн түрүүнд уншиж байгаа номоо ангилж эхэлсэн.

  • УНШИХЫГ ХҮСЭЖ БАЙГАА НОМНУУД
  • УНШИХ ЁСТОЙ НОМНУУД гэж.

Энд би нэг зүйлийг тодотгомоор байна. Ном гэж бичээд байгаа зүйлдээ бас сэтгүүл, сонинуудыг багтааж байгаа юм шүү.

Хүсдэг зүйл дотор хэд хэдэн сэтгүүл, номнууд багтдаг байсан бөгөөд захиална, эсвэл худалдан авна. Харин одоо тэр болгон захиалж, худалдаж авах шаардлага багассан. Учир нь миний тогтмол сонсдог 103.1 FM-ээс BBC-г сонсоход, мөн кабелийн телевиз, CNN, BBC, Bloomberg зэрэг сувгуудыг үзэхэд л хангалттай болж.

Шаардлагатай мэдээллээ ер нь авчихдаг. Хэрэв дахин давтаж, тодруулж харах шаардлагатай бол интернэтээс харчихна. Энэ хамгийн үр ашигтай бөгөөд ачаалал багатай арга барил гэж боддог.

Нөгөө талаас миний унших ХҮСЭЛТЭЙ болон ЁСТОЙ номнууд голдуу давхарддаг учраас бас ч гэж амар.

Гэхдээ энэ хоёрыг унших арга техникийн хувьд бол ялгаатай.

Уран зохиолын номонд илүү амралт талаас нь ханддаг учир хэвтэж байгаад шимтэн унших бололцоотой. Мөн түүхийн болон баримтат, адал явдалт зохиолуудыг ч иймэрхүү байдлаар уншина.

Би нэг онцлогтой. Шинэ болон хуучин уран зохиолын номнуудыг зэрэг зэрэг уншдаг. Голдуу тухайн үеийн настроение ямар байгаагаас хамаараад чухам алийг нь барьж авах вэ гэдгээ шийднэ.

Харин унших ёстой номнуудаа маш сайн бодож байж сонгодог. Голдуу мэргэжлийн шинжтэй номнууд байдаг л даа. Сонголт хийхдээ хамгийн түрүүнд номны гарчиг, хэвлэгдсэн он, зохиогч зэргийг нь харна. Хуучин оны бөгөөд зохиогч нь тухайн салбартаа ямар нэгэн байдлаар нэр нь гараагүй номыг бараг уншихгүй дээ. Тухайн салбарт миний мэдэхгүй, сонсоогүй зүйлийг хэлээд байх хүн ховор л доо.

Номны гарчигаас харахад ерөнхий логик гарч ирнэ. Тэнд анхаарал татсан ямар нэгэн зүйл байвал номныхоо аннотацийг харна. Мөн сүүлийн үеийн номнуудын өвөр талд нь бусад хүмүүс санал, бодлоо илэрхийлсэн байдаг тул түүнийг нэг гүйлгэхэд зүгээр. Бас хавчуулсан ном зүйг ч харна.

Би сүүлийн үед бас нэг арга хэрэглэдэг болсон. Тухайн номыг унших ёстой хүмүүстэй холбоо барин тухайн номны үндсэн санаа, дэвшүүлж буй үзэл зэргийг асуудаг болсон. Энэ маш их цаг хэмнэдэг юм л даа. Ер нь хүнээс юм асуухад буруу юм байдаггүй шүү дээ. Нэрэлхээд байх огт хэрэггүй юм билээ.

Тэгээд уншмаар бол харин ч нэг сууна даа. Болж өгвөл хэн нэг нь саад болохгүй цаг, орон зайг сонгох нь зүйтэй. Би голдуу л орой үдэш суудаг. Тухайн номыг уншихдаа заавал үзэг, харандаа, дэвтэр дэргэдээ тавина. Ууг нь өөрөө худалдаад авсан ном бол энд тэнд нь хамаагүй санаа бодлоо тэмдэглээд байж болно. Би нэг хэсэг тэгдэг байсан. Харин социализмын үед нэг удаа номон дээр хийсэн тэмдэглэлийг маань нэг нөхөр үзээд, хувьсгалын эсэргүү зүйл бичсэн байна, энээ тэрээ гэж матаад зөндөө юм болсноос хойш тэр болгон тэмдэглэл хийхээ больсон.

Зарим хүмүүс номноос тэмдэглэл хийхдээ нэр, гарчиг, хаяг зэргийг сүрхий тэмдэглэдэг юм билээ. Би харин үүнд нэг их ач холбогдол өгдөггүй зантай. Учир нь ном нь голдуу минийх байдаг, тэгээд ч ерөнхий логик, үндэслэл зэрэг нь илүү чухал байдаг учраас тэр болгон номынхоо данныйг хөтлөөд байх албагүй.

Харин судалгаа шинжилгээний ажил хийж байгаа үедээ номынхоо данныг зайлшгүй хөтлөх хэрэгтэй л дээ.

Эхлээд маш хурдан, “шүүрдэж” байгаа мэт номоо харна. Дараа нь тэндээс тэмдэглэсэн хэсгүүдээ эргэж хараад, зурж эхэлнэ дээ. Тэгээд ойлгохгүй байгаа зүйлээ дэвтэр дээрээ бичээд, тэмдэглэж эхэлнэ.

Дэвтэрт тэмдэглэл хөтлөхдөө голдуу схем хэлбэрт оруулах гэж оролддог. Юу хаанаас урган гарч, хаана хүрч байгаа зэргийг схемд оруулах нь дараа харахад надад тун амар байдаг юм. Ер нь бидний үеийнхэн оюутан байхдаа конспект их хийдэг байлаа (одоо нэлээд боловсронгуй болсон байх л даа). Унших, тэмдэглэх, схем хөтлөх явцад янз бүрийн санаа орж ирнэ, түүнийгээ дор нь тэмдэглэж авах хэрэгтэй. Гэхдээ өөрийн санаа гэдгээ бусдаас ялгарах хэлбэр оруулах нь зүйтэй юм шүү. Би бол голдуу цаасныхаа баруун талын 1/3-д өөрийн санаагаа тэмдэглээд сурчихсан юм.

Уншиж байгаа зүйлээ сайтар ойлгоход тус болдог нэг зүйл бол асуулт юм. Ойлгогдоогүй зүйлдээ заавал асуулт тавьж байх хэрэгтэй. Ойлгогдож байгаа ч дараа нь эргээд харна, ямар нэгэн байдлаар үргэлжлүүлнэ гэж бодож байвал бас асуулт хэрэглэж болно л доо. Дараа эргээд үзэхэд асуултаа өөрчлөх, шинээр томьёлох зэрэг шаардлага үүсдэг бөгөөд тэр хэмжээгээр материал шингэж, өөрийн болж байдаг юм.

Энэ явцад бас ШИНЭ САНАА ихээр төрдөг.

  • Зарим нэгэн чухал хэсгийг бараг өгүүлбэрийн зохион байгуулалт талаас нь задлах хүртэл уншдаг бөгөөд заримдаа чангаар дуудаж уншдаг. Харах, сонсох сенсороо давхар ажиллуулж байгаа санаа юм л даа.
  • Тэмдэглэл хөтлөж байхад хамгийн гол нь цаасаа дугаарлах хэрэгтэй бөгөөд цаасныхаа нэг талд л бичих хэрэгтэй. Дараа нь зэрэгцүүлээд харах зэрэгт үзэг харандаагаар хэд хэдэн хуудас дээрх зүйлийг холбох зэрэгт тустай байдаг юм.
  • Тэмдэглэл хөтлөж дуусаад нэг хэсэгтээ орхидог. Дараа нь хэд хоногийн дараа, гэхдээ хоёр долоо хоногоос хэтрүүлэлгүй, эргээд нэг харахад арай ондоо шинээр харагддаг бөгөөд тодруулах зүйл байвал эргээд номондоо хандаж тэр хэсгийг үздэг. Тэгээд анхны тэмдэглэлийнхээ конспектийг хийнэ дээ. Болж өгвөл хамгийн ихдээ гурван нүүрэнд багтаахыг хичээнэ. Үүний дараа материал “минийх болсон” гэж үздэг.

Сүүлийн үед хамгийн эцсийн конспектоо компьютерт хийдэг болсон. Хадгалахад амар юм билээ. Харин хадгалахдаа түлхүүр үг оруулах, аль хавтаст хийх зэргээ анхаарах ёстой байдаг. Цаг хожно. Анхнаасаа компьютерт оруулах гэж нэг хэсэг оролдсон л доо. Гэхдээ миний бичгийн хурд нэг их өндөр биш, тэгээд ч механик шинжтэй болоод байхаар нь гараараа эхлээд биччихдэг. Бас арай ойр, дөт байгаа юм шиг санагддаг юм. Тэгээд ч компьютерт схем, зураг оруулах нь цаг аваад байдаг л даа.

Харин сүүлийн үед mind manager програм надаад нэлээд таалагдсан учраас түүнийг хэрэглэж эхлээд байгаа. Хагас жилийн дараа хэр үр дүнтэйг хэлнэ.

Зарим нэгэн сэдвээр яриа лекц хийх, статья бичих, илтгэл тавих гэх мэт хэрэгцээ надад байнга гарна. Энэ нөхцөлд тухайн сэдвээр нэлээд хэдэн материал унших ёстой болно. Ингэхдээ хамгийн гол нь уншиж байгаа зорилго тодорхой байх ёстой. Би яах гэж уншиж байгаа билээ, юу хийж байгаа билээ гэдгээ мартаж болохгүй. Мартвал хамаг цагаа алдана л гэсэн үг.

Хүн бүрт л иймэрхүү лекц, илтгэл, презентаци хийх шаардлага гардаг байх. Хамгийн эхний ажил нь мэдээж хэрэг МАТЕРИАЛ ЦУГЛУУЛАХ. Би хамгийн түрүүнд интернэтээс тухайн сэдвээр юу байгааг хайдаг. Тэндээс GOOGLE зэрэг хайлтын системд шилжиж, арай тодруулсан хайлт хийнэ.

Түүний дараа EBSCO, JSTOR зэрэг хайлтын систем ашиглан хайлтаа үргэлжлүүлж, хэрэгцээт материалаа олдог л доо. Судалгаа шинжилгээний ажил хийх гэж байгаа хүн бүр энэ системийг төгс мэддэг байх хэрэгтэй болов уу. Ажил маш их хөнгөлдөг юм.

Тэгээд болж өгвөл 5-7 хэтрэхгүй материал сонгож аваад уншиж эхэлнэ. Бас л харандаа, үзэг, цаас хэрэгтэй. Уншиж байхдаа би юуг хайгаад билээ гэсэн шалгуураар уншина. Илүү дутуу зүйлд цаг зараг эрхгүй уншдаг. Дээр өгүүлсэн шиг тэмдэглэл хөтөлнө. Их хялбархан явдаг юм.

Эцэст нь хэлэхэд ном гэдэг агуу зүйл.

Түүнийг хүндэтгэж, өөрийгөө хүндэтгэж байж л толгойнд юм орно.

[print_link]

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

15 Comments

  1. ta web sitandaa ulam olon zuil-bichsen bolon ogson yariltsalguudaa nembel shimten unshmaar baina.

  2. Sain bna u ta? Nom unshih arga zuin talaar bichsen niitlel tani ikh sonirholtoi, zaluust tustai zuil boljee. Sanaa avah zuil bagagui bailaa. Bayarlalaa. Amjilt husie!

  3. Sain bna uu ta? Nom unshikh arga zuin talaar bichsen tani niitlel zaluust sonirholtoi buguud tustai boljee. Sanaa avah zuil bagagvi bailaa. Bayarlalaa tanid!

  4. nom unshih talaar zaluust zuvluguu uguh, nomond durtai bolgoh talaar bur uls dayar companyt ajil bolgon urnuuleh heregtei.

  5. Ene ih sonirholtoi niitlel bna. Minii huwidaa awj bsan Yaj unshihwee gesen kvvrsed zaasan argasiig ta uurtuu olj awsan bna. Etsest n hvn unshsaar dadlagjin uuriin unshih arga barilaa oldog gej manai bagsh helj bilee. Ta vvnii vnen jishee gedegt bi itgeltei bna. Olon zaluus vvniig unshij amidraldaa heregjvvleesei gej hvsie

  6. Amarjargal ahiin huvaaltsaj bui arga baril deer nemj helehed, Hun husvel Nom unshih tsag hediid ch gargaj bolno.Tsagiig buren buten ur duntei ashiglahiin tuld yaval hamgiin sain be?gedgiig uursduusuu asuuh heregtei bh.
    Jishee ni:Manaihan hen neg naiziigaa gafe-d yumuu haa negtee huleej baihdaa ch unshij bui nomoo gargaj ireed guilgeed avahad bas l dajgui shuu.Japan- d metro-nd yavj bhdaa nomoo unshsaar yavdag.Mongoliin nuhtsuld bol, manai erdemted yavaandaa bugd neg joloochtoi bolchihvol, ted mashinaa bariihiin orond tuhtaihan shig nomoo unshaad(ajildaa yavah zamdaa) avbal bas l neg alham shuu.

  7. Гансүрэн
    Гансүрэн

    Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ном унших таны арга барилаас оюутан залуус бидэнд авах зүйл их байна. Цаашид залуу үедээ түлхүү хандсан энэ мэт үр ашигтай зүйлийг ихийг хийхийг хүсэн ерөөе.
    Баярлалаа

  8. Engiin buguud ur duntei arga bna. Huvaaltsand mash ih bayarlalaa. Ta etssiin konspektoo computert hiideg bolson gesen bna. Durguitsehgui bol suuld hiisen ali neg temdeglelee ene blogtoo tavij boloh u? Yalanguya, mergejliin nomoo unshaad hiisen konspekt baival buur ch gaihaltai…

    Tand hamgiin sain saihniig husye!

  9. Сайн байна уу, ном унших арга барилаасаа хуваалцсанд баярлалаа. Сонирхолтой бас үнэхээр хэрэгтэй, хэрэгжүүлмээр зүйл байна.

  10. Сайн байна уу,
    Мэдлэг, туршлагаа хуваалцаж байгаад маш их баярлаж байна.

    Надад нэг санал байна. Та энэхүү блогтоо хайлт хийдэг болговол ямар вэ? Хэрэгтэй зүйлээ олж уншихад төвөгтэй байх юм.

  11. bolj bn gehdee minii unshih hurd mash asuudaltai sanagddag

  12. bayrlala tanid

  13. Өөрийн уншсан мэдсэн зүйлийг бусадтай хуваалцах гэдэг мундаг чанар. Таны цаашдын бодсон санасан зүйлд тань амжилт хүсэе.

    Том Бодож, Жижгээс эхэл.

  14. mash ih bayrllaa, saihan bollj .heregt zvil bichij . dahiad zondoo olon zaluusdaa handsan zvil bicheerei . amtarhan unshihiig hvsej bna. tand ajilin amjilt hvsey . vnheer mundag shv

  15. гоё

Leave a Reply