Солонгос-Монголын хамтарсан сэтгvvлд єгсєн ярилцлага

Солонгос-Монголын хамтарсан сэтгүүлд “Монгол-Солонгос хоёр эдийн засгийн талаар хамтарч ажиллавал бусад орнуудад vлгэр жишээ болно” хэмээх ярилцлага нийтлэгдсэн байна.

Монгол Улсын Их Хурлын гишvvн, Ерeнхий Сайд асан Р.Амаржаргал сvvлийн 15 жилд улс тeрийн тогоонд амьдарч байна. Тэрээр улс тeрийн томоохон намын дарга, УИХ-ын гишvvн /1996-2000, 2004 оноос хойш/, ЗГ-ын гишvvн, Гадаад Хэргийн Сайд /1998/, Монгол Улсын Ерeнхий Сайд /1999-2000/-ын албыг хашиж байлаа.

Ерeнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа тэрбээр нийгмийн салбарт гол хандуулж, ялангуяа тэтгэврийн насны хvмvvсийн асуудлыг шийдэх, боловсролын салбар дахь шинэчлэлд ач холбогдол eгч ажиллаж байсан. Тvvнчлэн Монгол Улсын гадаад харилцааг eргeжvvлэх, цeмийн зэвсэггvй статусыг баталгаажуулахад анхаарч байсан. Мэдээж хэрэг эдийн засгийн бvтцийн eeрчлeлт тvvний анхаарлын тeвд байсан ба банк санхvvгийн салбар дахь бvтцийн eeрчлeлт, шинчлэлийн vндсэндээ vvрч гарсан нэгэн.

А. Монголын эдийн засгийн eсeлт хэр хэмжээнд байна вэ?

Х. Монголын эдийн засаг 1994 оноос хойш тасралтгvй eсч байгаа. Жилд дунджаар 3,0%-ийн eсeлттэй байсан. 2004 онд 10,6%-тай гарч байна. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай. 1-рт, Монголын эдийн засгийн бvтцийн онцлогоос хамаарч байгаа. Монголын эдийн засагт мал аж ахуй чухал vvрэг гvйцэтгэдэг. 2000-2002 онд маш их зудтай байсан учир мал их хэмжээгээр хорогдсон. 2003 оноос байдал дээрдэж, 2004 онд мал сvрэг eссeн. Энэ vзvvлэлт эдийн засгийн eсeлтийг хангахад их чухал нeлee vзvvлсэн. 2-рт, уул уурхайн салбарын vйлдвэрлэлийн eсeлт, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн салбарын бvтээгдэхvvний vнийн eсeлт онцгой vvрэг гvйцэтгэсэн. Дээрх хоёр хvчин зvйл Монголын эдийн засгийн 10,6%-ийн eсeлтийгхангасан. Энэ нь нэг талаас бахархах зvйл, нeгee талаас маш том дохио. Эдийн засгийн бvтэц нь туйлын эмзэг хvчин зvйлvvд дээр тулгуурласан байна. Цаг агаараас хараат мал аж ахуй дандаа ийм eсeлтийг хангаж чадахгvй. Тиймээс эдийн засгийн бvтцийн eeрчлeлтийг урамшуулсан, дэмжсэн vйл ажиллагаа их чухал байна.

А. Дээрх eсeлт нь бусад хeгжиж байгаа орнуудтай харьцуулахад ямар vзvvлэлт вэ?

Х. 10,6% гэдэг eндeр vзvvлэлт. Хуучин социалист гэгдэж байсан орнуудтай харьцуулбал их сайн vзvvлэлт. Гэхдээ бид энэ eсeлтийг тогтмол хангаж чадах уу, vгvй юу гэдэгт голлож анхаарах ёстой. Гадаадын хeрeнгe оруулагчдын хувьд эдийн засгийн eсeлттэй байна гэдэг сайн зvйл ч энэ eсeлт аль хэр тогтвортой гэдэг нь тэдэнд маш чухал. Манайх жилийн 6%-ийн eсeлттэй байгаад байвал бид нийгэм, эдийн засгийн томоохон зорилтуудыг шийдэж чадна.

А. Нэг хvнд ногдох ДНБ-ий хэмжээ eнeeдeр ямар байна вэ?

Х. НVБ-аас гаргасан албан ёсны статистикаар Монгол орон ядуу орны тоонд орж байгаа. Нэг хvнд ногдох ДНБ 450 ам.доллар. Энэ хэмжээ 3000 ам.долларт хvрэхэд бид ядуу гэдэг цолгvй болно. Гэхдээ энэ аргачлал, тооцоо нь цэвэр мeнгeн орлого дээр vндэслэсэн тооцоо. Монголын эдийн засгийн онцлогоос хамаараад мeнгeн орлогоос гадна мeнгeн бус орлого байдаг. Энэ vзvvлэлтээр авч vзвэл худалдан авах чадвар чухал бeгeeд худалдан авах чадвараар Монгол 1400-1700 ам.доллар байна. Энэ нь илvv бодит байдлыг илэрхийлсэн судалгаа байх.

А. Солонгост eнeeдeр маш олон монголчууд ажиллаж байгаа. Тэд олсон орлогоосоо ар гэрээ асар ихээр тэтгэдэг. Энэ нь эдийн засагт хэр нeлeeтэй байна вэ?

Х. Жилд ойролцоогоор 20-оод сая долар орж ирж байна. Энэ нь маш их хувь нэмэр оруулдаг. Ялангуяа валютын ханшны тогтвортой байдлыг хангахад их vvрэг гvйцэтгэж байгаа. Угаасаа Монголын эдийн засаг их нээлттэй эдийн засаг. Энэ нь ч их сайн зvйл. Манай валютын ханшны тогтолцоо хeвдeг тогтолцоотой. Тиймээс гаднаас тасралтгvй валютын эх vvсвэр орж ирж байгаа нь валютын ханшийг тогтвортой байлгахад их чухал нeлee vзvvлж байгаа. Солонгосын тал Монгол ажилчдыг хvлээж авч, сургаж дадлагажуулаад, ажиллаж амьдрах, цаашлаад ар гэрээ тэтгэх бололцоо олгож байгаа нь vнэхээр талархууштай хэрэг юм.

А. Эдийн засгийн бvтцийг eeрчлeх хэрэгтэй гэж хэллээ. Ямар салбарыг тvшиглэвэл зохистой вэ?

Х. Аялал жуулчлал дээр тулгуурласан салбарыг. Vvнийг ялангуяа Солонгосын талтай хамтарч хeгжvvлэх. 2-рт, хeдee аж ахуйн тvvхий эдийг боловсруулах салбарт хоёр талын хамтын ажиллагаагаа эрчимжvvлэх  маш eргeн боломж байна гэж би vздэг. 3-рт, мэдээллийн технологийн хvрээнд.

А. Ѳнѳѳдѳр Солонгосоос орж ирж байгаа хeрeнгe оруулалтанд сэтгэл хангалуун байна уу?

Х. Хeрeнгe оруулалт eeрийн зvй тогтолтой. Алхам алхмаар явагдана, цаг хугацаа их шаардана, шинэ зах зээл дээр гарч ирээд vйл ажиллагаа явуулах туршлага хуримтлуулах гээд олон асуудлууд байна. Энэ бvхнийг харгалзаад vзэхэд eнeeдeр Солонгосоос орж ирж байгаа хeрeнгe оруулалтыг чамлаад байх юм байхгvй. Гэхдээ Солонгосчуудыг бид ах дvv хvмvvс гэж ойлгож явдаг учир их зvйлийг хvсч байгаа. Бас арай илvv элэгтэй ханддаг. Би хувьдаа eнeeдeр хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах цаг болсон гэж боддог.

А. Энэ санаагаа дэлгэрvvлж тайлбарлахгvй юу?

Х. Шинэ шатанд гаргана гэдэг хоёр орны хооронд эдийн засгийн иж бvрэн тvншлэлийн асуудлын тавьж хэрэгжvvлэх цаг болсон гэсэн vг. Хоёр засгийн газар, хоёр улсын хооронд эдийн засгийн иж бvрэн тvншлэлийн гэрээ байгуулах. Vvнд, 1-рт, чeлeeт худалдаа, 2-рт, ямар нэгэн захиргааны хязгаарлалтгvй ажиллах хvчний чeлeeт урсгал байх, 3-рт, хоёр орны хооронд капиталын чeлeeт урсгал байх ёстой. 4-рт, эдийн засгийн гол гол хэрэгслvvдийг хооронд нь уялдуулах гармонизаци хийх. Тухайлбал, монголын гаалийн болон татварын тогтолцоо процедури, солонгосын гаалийн процедурыг адилхан болгох, Монголын их, дээд сургуулийн дипломыг Солонгост хvлээн зeвшeeрдeг, солонгосын их, дээд сургуулийн дипломыг Монголд хvлээн зeвшeeрдeг болоx тухай асуудлуудыг шийдэж болмоор юм шиг санагддаг. Ийм eргeн цар хvрээтэй, гvнзгий харсан асуудлыг дэвшvvлээд хоёр тал энэ дээр ажиллах ёстой байх.

А. Солонгосчуудад хандаж эцэст нь хандаж юу хэлэхсэн бол?

Х. Солонгос улс eндeр хeгжилтэй орны хувьд шилжилтийн эдийн засагтай Монгол орныг дэмжих, тeрийн бодлогын хvрээнд авч vзэж шийдвэл бид их талархах болно гэж хэлмээр санагдаж байна. Ингэвэл бусад орнуудын хувьд гайхалтай vлгэр жишээ болно. Eндeр хeгжилтэй орон буурай хeгжилтэй оронтой хамтарч ажиллаж болдог юм байна, энэ хамтын ажиллагаа нь харилцан ашигтай байдаг юм байна, тэгш харилцан хvндэтгэсэн байр суурин дээрээс ажиллаж болдог юм байна гэдэг vлгэр жишээг бусад оронд харуулах ёстой юм. Ингэвэл Солонгос-Монголын харилцаа бусад орнуудад маш том vлгэр дууриал болох бололцоотой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *